• Өнөөдөр 2024-10-06

Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

2024-09-10,   106

     Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын өдрийг тохиолдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын дарга Б.Пүрэвдорж болон УИХ, Засгийн газрын гишүүд, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, түүний ажлын алба, хэлмэгдэгсдийн үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсөд Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
 
   УИХ-аас 1996 онд жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдрийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон орон даяар тэмдэглэн өнгөрүүлж байхаар шийдвэрлэсэн юм. Түүнээс хойш 29 дэх жилдээ улс төрийн хэлмэгдэгсдийн гэгээн дурсгалыг ийнхүү хүндэтгэн тэмдэглэлээ. Улс төрийн хэрэгт хэлмэгдэж шийтгэгдсэн иргэдээс өнөөдрийн байдлаар 31400 гаруй иргэнийг цагаатгасан аж. Үндэсний музейн өмнө талд байрлах хэлмэгдэгсдийн хешөөг 1997 онд уран барималч Л.Болд зэс хөөмлийн аргаар урласан юм. Энэхүү хөшөө нь тэртээ он жилүүдийн гомдол харуусал, үнэнийг хайсан цөхрөл, олон жил хураасан нулимс, үндэсний сэхээтэн, эрдэмтэн лам нарын амьдрал амь насаар тоглосон гунигт түүхийн гэрч болон бүтээгджээ.
 
НИТХ-ын 2007 оны 197 дугаар тогтоолоор Чингэлтэй дүүргийн хамгаалалтад авсан ба хөшөөний хажууд:
 
“Халуун итгэл цөхөрсөн
Хатан зүрх шархирсан
Хар дарсан зүүд шиг жилүүдийг
Хамаг монголчууд бүү мартагтун!” нь хэмээн бичсэн байдаг юм.

Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188