Хэрэв дэлхийн газрын зураг дээр атомын цахилгаан станцуудыг хар цэгээр тэмдэглэвэл дараах дүр зураг харагдана. Эндээс дэлхийн хамгийн хүчирхэг улс гүрнүүд атомын цахилгаан станц барьж байгааг харж болно. Учир нь атомын цахилгаан станц тус улсын хөгжин дэвжих, дэлхийд тэргүүлэгчийн байр сууриа хадгалахад шаардлагатай гол зэвсэг нь учир тэр юм.
2023 оны байдлаар дэлхийн 33 оронд 436 цөмийн реактор ажиллаж байгаагаас Америкт хамгийн олон буюу 93 нь байна. Үүний дараа Франц 56, Хятад 55, Орос 37, Япон 33, Өмнөд Солонгос 25 гэх зэргээр хөврөнө. Хамгийн сонирхолтой нь одоогийн байдлаар шинээр баригдаж буй атомын цахилгаан станцын 70 гаруй хувь нь манай урд, хойд хөршид ногдож буй юм. Тэд эдийн засгийн хувьд өндөр өгөөжтэй, цэвэр эрчим хүч үйлдвэрлэх боломжтой, байгаль орчинд ээлтэй зэрэг олон давуу талаас гадна тэргүүлэгч гүрний байр сууриа хадгалахад стратегийн чухал ач холбогдолтой арга хэрэгсэл хэмээн үзэж ирсэнтэй давхар холбоотой билээ. Бид Америк, Япон, Франц, Хятадын хөгжил, технологийн үсрэнгүй дэвшил, эдийн засгийн тогтвортой өсөлтийг харж бахдаж, эх оронтойгоо харьцуулан ярих үедээ энэ бүхний голлох сууриудын нэг нь цөмийн салбартай холбогдож буйг төдийлөн анзаардаггүй. Мэдээж хөгжин дэвжинэ гэдэг сайхан. Гэхдээ эдгээр улс орон цөмийн технологид суурилж өндөр өсөлтийг үзүүлэхийн хэрээр цаанаа олон эрсдэлтэй нүүр тулж байгааг ойлгодог болов уу гэх эргэлзээ төрж байна уу. Яагаад гэвэл цөмийн реакторын ашиглалтыг дагаад олон нийтийн дунд цөмийн хог хаягдал, цацраг идэвхит бодисын хор хөнөөл, мутаци гэх ойлголт, айдас сүүдэр мэт дагаж явдаг. Үүн дээр Чернобылийн атомын цахилгаан станцын дэлбэрэлт, хамгийн сүүлд буюу 2011 онд гарсан Фүкүшимагийн атомын цахилгаан станцын осол зэргийг жишээ татан дурддаг. За даа, баримт тоочин дурдахаас илүү эдгээр ослын хэлэхэд л хүмүүст айдас хурдаг гэхэд болно.

Тийм ч учраас Монгол Улсад уран ашиглахтай холбоотой сэдэв хөндөхөд ихэнх хүнд цөмийн хог хаягдал, цацраг идэвхит бодисын хор хөнөөл, мутаци зэрэг эвгүйцэм бодлууд хөвөрч эхэлдэг. Яагаад ч юм нэг тийм айдаст зүгээр л автчихдаг гэхэд болно. Бид уранаа ашиглаад эхэлбэл хожим нь эрчим хүч үйлдвэрлээд гарсан хортой хаягдлыг хөрсөн доороо булж, нэмээд цацраг идэвхит бодисын тархалтаас болж хүн, малгүй хордож, элий балай, элдэв согогтой үр төл, үр хүүхэд төрөөд эхэлнэ гэх айдас түмэн янзаар баяждаг. Ингээд бодохоор нуруугаар хүйт оргих мэт.
Гэхдээ энд нэг ойлголтын зөрүү байгааг тайлбарлахыг зөвшөөрнө үү. Дээр өгүүлсэн, цөмийн хог хаягдал, цацраг идэвхит бодисын хор хөнөөл, мутаци гэх эрсдэл бол атомын цахилгаан станц ажиллуулж, улмаар тоог нь өсгөн нэмэгдүүлж буй улс орнуудад үүсч байгаа бэрхшээл юм. Харин өнөөгийн түвшинд дээрхи гурван айдас төрүүлэм ойлголт бидэнд төдийлөн хамааралгүй гээд хэлчихэе. Үүнийг уншаад таньд “Тэгэхээр бичигч та Монгол Улс уранаа ашиглаж эхэлсэн ч цөмийн хог хаягдал, цацраг идэвхит бодисын хор хөнөөл, мутаци зэргээс айгаад хэрэггүй гэж солиорох гээд байна уу” гэх эгдүүцэл төрж мэднэ. Хариулт нь “Тийм ээ, тэгж хэлэх гээд байна.”
Яагаад гэдгийг тайлбарлая. Нэгдүгээрт, манай улс бидний нэрлэж заншсанаар шар нунтаг буюу олон улсын нэршлээр U3O8 хэмээх түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэх юм. Үүнээс цааш дөрвөн үе шат дамжин боловсруулалт хийгдэж байж атомын цахилгаан станцад ашиглах цөмийн түлшийг үйлдвэрлэн гаргаж, улмаар үүнийгээ ашиглан эрчим хүч үйлдвэрлэнэ. Уг нарийн боловсруулалтыг дэлхийд 5-6 орон л хийдэг. Дахин хэлэхэд манай улсад ураныг шар нунтаг (U3O8) болгон боловсруулах бөгөөд дараагийн шат дамжлагын ажил огт хийгдэхгүй гэсэн үг. Бид шар нунтгаа л зарна. Үүнээс цааших нь тухайн бүтээгдэхүүнийг худалдан авсан орны асуудал болж хувирна. Тэд үргэлжлүүлэн боловсруулалтаа хийнэ.

За ямар ч байсан бид уранаа шар нунтаг хэмээх эцсийн бүтээгдэхүүн хүртэл боловсруулах юм байна гэдгийг ойлгож авлаа. Одоо уран ашиглахтай холбоотой хор хөнөөлийг бид энэ шар нунтаг хүртэлх эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлтэй холбож ярих учиртай. Юуны өмнө Монгол Улс уранаа ашигласнаар хожим цөмийн хог хаягдлыг буцаан авах үүрэг хүлээнэ гэж ойлгох нь түгээмэл. Тэгвэл шар нунтаг үйлдвэрлэж, экспортлосноор бид энэ үүргийг огт хүлээхгүй юм. Монгол Улс нь Олон улсын атомын энергийн агентлагийн гишүүн орон. Уг агентлагийн заавар зөвлөмжийн дагуу Монгол Улс уран олборлож, боловсруулан шар нунтаг болгон экспортлосноор худалдан авагч тал уг бүтээгдэхүүний эзэмшигч болдог. Ингэснээр тус улс уг бүтээгдэхүүний дараагийн шатлалын ашиглалтыг бүрэн хариуцана. Бүр тодруулбал, шар нутгийг дахин боловсруулж, цөмийн станцад ашигласнаар гарах хаягдлыг өөрсдөө бүрэн зохицуулна, хариуцна гэсэн үг. Монгол Улс үүнд ямар ч үүрэг хүлээхгүй. За тэгэхээр, манай улс уранаа олборлон боловсруулж, экспортлосноор эргээд хог хаягдлыг нь өөрийн нутагтаа авах үүрэг огт хүлээхгүй нь ээ.
Дараагийн нэг асуудал нь ураныг олборлож шар нунтаг болгох үйл явцын үед асар их хэмжээний цацраг идэвхит бодис ойр орчимд нь тархаж, тухайн бүс нутгийг хордуулна гэх айдас билээ. Мэдээж үүнд технологийн зөв горимоор, нарийн чанд, хариуцлагатай ажиллах асуудал нэн чухал. Гэхдээ байгалийн ураныг олборлон боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн болгон гаргасан шар нунтаг нь тийм ч айх зүйл биш аж. Өөрөөр хэлбэл, байгаль дээрхи уранаас ялгардаг байгалийн цацраг идэвхийг эрчим хүч гаргахад ашигладаг цөмийн түлшний задралаас гардаг цацраг идэвхитэй харьцуулашгүй. Байгалийн уранаас гарч байгаа цацраг идэвхи нэг өөр. Харин ураныг бүх үе шатаар нь боловсруулж, атомын цахилгаан станцад ашиглах үйл явцын үед гарч байгаа цацраг идэвхийн хэмжээ тэс өөр зүйл юм.
Шар нунтаг өндөр биш цацрагтай. Уг нунтгийг альфа цацраг дагаж байдаг. Альфа цацраг нь нэвтрэх чадвар багатай, богино зайд баригддаг, тодорхой хамгаалалт хийхэд зогсдог байна. Тодруулбал, бичгийн цаас альфа цацрагийг зогсоох боломжтой. Тиймээс шар нунтгийг зориулалтын саванд хийхэд цацраг тархах эрсдэлгүй болдог. Иймд уг бүтээгдэхүүний тээвэрлэлтийг олон улсад энгийн тээвэрлэлтэд тооцдог. Авто зам, галт тэрэгт чингэлгээр тээвэрлэхдээ чингэлгийн хажууд бусад төрлийн бараа бүтээгдэхүүнийг зэрэгцүүлэн тээвэрлэх боломжтой байдаг. Харин шар нунтгаас цааш боловсруулалтууд хийх тусам цацрагийн эрсдэл бета, гамма зэргээр улам бүр өсдөг. Энэ тохиолдолд цацрагийг зогсоохын тулд хөнгөн цагаан хана, хар тугалган хана, бетон болон усан хана гэх зэргээр тусгаарлалтын зузааныг нэмдэг байна. Атомын цахилгаан станцууд олон тооны давхаргаас бүрдсэн тусгаарлагч ханатай байдаг нь ийм учиртай.
Иймд нэгэнт технологийн эрин зуунд улс гүрнүүдийн өрсөлдөөн ширүүсч байгаа энэ үед манай улс ураны салбарт анхны алхамаа хийх нь цаг хугацааны асуудал гэлтэй. Үүнд уранаа боловсруулж, шар нунтаг үйлдвэрлэх үйл явц чухал алхам болно. Мэдээж энэ бүхнээс зайгаа барьж, гараа хумхиад суух сонголт ч бий. Гэхдээ хөгжил рүү, хүчирхэг байдал руу бид өөрсдөө л хүч мэдэн тэмүүлэхгүй бол “нааш ир” хэмээн найр тавин угтах орон үгүй л болов уу. Монгол ураны салбарт хөл тавьж, анхны алхамаа хийх зайлшгүй алхам, харин цөмийн станц байгуулах нь дараагийн түвшний сэдэв билээ.

| УРАН: АНХНЫ АЛХАМАА ХИЙХ ҮҮ |
|
Худалдаа хөгжлийн банк Үндэсний дээд лигийн сагсан бөмбөгийн "Эс Жи Эйпс" багийг ивээн тэтгэж ажиллахаар боллоо
2025-11-13 16:57:47
Уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна
2025-11-13 16:37:04
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсэг ярилцлага зохион байгууллаа
2025-11-13 16:04:43
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” ХӨРӨГ НОМЫН НЭЭЛТ УНГАР УЛСЫН БУДАПЕШТ ХОТОД БОЛЛОО
2025-11-13 14:27:12
Жүжигчин З.Ононд төрсөн өдрийн мэнд хүргэе
2025-11-13 13:43:59
Нийслэлийн хэмжээнд энэ сарын байдлаар 606 хүүхэд зам тээврийн осолд өртжээ
2025-11-13 13:37:42
2025-11-13 12:58:12
Увс аймгийн Сагил суманд 4.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2025-11-13 12:30:40
“Сүүлчийн бороо” мета драмын жүжиг өнөөдөр нээнэ
2025-11-13 12:04:40
ТЭМДЭГЛЭЛ: СҮҮЛЧИЙН БОРОО
2025-11-13 12:01:13
УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ өнөөдрийн чуулганыг удирдаж байна
2025-11-13 11:53:42
МҮБХ: Монгол соёлын дүр төрхийг бахархалтайгаар харуулсан Улсын арслан Б.Орхонбаяр танд талархал дэвшүүлье
2025-11-13 11:48:18
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2025-11-13 11:00:00
ХАЙР Л ҮГҮЙЛЭГДЭНЭ…
2025-11-13 09:02:49
ЗУН ШИГ ӨВӨЛ
2025-11-13 09:00:00
ТАНИЛЦ: ЭМДС-ГААС ХАМГИЙН ИХ САНХҮҮЖИЛТ АВСАН ХУВИЙН ЭМНЭЛГИЙН ЭЗЭД
2025-11-13 07:00:00
С.ОЮУНЧИМЭГ: ЭГЧИЙНХ НЬ УРЛАСАН ХУВЦСЫГ МУАЖ Л.ЖАМСРАНЖАВ, ХӨДӨЛМӨРИЙН БААТАР П.ЦЭРЭНДАВГА, Н.СУВД ТЭРГҮҮТЭЙ УРАН БҮТЭЭЛЧИД ӨМСДӨГ БАЙЛАА ШҮҮ ДЭЭ
2025-11-13 07:00:00
БАЯН-ӨЛГИЙН БАЯЛГИЙН “НИНЖА” С.ЗАМИРА
2025-11-13 07:00:00
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2025-11-13 07:00:00
ХАНДГАЙ НУТАГЛАДАГ ХАЛХ, НӨМРӨГӨӨС...
2025-11-13 07:00:00
ЗУРХАЙ: ҮС ЗАСУУЛБАЛ ӨВЧИН ЭМГЭГ ИРНЭ
2025-11-13 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ -2 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
2025-11-13 06:00:00
Ирэх 2026 оны Төсвийн тухай хуулийг хэлэлцэн баталлаа
2025-11-12 18:09:38
2025 оны өвлийн элсэлтийн шалгалтын суудлын хуваарийг энэ сарын 25-аас хойш хэвлэж авах боломжтой
2025-11-12 16:24:44
Ү.АМАРБАТ: Б.Энхбаяр сайд ярьж байгаа баримтаа өөрөө ойлгохгүй байна
2025-11-12 16:04:54
Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дөрөв дэх хэлэлцүүлэгт шилжүүллээ
2025-11-12 15:30:34
ЗГ: УБЕГ-ын даргаар Д.Даваанямыг томиллоо
2025-11-12 15:09:41
Байнгын асаргаа шаардлагатай хүүхдийг тодорхойлох өвчин гэмтлийн жагсаалтыг шинэчлэн боловсруулна
2025-11-12 14:58:30
"Оюутолгой" компанийн гүйцэтгэх удирдлагаар монгол хүн томилох санал тавилаа
2025-11-12 14:50:10
Д.Амарбаясгалан: МАН-ын Их хурлаар намын даргад нэр дэвшихгүй
2025-11-12 14:46:45
Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13628 болжээ
2025-11-12 14:21:59
Нийт нутгийн 68 хувьд цастай байна
2025-11-12 14:20:31
Хувийн мэдээллээ бусдад өгөх нь залилах гэмт хэргийн хохирогч болгож байна
2025-11-12 14:19:25
ЦЕГ: Төрийн өндөр албан тушаалтны нэр хүндэд халдаж, худал мэдээлэл тараасан гэх үүднээс иргэн Э-г яллагдагчаар татан шалгаж байна
2025-11-12 14:17:20
Ж.ЧИНБҮРЭН: 2027 ондоо багтааж эмч, эмнэлгийн ажилтны цалинг гурван саяд хүргэх санал гаргасан
2025-11-12 13:27:40
Н.УЧРАЛ: З.Нарантуяаг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаас чөлөөлсөн
2025-11-12 13:20:55
Б.ЭНХБАЯР: "Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн охин компанид Бортээгийн тусгай зөвшөөрлийг эзэмшүүлсэн байна
2025-11-12 13:00:41
Б.ЭНХБАЯР: "Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн дарга асан Б.Ганхуяг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан руу бичсэн мессежийг баримттай дэлгэж байна
2025-11-12 12:42:15
Э.ДӨЛГӨӨН: Монголын нэрийг дэлхийд гаргах багийн нэг хэсэг болсондоо баяртай байна
2025-11-12 11:24:53
Булган, Орхон, Хөвсгөл, Сэлэнгэ чиглэлийн автобусны үнэ нэмэгджээ
2025-11-12 11:06:42
ЗГ: Эрүүл мэндийн ажилтны ҮЭХ-той хийж буй хэлэлцээртэй танилцана
2025-11-12 10:59:59
Э.НАМУУН БА “ГАЛБИНГАА” КИНОНЫ ЭНХ-ҮҮЛЭН, “НАДАД ИРЭЭГҮЙ ХАЙР”-ЫН ХАЛИУНАА
2025-11-12 09:00:13
НЭМГ-ЫН ДАРГА АСАН Л.ТӨМӨРБААТАРЫН ХУВИЙН ЭМНЭЛЭГ ЭМДС-ГААС ХАМГИЙН ИХ САНХҮҮЖИЛТ АВЧЭЭ
2025-11-12 07:00:00
НӨХРИЙНХӨӨ ХООЛОНД ЗҮҮ ХИЙСЭН ЭМЭГТЭЙД 2.6 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООЖЭЭ
2025-11-12 07:00:00
Ш.БЯМБА-ЭРДЭНЭЦЭЦЭГ: “ПҮҮЖЭЭ” БАРИМТАТ КИНОГ СЭТГЭЛ ШИМШРЭЭД ҮЗЭЖ ЧАДДАГГҮЙ, ААВ, ЭЭЖ, ЭГЧ, ДҮҮГЭЭ САНААД ХЭЦҮҮ БАЙДАГ ЮМ
2025-11-12 07:00:00
Ү.АНАР: БАЛЕТ БОЛ ХОВС
2025-11-12 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАТЖАРГАЛЫН ТӨРИЙН АЛБАН ДАХЬ ТӨРЛИЙН ХЭЛХЭЭ
2025-11-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |