Засгийн газраас ус, хог, цахилгаан, дулааны төлбөрийг тэглэх шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотойгоор ганцхан хоногийн дотор эрчим хүчний хэрэглээ огцом ихсэж, өмнөх өдрүүдийг бодвол 50Мв-аар нэмэгджээ. Иймд цахилгаан станцуудад үүсч байгаа ачаалал болон бусад асуудлаар УБЦТС ТӨХК-ийн албаны дарга Б.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.
-Цахилгаан, дулааны төлбөрийг тэглэсэнтэй холбоотойгоор эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж, өчигдөр хоёр ч трансформатор шатсан гэх мэдээлэл байна. Ер нь энэ шийдвэр гарснаас буюу өчигдрөөс хойш цахилгааны хэрэглээ хэр нэмэгдсэн бэ?
-Ерөнхий тоон мэдээллийг Диспетчерийн үндэсний төв ТӨХК-иас өгнө. Мэдээж гэр хороололд түлхүү ачаалал үүсч байгаа. Орон сууцны хэрэглэгчдийн хувьд хэрэглээ хэвийн, дундаж байдаг. Гэр хорооллын хувьд өвлийн улиралд цахилгаан халаагуурыг нэмэлтээр ашигладагтай холбоотойгоор түлхүү ачаалал үүсдэг. Тийм учраас гэр хороололд цахилгааны хэрэглээ илүүтэй ашиглагдаж байгаа гэж болно.
-Гэр хороололд 25Мв-аар нэмэгдсэн нь цахилгаан түгээх станцуудын ачаалалд хэр нөлөөлж байна вэ?
-УБЦТС ТӨХК-ийн зүгээс гэр хорооллын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор айл, өрх бүрийг 4квт эрчим хүчид холбох ажил хийгдэж байгаа. Үүнд холбогдсон айл өрх техникийн хувьд асуудалгүй. Өргөтгөл, шинэчлэлт хийгдээгүй байгаа зарим гэр хороолол мөн хэт ачаалагдсан станцад холбогдсон айл өрхүүдэд тодорхой хэмжээний ачаалал үүснэ. Энэ нөхцөлд станцад ирэх ачаалал нэмэгдэнэ. Тиймээс иргэд, хэрэглэгчдийг зохиомол хэрэглээ үүсгэхгүй байж, аль болох хэмнэлт хийвэл хэрэглэгч талдаа ч, цахилгаан түгээх талдаа ч эвдрэл гэмтэл гарахгүй. Тийм учраас шахмал түлшээр дулаанаа хангадаг байсан бол түүгээрээ, орой нь хөнгөлөлттэй тарифаар цахилгаанаар халаадаг байсан бол яг тэр хэмжээгээрээ хэрэглэж, зохиомол хомсдол битгий үүсгээрэй гэж уриалмаар байна. Шаардлагатай үед юм уу, айлууд цахилгаан халаагуур хэрэглэж болно. Гэхдээ энэ тохиолдолд цахилгаан халаагуурын ажиллах цаг, мөн стандарт шаардлага хангаж байна уу үгүй юү гэдгийг сайн анзаарч аль болох нэг дор ачаалал үүсгэхгүй байх. Гал болон цахилгааны аюулгүй байдлыг сахин хамгаалах хэрэгтэй.
-Эрчим хүчний хэрэглээний ачаалал нэмэгдсэнтэй холбоотойгоор аль газрууд эрсдэл өндөр байдалд байна вэ?
-Орон сууцны хувьд тогтмол хэрэглээтэй байдаг учир харьцангуй эрсдэл бага. Харин гэр хороололд эрсдэл өндөр байдаг. Жилээс жилд гэр хорооллын хэрэглэгчдийн тоо нэмэгдэж байна. Түүнийг дагаад эрчим хүчний хэрэглээ өсч байна. Жишээлбэл, цахилгаан түгээх нэг станц 100 айлыг эрчим хүчээр хангадаг байлаа гэхэд тэр нь 150 болох, эсвэл энэ 100 айл энгийн үеийн хэрэглээн дээрээ нэмэлтээр цахилгаан халаагуур ашиглах зэрэг хүчин зүйлээс хамааран ихэвчлэн гэр хороололд асуудал үүсдэг.
-Цахилгаан түгээх станцууд үүсч байгаа ачааллыг даах техникийн хүчин чадал нь хэр байна вэ?
-Өмнө хэлсэнчлэн жил бүр хэрэглэгчийн тоо нэмэгдэж, тэр хэмжээгээр эрчим хүчний хэрэглээг найдвартай хангах чиглэлээ байнга ажил хийгддэг. Тийм болохоор хамгийн гол нь иргэд эрчим хүчийг энгийн үеийнх шигээ хэрэглэж, зохиомол хомсдол үүсгэхгүй байх хэрэгтэй.
Эрчим хүчний тухай хуулийн 32.1-т заасны дагуу ямар нөхцөлд хэрэглэгчдийн эрчим хүчийг түдгэлзүүлэх вэ гэсэн заалтууд байдаг. Энэ заалтууд хэрэглэгчдийн эрчим хүчний шугам тоноглолд осол аваар гарахад хүрсэн байхуйц байвал хангагч компаниас хэрэглэгчийн эрчим хүчийг түдгэлзүүлж, засвар үйлчилгээ хийх шаардлага хүргүүлдлэг. Аливаа нэг станцад эрчим хүчний хэрэглээ хэт нэмэгдсэн тохиолдолд газар дээр нь очиж шалгана.
Жил бүрийн өдийд эрчим хүчний хэрэглээ өсдөг. Засгийн газрын шийдвэр энэ үетэй давхацсантай холбоотойгоор эрчим хүчний хэрэглээ огцом өссөн юм шиг ойлгоод байна. Мэдээж тодорхой хэмжээгээр өсөхийн хувьд өссөн.
-Жил бүрийн өдийд ачаалал нэмэгддэг гэж ярилаа. Яг энэ үе дээр нь дахин нэмээд ачаалал үүсгэчихээр цахилгаан түгээх станцууд ачааллаа яаж даах вэ?
-Ерөнхийдөө бол жил бүр хэрэглэгчдийн тооны өсөлтийг дагаж хэрэглээний өсөлт нэмэгддэг. Үүний дагуу станцуудаа өргөтгөх ажлыг шат дараатайгаар хийдэг. Өвлийн бэлтгэл ажил зуун хувь хийгдсэн. Тиймээс зардал тэг болсны дагуу зохиомол хомсдол үүсгэхгүйгээр, хэрэглээгээ хэмнэх юм бол ачааллаа бүрэн даана.
| Б.Мөнх-Эрдэнэ: Иргэд эрчим хүчийг энгийн үеийнх шигээ хэрэглэж, зохиомол хомсдол үүсгэхгүй байх хэрэгтэй |
|
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |