• Өнөөдөр 2025-03-15

Завханы Дөрвөлжин суманд алдсан цианит натрийн уусмал 711 ам.метр талбайг хамарчээ

2020-12-11,   2206

-Үхсэн шувуунаас дээж аваад гэдэсний өвчин гарсан байна гэж байсан. Гэхдээ шувуудыг юунаас болж үхсэнийг одоо болтол тогтоогоогүй-

Завхан аймгийн Дөрвөлжин суманд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Баян айраг эксплорэйшн" ХХК өнөөдөр 08:00 цагийн орчимд цианит натри алдсан талаар бид мэдээлсэн. Тэгвэл нэрээ нууцлахыг хүссэн сумын удирдлагаас мэдээллийг тодрууллаа. "Баян айраг эксплорэйшн" ХХК-ийн уурхайд цианит алдсан хэргийг мэргэжлийн байгууллагууд шалгаж байгаа аж. Үйлдвэрийн цианид дамжуулах хоолой задарч цианидтай уусмал  газрын хөрсөн дээр тогтсон байна. Хөрсөн дээрээ 413 ам.метр, цементэн талбайд 298 ам.метр талбайг хамарсан ус урссан гэдгийг эх сурвалж мэдээллээ. Тодруулбал цианит натрийн уусмал урссан талбайн хэмжээ 711 ам.метр газрыг хамарчээ.
 
-Дөрвөлжин суманд уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг "Баян айраг эксплорэйшн" ХХК цианит натри алдсан гэх мэдээлэл байна. Энэ талаар та тодорхой мэдээлэл өгөхгүй юү?
 
-Тус компанийн уурхайд гэмтэл гарч цианит натри алдсан гэх мэдээлэл сумын удирдлагуудад өнөө өглөө 8:25 цагийн үед ирсэн. Яг одоо сумын удирдлагууд болон аймгийн Мэргэжлийн хяналтын  газар, цагдаагийн байгууллагаас хяналт шалгалтын ажлыг явуулж байна. Газар дээр нь ажиллаж байгаа албаныхан чухам юунаас болж, цианит алдсан бэ гэдгийг тогтоохоор ажиллаж, шинжилгээний дээж авч байна. Мөн газарт тогтсон их хэмжээний усыг нь соруулах арга хэмжээ авсан. Маш их ус байсан учраас соруулаагүй  хэсэг нь хөлдчихсөн байна. Хөлдсөн хэсгийг нь туузаар хаачихсан байдалтай байгаа. Одоо ус асгарсан талбайд хөрс хуулалт хийнэ гэсэн.
 
-Хэдий хэр хэмжээний талбайг хамарсан юм бэ?
 
-Хөрсөн дээрээ 413 ам.метр, цементэн талбайд 298 ам.метр талбайг хамарсан ус урссан байна. Яг үйлдвэрээс гардаг хэсэг дээрээ алдсан байгаа юм. Цианит натрийн уусмал урсаэж байгаа даралттай нэг хоолой задарсан байна.
 
-Уурхай үйл ажиллагаагаа хэвийн явуулж байсан гэсэн үг үү. Өмнө нь хэд хэдэн удаа цианит натри алдсан гэсэн шүү дээ?
 
-Үйл ажиллагаа нь хэвийн явж байсан. Миний мэдэж байгаагаар гурав дахь удаагаа ийм хэрэг гарч байна. Одоо дөрөв дэх нь болж байгаа. Эхлээд үерийн усанд цианит натри алдаад хөрсөнд шинжилгээ хийж байсан. Ингээд шинжилгээгээр хөрсөнд нь цианит натри илрээгүй, тогтсон уснаас нь зөвхөн илэрсэн гээд үйл ажиллагааг нь явуулах шийдвэр гаргасан. Ер нь хэд хэдэн удаа ийм шалтгаанаар үйл ажиллагааг нь явуулсан юм. Иргэдийн зүгээс энэ асуудлыг удаа дараа мэдээлж байсан.
 
-Одоогоос жилийн өмнө цианит алдсанаас болж шувууд олноороо үхэж байсан хэрэг ч гарсан шүү дээ. Шувууд үхсэн талаарх шинжилгээ нь юу гэж гарсан юм бэ?
 
-Үхсэн шувуунаас дээж аваад гэдэсний өвчин гарсан байна гэж байсан. Гэхдээ шувуудыг юунаас болж үхсэнийг одоо болтол тогтоогоогүй.
 
-Бэлэн байдалд шилжсэн энэ үед уурхайн ажилчид хот хооронд зорчих явдал гарч байсан гэсэн иргэдийн мэдээлэл байна. Энэ үнэн үү?
 
-Засгийн газраас гаргасан журмын дагуу уурхайг үйл ажиллагааг хэвийн явуулах ёстой гэсэн. Ажилчид нь PCR-аар  шинжлүүлсэн гээд зорчиж байсан. Энэ компани нь гаднын хөрөнгө оруулалттай гэсэн. Нийт 300 гаруй монгол ажилчидтай
 
 
 
 
 
 
 
 
 

 


Завханы Дөрвөлжин суманд алдсан цианит натрийн уусмал 711 ам.метр талбайг хамарчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 9
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-12-14 17:11:22
    Цэцгээ: Цианид натрийн агаарт дэгдсэн хий хамгийн түрүүнд шувуудын аминд хүрдэг гэсэн. Амьтан хүнийг үхэлд хүргэж.хордуулаад илэрдэггүй учир химийн зэвсгээр ашигладаг нь батлагдсан.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-12-12 20:16:34
    иргэн: тийм шүү яг үнэндээ тойргын хэдэн суманд хор нөлөөтэй байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-12-12 15:00:27
    Батсайхан: хоргүй гэж удаа дараа дүгнэлт гаргаад байгаа нөхдүүдийг газар дээр нь хөл нүцгэн явуул
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-12-12 09:20:32
    Сүүгий: Одоо бас аюулгүй л гээд ард түмэн итгээд л өнгөрөх байхдаа. Цианид дусал алдхад л аюултай гэдэг дээ. Энэ нутагт сүйрэл дөхөж байна шүү гэдгийг хэлмээр юм.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-12-11 22:55:34
    зочин: Цианит натрийг жаахан л шүүрэл аюул болно гээд байсан газарт асгараад байхад аюулгүй гээд байдаг Ялзарсан албан хаагчид шүү Одоо бичлэг хийгээд баримтжуулсан байхад яах бол Бас хөрсийг нь хуулж хаана асгах юм мөн л энэ нутагт д хаяна биздээ Тэгээд хоргүй гэж шийдвэр гардуулах байхдаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-12-11 22:53:48
    зочин: Цианит натрийг жаахан л шүүрэл аюул болно гээд байсан газарт асгараад байхад аюулгүй гээд байдаг Ялзарсан албан хаагчид шүү Одоо бичлэг хийгээд баримтжуулсан байхад яах бол Бас хөрсийг нь хуулж хаана асгах юм мөн л энэ нутагт д хаяна биздээ Тэгээд хоргүй гэж шийдвэр гардуулах байхдаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-12-11 22:48:11
    зочин : Авилгалыг цэцэглүүлдэг улсын мэргэжлийн хяналт.аймгийн мэргэжлийн хяналт П.Батсайхан аас улбаатай Авилгалд идэгдсэн Цагдаагийн газар бас ая талыг нь хардаг Цианит натри алдаад байхад Хоргүй гэж шийдвэр гаргадаг хогийн албан хаагчид Өнгөрсөн 4 жилийн ИТХ гадаадад аялачихаад амаа үдүүлж 4 жил болов Eр нь аймаг сумын дарга нар өөрсдийн ашиг сонирхлыг түрүүнд боддог тул мөнгө өгөөд л ажлаа явуулдаг Ард ир
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-12-11 22:41:19
    зочин: Баян айраг кампани том ар талтай цианит алдаж л байдаг Хоргүй л гэж гаргадаг ёстой луйварчид байгаа юм даа Тэнд ил тод мэдээлэл гэж байхгүй ГюХэл үг гаргасныг нь халж орхино Энхтөвшин гэдэг чоно дагасан монгол нохой өөрийн хээ ах дүүсийг тойруулаад ажиллуул даг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-12-11 21:15:59
    Зочин: Энэ уурхайг МАНын удирдах зөвлөлийн гишүүн Баярмагнай гэдэг хүн анх ажиллуулж эхэлсэн. Бодвол МАНыг санхүүжүүлэх зорилгоор нээсэн шиг байгаа юм. Байнга технологийн зөрчил гаргадаг ч хэвийн ажиллах боломжийг нь бүрэн олгоод байдаг юм билээ. Ихээхэн хохирол үзэж эрсдэл лагуулна даа
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188