Архангай аймгаас Улаанбаатар хотод ирсэн эмэгтэй 22-ын товчоонд бие нь муудаж, түргэн тусламж авч чадалгүй нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
УОК-оос халдвар гарсан аймгийн иргэдээс PCR-аар шинжилгээ авч, хариу нь гарсны дараа нийслэл рүү нэвтрүүлэх шийдвэр гаргасан. Ийн шинжилгээ өгөхөөр хүлээж байхдаа эмэгтэйн бие муудаж, түргэн тусламж дуудсан хэдий ч цаг алдсаны улмаас эмнэлгийн тусламж авч чадаагүй нас барсан байна. Энэ асуудлыг бид Архангай аймгийн ЗДТГ-ын холбогдох мэргэжилтнээс тодруулахад “Манай аймагт PCR-аар шинжилгээ авах боломжгүй учраас иргэдийг түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч, хөдөлгөөнд оролцуулж байгаа. Аймгийн төвөөс нэг автобус 8:00 цагт хөдөлж, 17:00 цагт нийслэлд очиж байна.
Автобусаар явж байгаа иргэдийн тухайд очоод шинжилгээ өгнө гэдгээ мэдэж байгаа. Харин хувийн автомашинтай явж буй иргэд шинжилгээ өгөхөө мэдэхгүй цагаа тааруулж гарахгүй байх явдал гарч байна. Ингээд шинжилгээ өгөхдөө хугацаа алдаж байгаа юм. Харин 22-ын товчоон дээр нас барсан эмэгтэйн талаар бидэнд одоохондоо мэдээлэл ирээгүй байна. Ер нь бол манай аймгаас гарч байгаа бүх иргэд түргэвчилсэн оношлуураар оношилж явуулж байгаа. Харин нийслэл рүү нэвтрэхдээ шинжилгээ өгөх асуудлыг УОК, НОК хариуцаж байгаа” гэв.
АРХАНГАЙ: 22-ын товчоонд нас барсан эмэгтэйн мэдээлэл манайд ирээгүй байна |
|