УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Саранчимэг 2023 оны тавдугаар сарын 22-ны өдөр АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзан, байгаль орчин, ногоон хөгжлийг дэмжих, хүнсний аюулгүй байдал болон холбогдох хууль эрх зүйн орчны талаар харилцан санал солилцож, хоёр талаас идэвх санаачилгатай, хүчин чармайлт гаргаж ажиллах талаар ярилцлаа.
Уулзалтын эхэнд УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Саранчимэг АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буантаныг байгаль орчин, ногоон хөгжлийн төлөөх үйлсэд манлайлан оролцдогт нь талархлаа илэрхийлэв. Тэрбээр Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хооронд байгуулсан Мянганы сорилтын компакт гэрээнүүд нь тэр дундаа нийслэл хотын өсөн нэмэгдэж буй хүн амын унд-ахуйн хэрэгцээг хангах, эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих зэргээр Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаад Байнгын хорооны даргын хувьд АНУ-ын ард түмэнд талархаж байгаагаа илэрхийлээд, Улсын Их Хурлаас батлагдсан Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн талаар мэдээлэл өглөө.
Тус хуулийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Б.Саранчимэг ажиллаж байсан бөгөөд уг хуулиар аж ахуйн нэгжүүд ус бохирдуулсны хэрээр төлбөр төлөх, эсвэл эх үүсвэр дээр нь цэвэрлэх байгууламж байгуулах зэргээр аж ахуйн нэгжүүдийн хүлээх хариуцлагыг тодорхой тусгаж өгснийг онцолсон. Мөн хаягдал усыг усны чанарын стандартын хэмжээнд хүртэл цэвэрлэж, эргүүлэн үйлдвэр, үйлчилгээнд ашигласан бол дахин ашигласан хэмжээгээр, хаягдал усыг цэвэрлэх байгууламж ашиглан хаягдал усны стандартын түвшинд хүртэл цэвэрлэж байгаа нь тогтоогдсон бол цэвэрлэх байгууламж суурилуулан ашигласан өдрөөс эхлэн гурван жилийн хугацаагаар төлбөрөөс чөлөөлнө гэх зэргээр төлбөр төлөх болон чөлөөлөгдөх нөхцөлийг хуульд тодорхой зааж өгсөн талаар дурдсан.
Түүнчлэн хуулийн хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаагаа дурдаад, Улсын Их Хурлаар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэн баталсны дараа тус ажлын хэсэг Монголын Мянганы сорилтын сангийн үйл ажиллагаатай танилцахаар төлөвлөж байгааг хэлэв. Үүнээс гадна Органик бүтээгдэхүүний тухай хуулийн төслийг бусад гишүүдийн хамт санаачлан Улсын Их Хуралд өргөн барьж, парламент хуулийг хэлэлцэхийг дэмжээд байгааг тэмдэглээд, ард иргэдийн хүнсний аюулгүй байдал, ногоон хөгжлийн талаарх ойлголт, мэдээллийг нэмэгдүүлж ажиллах шаардлага байгааг тодотгож байлаа.
АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган Байнгын хорооны дарга Б.Саранчимэгт байгаль орчны асуудлаар тууштай, идэвх санаачилгатай ажиллаж байгаад талархаж байгаагаа илэрхийлээд, АНУ-ын Монгол Улсад оруулж байгаа хөрөнгө оруулалт улам батжиж байгаад таатай байна хэмээлээ. Элчин сайд хоёр орны Засгийн газар хооронд тогтсон нягт харилцаа,стратегийн түншлэлийг амжилттай үргэлжлүүлэхийн төлөө хүчин чармайлт гаргаж ажиллахаа онцлон дурдаад, хүнсний аюулгүй байдлын асуудлаар УИХ-ын Байгаль орчин,хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд хамтран ажиллах санал тавьж байгаагаа уламжиллаай
| Байнгын хорооны дарга Б.Саранчимэг Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзлаа |
|
Беларусь Улсын Спортын сайдтай өвлийн спорт хөгжүүлэх талаар ярилцлаа
2026-10-26 10:58:45
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг 11 дэх өдрөө эрэн хайж байна
2026-10-26 10:37:04
"Монголын сайхан орон" тоглолт Хельсинки хотноо боллоо
2026-10-26 10:32:38
Хөвсгөлийн таван тамирчин гараар татах хүчний дэлхийн аварга болжээ
2026-10-26 10:29:43
МАЛЧИН С.ЭНХТУЯА: “ТӨХӨМ”-ИЙН УУРХАЙН МАШИН ОСОЛДОЖ, ТҮЙМЭР ГАРСНААС БОЛЖ 700 МАЛ, ХОЁР ГЭР МИНЬ ШАТАЖ, ӨМССӨН ХУВЦАСТАЙГАА ҮЛДЛЭЭ
2026-10-26 08:26:52
М.Даваабанди сонгомол бөхийн дэлхийн аваргын V байрт орлоо
2026-10-26 08:18:23
“ХАРААЛ ХҮРСЭН ХОТ”КИНОНЫ МӨНХ-ЭРДЭНЭ БУЮУ ЖҮЖИГЧИН Б.ГАРЬД
2026-10-26 08:16:30
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |