Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшиг багт авто замын осол болж, автомашины төмөр хийцэд нэг хүн хавчуулагдсан байна. Тодруулбал, энэ тухай дуудлага өчигдөр 22:52 цагт Онцгой байдлын газарт ирсэн байна.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Б-ын Королла загварын гурван зорчигчтой суудлын автомашин, Улаанбаатар хотоос Дундговь аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Э-ийн Приус 20 загварын суудлын автомашин, иргэн Г Премио загварын суудлын автомашин автозамын зорчих хэсэгт мөргөлдсөн байжээ. Уг ослын улмаас 40 настай Г хөл хэсгээрээ хавчуулагдсан байсныг Холматро-гийн задаргааны багаж ашиглан 20 минут ажиллан эсэн мэнд гаргаж, Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн Гэмтлийн тасгийн эмчид хүлээлгэн өгсөн байна.
Орон нутгийн замд гурван суудлын автомашин мөргөлдсөний улмаас нэг иргэн хөлөө хавчуулжээ |
|