Жил бүрийн тавдугаар сарын 31-ний өдөр дэлхий дахинаа тэмдэглэдэг Дэлхийн тамхигүй өдрийг утгаж Хэвлэлийн Хүрээлэнгээс сэтгүүлчдийн дунд бүтээлийн тэтгэлэгт хамрагдах уралдаан зарлаж байна. Уралдаан нь тамхины хор уршгаас иргэдийг хамгаалах, тамхины тархалтыг бууруулахад сэтгүүлчдийг татан оролцуулах зорилготой.
Тэтгэлэгт уралдаанд оролцохыг хүссэн сэтгүүлчид доорх сэдвийн аль нэгийг сонгож бүтээлийн төлөвлөгөөг [email protected], [email protected] хаягаар илгээнэ.
• ДЭМБ-ын Тамхины хяналтын суурь конвенци болон ДЭМБ-ын MPOWER стратегийн хэрэгжилт Монгол Улсад
• Бүх төрлийн тамхины хэрэглээ, дам тамхидалтын хор уршиг
• Тамхи үйлдвэрлэгчдийн нөлөөллөөс тамхины хяналтын бодлогоо хамгаалах нь
• Иргэдийг тамхины хор хөнөөлөөс хамгаалахад хэвлэл мэдээллийн салбарын оролцоо, манлайлал
Бүтээлийн төлөвлөгөө 1000 үгнээс ихгүй байх бөгөөд дараах мэдээллийг багтаасан байна:
- Сонгосон сэдэв, өнцөг, товч агуулга
- Судалгааны төлөвлөгөө (ямар төрлийн мэдээллийг ямар эх сурвалжаас хэрхэн авах, зураг дүрс авах газар, байршил гэх мэт)
- Бүтээлийг түгээх суваг
- Ашиглах дүрс, график
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ
Тамхины хяналтын чиглэлээр ажилладаг нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд, сэтгүүлчдийн хамтарсан баг шилдэг ТАВАН БҮТЭЭЛИЙН САНАЛЫГ шалгаруулж, тус бүрд 1,000,000 -2,000,000 (Нэгээс хоёр сая ) төгрөгийн тэтгэлэг урамшуулал олгоно. Тэтгэлгийг Дэлхийн тамхигүй өдөр буюу 05 дугаар сарын 31-ний өдөр гардуулна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-с тамхины хэрэглээнээс болж жил бүр 8 сая хүн нас бардаг болохыг мэдээлдэг. Тамхи нь уушгины архаг бөглөрөлт, сүрьеэ уушгины бусад өвчин зэрэг амьсгалын замын эмгэгийн тэргүүлэх шалтгаан болж байна. Дэлхийн эрүүл мэндийн ассамблейгаас “Дэлхийн тамхигүй өдөр”-ийг бий болгохыг уриалж, улмаар жил бүрийн бүрийн тавдугаар сарын 31-ний өдрийг тэмдэглэж байхаар тогтоосон. ДЭМБ-ын Тамхины хяналтын суурь конвенцийн гишүүн орнууд дэлхийн тамхины хямрал, түүнээс үүдэлтэй өвчин, нас баралтын хариу арга хэмжээ болон тамхины хор уршгаас иргэдээ хамгаалах, тамхины тархалтыг бууруулахад чиглэгдсэн мэдээллийг түгээх зорилгоор тухайн өдөрт зориулан кампанит ажил өрнүүлдэг уламжлалтай. АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс гаргасан тооцоолол бий. Тус тооцооллын дагуу манай улсад жилд 2.500 гаруй хүн тамхины шалтгаант зүрх судасны өвчин, хорт хавдрын улмаас амиа алдаж байна. Үүнээс гадна Эрүүл мэндийн үзүүлэлт, үнэлгээний хүрээлэн /Institute for Health Metrics and Evaluation/-гээс 2019 онд гаргасан өвчний дарамтын судалгаагаар Монгол Улсад тамхинаас шалтгаалж жилд 4,300 орчим хүн нас барж байна. Мөн 2019 оны судалгаагаар манай улсын 15-69 насны хүн амын 24.2 хувь тамхи татдаг. Мөн 2019 оны Дэлхийн залуучуудын тамхины судалгаагаар 13-15 настай хүүхдүүдийн 14 хувь (хөвгүүдийн-21 хувь, охидын-6.9 хувь) нь тамхи татдаг нь тогтоогдсон. Энэ жилийн 5 дугаар сарын 31-ний өдөр дэлхий даяар эрүүл мэндийн зүтгэлтнүүд хамтдаа Дэлхийн тамхигүй өдрийг “Бидэнд тамхи биш хүнс хэрэгтэй” уриан дор тэмдэглэх гэж байна. Энэ өдөр дэлхийн улс орнуудад зохион байгуулагдах мэдээллийн кампанит ажил нь тамхины хэрэглээ, үйлдвэрлэлийг бууруулахыг уриалах, тамхи тариалах бизнес эрхлэгчдэд илүү үр өгөөжтэй тариалангийн үйлдвэрлэлийг сонгох боломжуудын талаар мэдээлэл түгээх, цаашид тогтвортой, тэжээллэг хүнс үйлдвэрлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Түүнчлэн тогтвортой, үр өгөөжтэй тариалангаар орлуулах оролдлогод саад учруулж, улмаар дэлхийн хүнсний хямралд хувь нэмэр оруулах гэсэн тамхи үйлдвэрлэгчдийн хүчин чармайлтыг илчлэх зорилготой юм.
Тэтгэлэгт хамрагдах бүтээлийн саналыг тавдугаар сарын 29-ний өдөр 17:00 цаг хүртэл цахим шуудангаар хүлээн авч байгаа аж.
| СЭТГҮҮЛЧДЭД БҮТЭЭЛИЙН ТЭТГЭЛЭГ ОЛГОНО |
|
Беларусь Улсын Спортын сайдтай өвлийн спорт хөгжүүлэх талаар ярилцлаа
2026-10-26 10:58:45
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг 11 дэх өдрөө эрэн хайж байна
2026-10-26 10:37:04
"Монголын сайхан орон" тоглолт Хельсинки хотноо боллоо
2026-10-26 10:32:38
Хөвсгөлийн таван тамирчин гараар татах хүчний дэлхийн аварга болжээ
2026-10-26 10:29:43
МАЛЧИН С.ЭНХТУЯА: “ТӨХӨМ”-ИЙН УУРХАЙН МАШИН ОСОЛДОЖ, ТҮЙМЭР ГАРСНААС БОЛЖ 700 МАЛ, ХОЁР ГЭР МИНЬ ШАТАЖ, ӨМССӨН ХУВЦАСТАЙГАА ҮЛДЛЭЭ
2026-10-26 08:26:52
М.Даваабанди сонгомол бөхийн дэлхийн аваргын V байрт орлоо
2026-10-26 08:18:23
“ХАРААЛ ХҮРСЭН ХОТ”КИНОНЫ МӨНХ-ЭРДЭНЭ БУЮУ ЖҮЖИГЧИН Б.ГАРЬД
2026-10-26 08:16:30
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |