• Өнөөдөр 2025-05-12

А.ДӨЛГӨӨН: Бид хүүхдийн 100 мянган төгрөгийн араас яваад байгаа юм биш, халамж нь хүрэх ёстой хүндээ хүрэхгүй байна

2023-05-18,   552

               Ээжүүдийн төлөөлөл хүүхдийн мөнгийг есөн хувьд нь нөхөж олгох талаар  Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяад шаардлага хүргүүллээ.
 
             Энэ үеэр ээжүүдийн төлөөл А.Дөлгөөн:"Тус шаардлагад хоёр заалтыг тусгасан байгаа. Хөрөнгө орлогын үзүүлэлтэд үндэслээд хүүхдийн мөнгөнөөс хасагдсан. Хүүхдийн мөнгө зайлшгүй авах шаардлагатай есөн хувьд нь олгож өгөхийг хүсэж шаардлага хүргүүлж байна. Хүүхдийн мөнгийг олгохдоо эхний таван сарын мөнгийг нөхөж олгох тал дээр уг асуудлыг шийдэж өгөөч. Олгоно гэдэг зүйлийг ярьж байгаа ч нөхөж олгох талаар огт ярихгүй байна. 91 хувьд нь ямар үзүүлэлтийг тусгаж, хүүхдийн мөнгийг олгож байгаа юм бэ гэдгийг мэдмээр байна. Эгэл жирийн цалингийн орлоготой бид хүүхдийн 100 мянган төгрөгийн араас яваад байгаа юм биш, Зөвхөн шударга бус зүйлийн төлөө явж байгаа. Үндсэн хуулийн цэц хүртэл уг асуудлыг ярьж явсан, тодорхойгүй хугацаагаар хурлыг хойшлуулчихлаа. Үнэхээр энэ асуудлыг эцэслэн шийдэж өгөхгүй бол жагсаалыг зохион байгуулна. Халамж нь хүрэх ёстой хүндээ хүрэхгүй байна" гэв. 

А.ДӨЛГӨӨН: Бид хүүхдийн 100 мянган төгрөгийн араас яваад байгаа юм биш, халамж нь хүрэх ёстой хүндээ хүрэхгүй байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188