Хойд эцэгтээ зодуулж, эмнэлэгт ухаангүй хүргэгдсэн гурван настай хүүгийн Турк Улс руу эмчилгээнд явахаар хандивын аян зохион байгуулж байна. Энэ талаар хүүгийн аав М.Цогтбаатар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Хүүгийн маань биеийн байдал арай дээрдэж, амьсгалын аппаратаас гарсан. Миний хүүг Монголд эмчлэх боломжтой ч гадаад улсад эмчлүүлсэн нь илүү дээр гэж эмч нар зөвлөсөн. Турк Улс хүүгийн маань оношинд хамгийн нааштай хариу өгсөн. Урьдчилсан байдлаар эмчилгээнд нь 140-450 сая төгрөг хэрэгтэй гэж тооцоолж байгаа. Үүдэл эс гэж мэдрэлийн гаралтай тариа байдаг юм билээ. Энэ тариа 9000 ам.долларын үнэтэй гэсэн. Манай хүүд 2-3 удаа энэ тариаг хийх байх гэсэн. Хүүгийн ээж холбогдоогүй. Зургаан настай ахаас нь асуухад эртнээс цохидог байсан талаар хэлсэн. Хоёр хүүгээр минь сандал өргүүлж зогсоодог байсан гэсэн. Би гуравдугаар сарын 8-ны өдөр хүүгийнхээ талаар мэдсэн. Ээж нь хүүхдүүддээ ширүүн ханддаг байсан үе бий. Хүүхдүүдтэйгээ холбоотой байсан ч зоддог байсан талаар нь мэдээгүй. Гэр бүл салсны дараа би том хүүгээ өөр дээрээ авсан. Цагаан сарын дараа том хүүгийнхээ хүсэлтээр ээжид нь өгсөн юм. Бага хүүтэйгээ уулзах гэхээр уулзуулдаггүй. Тиймээс утсаар ярьж, дүрст дуудлага хийдэг байсан. Утсаар ярих бүрд хүүхдэд хэрэгтэй гэж мөнгө авна. Дараа нь том хүүгээсээ аавынхаа өгсөн мөнгөөр юм авдаг байсан уу гэхэд “Бид хоёрын дунд нэг чипс авч өгөөд өөрсдөө архи авч уудаг байсан" талаар ярьсан. Би сард 100-200 мянган төгрөг өгдөг байсан. Хүнтэй суух гэж байгаа талаар нь сонссон болохоос уулзаж байгаагүй. Одоо бол хүүгийнхээ ирээдүйг л бодож байна” гэв.
.jpg)
Хүүгийн нагац ах “Турк Улсаас хүүд урт хугацааны эмчилгээ шаардлагатай гэсэн. Мэдрэлийн талын гэмтэл байгаа учраас саажилттай болох, эрсдэлтэй. Турк Улсад эмнэлгээ сонгосны дараа хоёр долоо хоногийн дотор өвчтөнөө авчрах хугацаа өгдөг юм билээ. Эмнэлгийн урьдчилгаа төлбөрөө олчих юм бол аль болох цаг алдалгүйгээр хурдан явмаар байна. Би энэ долоо хоногийн бүтэн сайн өдөр Истанбул хотод очиж эмнэлгээ судална. Дүүг минь ийм болгосон хүмүүс зохих ялаа авах байх. Эх хүн хоёр өдөр цустайгаа хутгалдсан хүүхдийг аргалах гэж бөө дээр аваачсан байсан. Дүүг минь эмнэлэгт авчирсан бөөд баярлаж байна. Дүүгийн минь эмчилгээний зардалд хандив өгөөрэй, хүүг минь хөл дээрээ босоход туслаарай. ГССҮТ үнэхээр хамгийн сайнаараа ажиллалаа” гэв.

| Гурван настай хүүгийн аав М.ЦОГТБААТАР: Хоёр хүүг минь эртнээс цохиж, сандал өргүүлж шийтгэдэг байсан гэсэн |
|
Шадар сайд Н.Номтойбаяр Буриад Улсын Тэргүүн Цыденов Алексей Самбуевичийг хүлээн авч уулзлаа
2026-09-14 18:25:42
НОМЫН БАЯРААР ЗААВАЛ АВАХ ОНЦЛОХ БҮТЭЭЛҮҮД
2026-09-14 16:26:02
“Би Сэргийлэгч-2026” өртөөчилсөн сургалт хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байна
2026-09-14 15:23:46
Эрдэнэбүрэнд байгуулах хиймэл нуурыг “Шүтээн нуур” хэмээн нэрлэжээ
2026-09-14 15:08:43
Байгаль орчноо цэвэрлэх “World Cleanup Day” хөдөлгөөнд 10 мянга гаруй залуу нэгдэнэ
2026-09-14 14:09:09
НАТО ОХУ-ын усан доорх шилэн кабелийг хорлон сүйтгэх ажиллагааг зогсоолоо
2026-09-14 13:48:21
А.Намсаманд: Дарга нарын шаардсан зарим томилгоог хийхгүй байхаар хэлэх хэлэхгүй үгээр хэлж, сүрдүүлдэг
2026-09-14 13:47:09
Шахмал түлш борлуулах 446 цэг маргаашаас ажиллаж эхэлнэ
2026-09-14 13:19:22
Монголын шигшээ баг Самаркандад шатрын дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөнө
2026-09-14 13:05:50
“НЭР ҮГҮЙ САЛХИ” ДУУ ОРЧООН ҮНДЭСТНИЙ НУТГААСАА ХАГАЦСАН ӨНЧРӨЛИЙН ТҮҮХЭЭС БҮТЖЭЭ
2026-09-14 12:43:32
Нийт нутгийн 50 гаруй хувьд бэлчээрийн ургамлын ургалт сайн байна
2026-09-14 12:37:49
Эрхүү хотын захиргаанаас гадаадын иргэдийг цэрэг дайчлагад зуучилсан этгээдийг 18 мянган ам.доллараар шагнахаа зарлалаа
2026-09-14 11:33:23
Яруу найрагч Б.Ууганбаяр хоёр дахь шүлгийн түүвэр "Давс хийгээд усны шүлгүүд" -ээ хэвлүүлжээ
2026-09-14 10:26:49
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
2026-09-14 09:24:08
УИХ-ЫН ГИШҮҮН О.САРАНЧУЛУУНЫ ЯДУУ ХОМ, ЭГЭЛ “ИМИЖ”-ИЙН ЦААДАХ ҮНЭН
2026-09-14 09:00:00
САЙД С.АМАРСАЙХАНЫ ТӨРИЙН ДАРХАН ЦААЗАТ БОГДХАН УУЛАНД ЭЗЭН СУУЖ, УУЛ УУРХАЙГААР ХӨЛЖСӨН БҮРЭН БАРИМТ
2026-09-14 08:00:00
ЭРЭЭНИЙ ЯГААНЫ ГУДАМЖ “НАМАЙГ АВААЧ” ГЭЖ ШАЛАХ МОНГОЛ ОХИДООР ДҮҮРЧЭЭ
2026-09-14 07:28:08
ШАДАР САЙД Т.ДОРЖХАНДЫН ЗӨВЛӨХ 1.2 САЯ АЙЛЫН ХАШААТАЙ ТЭНЦЭХ ГАЗАРТАЙ
2026-09-14 07:00:00
Дархад өв тээгч С.ХҮРЛЭЭ: 60 гарчихаад Соёлын тэргүүний ажилтан болно гэж зүүдлээ ч үгүй явсан даа
2026-09-14 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд мал баялаг төгөлдөр болно
2026-09-14 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-14 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан байна
2026-09-14 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |