• Өнөөдөр 2024-04-26

ЗУРХАЙ: Тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2020-11-30,   272

Аргын тооллын 11 сарын 30, Сумъяа гараг. Билгийн тооллын 15, Чөлөөт эх одтой, улаагчин үхэр өдөр.

Наран ургах, шингэх: 08.20-17.02
Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Суудал: Шороо 
 
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.
 
Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн.
 
Цөөрөм байгуулах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Сар хиртэнэ, 17 цаг 02 минутаас 19 цаг 53 минутын хооронд 2 цаг 51 минут үргэлжлэх ба оргил үе нь 17 цаг 42 минутад харагдана. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

ЗУРХАЙ: Тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188