• Өнөөдөр 2025-05-16

Сөүл хотын И Те Вон дүүрэгт сүнсний баярт оролцогчид тодорхойгүй шалтгааны улмаас амиа алдаж байна

2022-10-30,   766

       БНСУ-ын Сөүл хотын И Те Вон дүүргийн хэт нарийн гудамжинд сүнсний баяр тэмдэглэхээр 100 гаруй мянган иргэн нэг дор цугларчээ. Харамсалтай нь баярт оролцогчдоос 50 гаруй иргэн амиа алдаж, 150 гаруй хүн бэртэж, гэмтжээ. 
      
          Тодруулбал, хоёр цагийн өмнөөс эмнэлгийн түргэн тусламжийн утсанд "Амьсгалахад бэрх байна" гэсэн дуудлага олноор иржээ. Дуудлагын дагуу эмнэлгийн байгууллага ирэхэд ухаан алдсан гэх 50 гаруй иргэн амьсгал хураасан байжээ. Одоогийн байдлаар хохирогчдын үхлийн  шалтгаан тодорхойгүй байна. Энэ талаар албаны эх сурвалж “Иргэд ухаан алдаж, зүрх нь зогсож байгаа шалтгаан нь тодорхой бус бөгөөд судалж байна” хэмээн мэдээлжээ.
 

Сөүл хотын И Те Вон дүүрэгт сүнсний баярт оролцогчид тодорхойгүй шалтгааны улмаас амиа алдаж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188