• Өнөөдөр 2025-05-16

УИХ-ын дарга Г.Занданшатар БНСУ-ын Төв банкны ерөнхийлөгч И Чан Ён-той уулзлаа

2022-10-29,   513

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын Бүгд Найрамдах Солонгос Улсад хийж буй ажлын айлчлал өчигдөр тус улсын Төв банкны ерөнхийлөгч И Чан Ён-той хийсэн уулзалтаар үргэлжиллээ.
 
     Уулзалтын хүрээнд хоёр улсын Төв банк хоорондын хамтын ажиллагааг шинэ механизмаар хөгжүүлэх, бизнес эрхлэгчдийг холбож, хөнгөлөлттэй зээл олгох, тэр дундаа ногоон эдийн засгийг дэмжсэн зээлийн үйлчилгээг нэвтрүүлэх боломжийн талаар ярилцав.
 
     Цар тахлын нөхцөл байдал, геополитикийн асуудал дэлхий дахины эдийн засаг, худалдааны эргэлтэд нөлөөлж байгаа энэ цаг үед банк санхүүгийн салбарын хамтын ажиллагаа чухал байгааг талууд санал нэгтэй илэрхийлсэн.
 
       Мөн Монголбанк, БНСУ-ын Төв банк хоорондын хамтын ажиллагааны шинэ боломжуудыг судлах, шаардлагатай хууль эрх зүйн орчин, зохицуулалтын асуудлаар санал солилцлоо

УИХ-ын дарга Г.Занданшатар БНСУ-ын Төв банкны ерөнхийлөгч И Чан Ён-той уулзлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188