• Өнөөдөр 2025-05-16

Соёлын төв, соёлын ордны ерөнхий шаардлага стандарт батлагдлаа

2022-10-29,   379

        Соёлын төв, соёлын ордны ерөнхий шаардлага стандартыг Соёлын сайдын тушаалаар байгуулсан Ажлын хэсэг болон харьяа газар, хэлтсийн албан хаагчид боловсруулж, Стандарт хэмжил зүйн газрын дэргэдэх Соёл урлаг (MASM TC-35)-ийн техникийн хороогоор хэлэлцүүлэн батлуулав.
     
         Стандартын зорилго нь соёл, урлаг, өв уламжлалаа хадгалж хамгаалах соёлын бүтээлч үйлдвэрлэл, үйлчилгээнд уламжлалт болон орчин үеийн техник технологийг нэвтрүүлэх, монгол үндэстний соёлын агуулга бүхий бүтээгдэхүүнийг дэлхий нийтийн хүртээл болгон хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд чиглэж байгаа юм. Түүнчлэн нутаг дэвсгэрийн ялгаатай байдал, хүн амын тоо, цаг агаар, амьдрах арга ухаан, уламжлалт соёл, онцлог зэргийг харгалзан соёлын онцлогт нийцүүлэн боловсруулсан байна.
 
       Соёлын төв, ордны урлаг, соёлын үйл ажиллагааг зохион байгуулахад хүн ам, барилга байгууламжийн хүчин чадал, шаардагдах боломжит талбай, түүнд нийцсэн хүний нөөцийн, суурьшмал болон нүүдлийн үйлчилгээнд тохирсон олон талт соёлын үйлчилгээ үзүүлэх нэр төрөл зэргийг тогтоож өгсөнд уг стандартын ач холбогдол оршиж байгаа аж.

Соёлын төв, соёлын ордны ерөнхий шаардлага стандарт батлагдлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-10-29 16:09:59
    zochin: Хүн нь дайжиж эзгүйрээд байгаа алс сум болгонд соёлын төв нэртэй халааж ч дийлэхгүй барилга яаралтай онц чухал хэрэгтэй л байдаг юм байх даа, барьж байгаа бариулж байгаа 2 т л ашигтай байх
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188