Эрхэм хүндэт Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын иргэд ээ!
Монгол эх орныхоо нийслэл хотын түүхийг бичилцэж, монгол түмнийхээ бүтээн туурвиж, өвлүүлэн үлдээсэн гүн бат зам мөрийг үргэлжлүүлэн зурж, бүтээлцэж яваа эрхэм ТАНД нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 383 жилийн ойн баярын мэндийг хүргэн мэндчилье.
Улаанбаатар хотын түүхийн эхлэлийг шастир номын хуудаснаа “Монгол гүрний төв цэг Их, Бага Монгол уулын хормой, Ширээт цагаан нуурын хөвөөнөө Түшээт хан Гомбодоржийн хүү Занабазарын “Өргөө” шар бүсийн ордыг байгуулав” хэмээн тэмдэглэн үлдээсэн байдаг бөгөөд энэ цаг мөчөөс нийслэл хот маань монгол хүн бүрийн хөгжин дэвжих, хотжин хөгжих хүсэл тэмүүллийн эх нутаг, өргөө хот болсон билээ. Иймд нийгэм, соёл болоод эдийн засгийн төв цэг болсон Улаанбаатар хотоо өнө хэтдээ өвлүүлэн үлдээх цэлгэр цэвэрхэн, аюул эрсдэлгүй, иргэн төвтэй шинэ хот болгон шинэчлэн бүтээх эрхэм зорилгын төлөө хамтран зүтгэж, нэгдэн ажиллахыг хүсье. Улаанбаатар хотын хэмжээнд мэдээлэл технологийн чиглэлийн 70 гаруй компани, 1000 гаруй монгол инженерийн оролцоотойгоор хоёр жилийн хугацаанд цахим засаглал, зам тээврийн нэгдсэн ухаалаг систем, аюулгүй хот гэсэн гурван дэд чиглэлээр хамтран хэрэгжүүлэх “Дижитал шилжилт”-д Та бүхнийг урьж байна. Та бидний хамтын хичээл зүтгэлийн үр дүнд “Дижитал шилжилт” хэрэгжсэнээр Улаанбаатар хотын замын хөдөлгөөний менежмент сайжирч, боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, төрийн албаны хяналт, хариуцлагыг сайжруулж, хөрөнгө оруулалт, төсвийг нэмэгдүүлж, авлига, хүнд суртлыг бууруулан, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх учиртай юм.
Эрхэм хүндэт улаанбаатарчууд аа!
Та бидний хувьд өнгөрсөн хоёр жил дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлын дэгдэлтийг бууруулж, эдгэрэл илааршлын төлөө хөл хөдөлгөөнөө хорьж, хориулж, эдийн засаг бүхэлдээ сульдан доройтсон амаргүй цаг хугацаа байлаа. Энэ цаг хугацаанд хайртай бүхнийхээ төлөө, ирээдүйн сайн сайхны төлөө хамтран ажиллаж, тэвчин хүлээсэн нийслэл хотын иргэн ТАНД гүн талархал илэрхийлье. Ажил, амьдралын хүнд хэцүү бүхнийг даван туулж буй энэ цаг хугацаа Та бидэнд илүү сайныг бүтээж, илүү сайханд тэмүүлэх түмэн шалтгааныг учирлаж, түмэн алдааг ч нээн харууллаа. Иймд Монгол эх орны маань нүүр царай, нэрийн хуудас болсон Улаанбаатар хотоо дэлхийн энтэй хөгжүүлж, дэлхийн түвшинд хүргэх эрхэм ерөөлийг өргөе.
Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 383 жилийн ойн баярын мэндийг хүргэе.
Нийслэл Улаанбаатар хот үүрд мандан бадраг.
| Д.СУМЪЯАБАЗАР: Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 383 жилийн ойн баярын мэнд хүргэе |
|
Беларусь Улсын Спортын сайдтай өвлийн спорт хөгжүүлэх талаар ярилцлаа
2026-10-26 10:58:45
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг 11 дэх өдрөө эрэн хайж байна
2026-10-26 10:37:04
"Монголын сайхан орон" тоглолт Хельсинки хотноо боллоо
2026-10-26 10:32:38
Хөвсгөлийн таван тамирчин гараар татах хүчний дэлхийн аварга болжээ
2026-10-26 10:29:43
МАЛЧИН С.ЭНХТУЯА: “ТӨХӨМ”-ИЙН УУРХАЙН МАШИН ОСОЛДОЖ, ТҮЙМЭР ГАРСНААС БОЛЖ 700 МАЛ, ХОЁР ГЭР МИНЬ ШАТАЖ, ӨМССӨН ХУВЦАСТАЙГАА ҮЛДЛЭЭ
2026-10-26 08:26:52
М.Даваабанди сонгомол бөхийн дэлхийн аваргын V байрт орлоо
2026-10-26 08:18:23
“ХАРААЛ ХҮРСЭН ХОТ”КИНОНЫ МӨНХ-ЭРДЭНЭ БУЮУ ЖҮЖИГЧИН Б.ГАРЬД
2026-10-26 08:16:30
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |