2022 Их тэнгэрийн амны хадны зургийг 1960 онд ОХУ-ын нэрт эрдэмтэн А.П.Окладников илрүүлэн, судалж байсан бөгөөд Хүрэл зэвсгийн үед холбогдох хадны зосон зураг болон 13-р зууны үед холбогдох бэхэн зураг, Монгол, Хятад, Төвд бичээс нь Монголын түүх, соёлын үнэт өв юм. Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 383 жилийн ойн хүрээнд олон арга хэмжээг зохион байгуулж байгаа. Тэдгээрийн нэг болох Их тэнгэрийн амны хадны зургийн орчны тохижилтын ажлын нээлт өнөөдөр боллоо. Тодруулбал, Нийслэлийн Аялал жуулчлалын газраас ШУА-ийн Археологийн хүрээлэнтэй хамтран Их тэнгэрийн амны улаан зосон болон хар бэхэн зургийн түүх, соёлын дурсгалт газрын орчны тохижилтын ажлыг хийсэн юм.
Хот орчмын түүх, соёлын дурсгалуудыг түшиглэн Улаанбаатар хотод ирж буй гадаад, дотоодын жуулчдыг татах, хотын аяллын шинэ бүтээгдэхүүнийг бий болгож, зорин очих газрыг нэмэгдүүлэх, түүх, соёлын дурсгалыг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор тус ажлыг гүйцэтгэжээ. Энэ талаар Нийслэлийн Аялал жуулчлалын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга В.Батчимэг “Нийслэлийн Аялал жуулчлалын газраас “Найрсаг Улаанбаатар-2” хөтөлбөрийг баталсан. Тус хөтөлбөрийн хүрээнд аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх зорилт тавин, 2020 онд хот орчмын түүх соёлын дурсгалт газруудын судалгааг хийн 47 байршлыг илрүүлсэн юм. Эдгээрээс ач холбогдол бүхий таван байршлыг сонгон, тохижилтын ажлыг шат дараатайгаар хийж байна. Тэдгээрийн нэг нь Их тэнгэрийн амны хадны зураг. 3000 жилийн өмнөх үед хамаарах дурсгалт өвийг сэргээн тохижуулахдаа яг тухайн үед нь очсон мэт байгальд ээлтэй байдлаар тохижуулахыг зорьсон. Бид дурсгалт өвөө арчлан хамгаалж, түүнийгээ аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох зорилт тавин ажиллалаа. Уг зорилтын хүрээнд үлдсэн байршилд тохижилтын ажлыг шат дараатайгаар хийнэ” хэмээсэн юм. Их тэнгэрийн амны хадны зургийг 1960 онд ОХУ-ын нэрт эрдэмтэн А.П.Окладников илрүүлэн, судалж байсан бөгөөд Хүрэл зэвсгийн үед холбогдох хадны зосон зураг болон 13-р зууны үед холбогдох бэхэн зураг, Монгол, Хятад, Төвд бичээс нь Монголын түүх, соёлын үнэт өв юм.

Улаанбаатар хотын музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяр “Улаанбаатар хотын 300 гаруй байршилд 1500 орчим археологийн дурсгал байдаг. Энэ тоо судалгааны үр дүнд нэмэгдэх боломжтой. Гэвч эдгээр археологийн дурсгал дунд хадны зураг тун цөөн бий. Хамгийн алдартай нь Их тэнгэрийн ам, Гачууртын ам, Бурхант уулын хадны зургууд юм. Их тэнгэрийн амны хадны зураг нь хэд хэдэн үеийг хамарсан цогцолбор дурсгал гэж хэлж болно. Тухайлбал, 3000 жилийн өмнөх буюу Хүрэл зэвсгийн үед холбогдох хадны зосон зураг, 13-14 дүгээр зууны үед хамаарах хар бэхэн зураг, бичээс бий. Мөн 18-19 дүгээр зууны үеийн бурхны шашны төвд бичээс, монгол бичиг зэрэг байдгаараа онцлог. Энэ дундаас 13-14 дүгээр зууны үед холбогдох хар бэхэн дүрслэлүүд нь Монголын нутгаас маш цөөхөн олдсон. Ялангуяа монгол эмэгтэй хүн богтог малгайтай, дээл өмсчихсөн дүрслэл бол маш ховор байдаг. Хадны зургийг олон нийтэд үзүүлэх боломжтой болж байгаа нь сайхан байна. Өмнө нь аялагч, жуулчдад эдгээр археологийн дурсгалаа танилцуулахад зориулалтын шат байхгүйн улмаас хад руу авирч гарах зэргээр хүндрэлтэй зүйл нэлээдгүй байсан. Тиймээс НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, ШУА-ын Археологийн хүрээлэн хамтраад хадны сүг зургийн тохижилтын ажлыг хийж, олон нийтэд нээлттэй үзүүлэх боломжийг олгож байгаа нь тун сайхан санагдаж байна. Олон нийтэд зориулсан хадны зургуудыг цаашид илүү сайн хамгаалж, хойч үедээ өвлүүлэн таниулах учиртай. Тиймээс уг хадны зургийг үзэж, сонирхох иргэд, жуулчид маань археологийн дурсгалт өвдөө хүндэтгэлтэй хандаж, хадан дээр бичиж сараачин, гэмтээхгүй байх үүрэгтэй юм шүү” гэв.
“Найрсаг Улаанбаатар-2” хөтөлбөрийн хүрээнд таван байршлыг тохижуулахаар төлөвлөснөөс өнөөдөр ийнхүү Их тэнгэрийн амны хадны зургийн тохижилтын ажил дууслаа. Үргэлжлүүлэн Бэлхийн амны Хүннүгийн язгууртны булш, Тоорил хааны орд, Ар гүнт дэх дөрвөлжин булш, Гачууртын амны хадны зургийг шат дараатайгаар тохижуулан, аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх юм.
| Их тэнгэрийн амны хадны зургийн орчны тохижилтын ажил дууслаа |
|
МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Уугантай, “Куккивон”-ын захирал И Ён Нам уулзлаа
2026-09-04 11:14:38
"Гачуурт"-ын Л.Чинбат машинаараа адуу мөргөж, өөрөө гэмтжээ
2026-09-04 11:12:51
Монгол, Буриадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
2026-09-04 11:12:42
БНСУ-ын төлөөлөгчид ХӨСҮТ-ийн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний үйл ажиллагаатай танилцжээ
2026-09-04 10:36:53
Монгол Улс, Глобал сантай хамтын ажиллагаагаа тогтвортой санхүүжилтийн чиглэлээр өргөжүүлнэ
2026-09-04 10:07:48
Тусгай зөвшөөрлийн талбайг хэтрүүлэн ашигт малтмал олборлосон байж болзошгүй зөрчлүүдийг илрүүлжээ
2026-09-04 09:52:03
Л.Цолмонбаатар жюү жицү-гийн мастерс ангиллын дэлхийн аварга боллоо
2026-09-04 09:51:35
Б.Мөнхбаатар жюү жицү-гийн дэлхийн аварга боллоо
2026-09-04 09:44:32
Арваннэгдүгээр сард ихэнх нутгаар агаарын температур олон жилийн дунджаас хүйтрэх төлөвтэй байна
2026-09-04 09:25:09
Элчин сайд, Байнгын төлөөлөгч Д.Булган итгэмжлэх захидлаа гардуулав
2026-09-04 08:28:48
Элчин сайд Д.Даваасүрэн, Фам Хүн Там, Л.Нарангоо нартай уулзлаа
2026-09-04 08:13:22
Нүүдэлчдийн наадмаас Монгол Улс 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-09-04 07:54:17
Элчин сайд Э.Сарантогос Онтарио мужийн захирагч Э.Дюмонтой уулзжээ
2026-09-04 07:47:39
Дэлхийн нүүдэлчдийн наадмын сээр цохих төрөлд Монголын баг алтан медаль хүртэв
2026-09-04 07:45:00
Н.Мөнхбаяр дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-04 07:40:00
Элчин сайд О.Лхагвасүрэн Туркийн САЖ-ын сайд Нури Эрсойтой уулзалт хийжээ
2026-09-04 07:39:53
2026-09-04 07:30:00
Б.Бат-Орших дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медалв авлаа
2026-09-04 07:25:00
Ш.Дарханбат “SJJIF World Jiu-Jitsu-2026” дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-04 07:20:00
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад үг хэллээ
2026-09-04 07:10:00
Б.Серик дэлхийн нүүдэлчдийн наадмын хүрэл медаль авлаа
2026-09-04 07:05:00
Япон Улсын ГХ-ийн сайд Мотэги Тошимицү Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна
2026-09-04 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд эдлэл, идээ ундаа олдоно
2026-09-04 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-04 06:00:00
УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
2026-09-03 18:14:11
“Оюутан аврагч” хөтөлбөрийн хүрээнд сайн дурын гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулагджээ
2026-09-03 16:55:02
Усны ослын дуудлага өнгөрсөн оноос 28.3 хувиар өсжээ
2026-09-03 16:41:40
Г.Лхагвадорж: ОюуТолгойгоос орж ирэх гурван их наяд төгрөг бол ард түмэнд очих ёстой болохоос төсөвт орох ёсгүй
2026-09-03 13:42:26
Нүүдэлчдийн наадмын модон барилдаанаас 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ
2026-09-03 12:53:21
ОХУ-аас манай улсад экспортлох түлш шатахууны нийлүүлэлтээ тогтвортой хадгална гэдгээ мэдэгдлээ
2026-09-03 12:00:19
ХУУЛЬЧ Р.БУЛГАМАА: Ээж нь нас барж, аав нь шоронд орж, өнчирч үлдсэн охид мэлмэртэл уйлаад сууж байна
2026-09-03 11:31:32
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-09-03 10:59:01
Согтуурах, мансуурах донтолтын эмчилгээний тогтолцоонд шинэчлэл хийнэ
2026-09-03 10:46:16
Нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна
2026-09-03 10:24:57
Ц.Бэгзсүрэн 60 секундэд 58 сээр цохиж “Word Nomad Games 2026” рекордыг эзэмшлээ
2026-09-03 10:23:36
Олон улсын мэргэжилтнүүд ЭХЭМҮТ-ийн эмч нартай хамтран 30 хүүхдэд мэс засал хийжээ
2026-09-03 09:19:40
Элчин сайд Ж.Оюунбаатар, ХБНГУ-ын Симон Краеэтэй уулзав
2026-09-03 08:28:23
Ерөнхий сайд Н.Учрал, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзав
2026-09-03 08:02:24
Х.Хатанболд дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-03 07:52:23
Н.Амгаланбаатар дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-03 07:47:13
Бадминтончид Төв Азийн аваргаас гурван хүрэл медаль хүртжээ
2026-09-03 07:20:00
Монгол, Хятад, Солонгос, Индонезийн нэгдсэн бизнес форум эхэллээ
2026-09-03 07:10:00
Япон Улсын ГХ-ийн сайд Т.Мотэги манай улсад албан ёсны айлчлал хийнэ
2026-09-03 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг болно
2026-09-03 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |