Улаанбаатар хотын цахим шилжилтийн төлөвлөгөөг танилцуулах үеэр монгол хэл ойлгодог анхны виртуал модель Эгүнэ /Egune/-г бүтээснээ танилцууллаа.
Цахим хөтөч болох тус виртуал модель нийслэлийн хэмжээнд хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулснаас гадна Хотын даргатай ярилцлаа. Эгүнэ одоогийн байдлаар цаг агаарын мэдээ, агаарын чанар, түгжрэлийн мэдээллээс гадна гэрийн автоматжуулалт, төрийн үйлчилгээний талаар мэдээлэл өгч чадах аж. Мөн онигоо ярьж, гэрэл асааж, гэрлийн өнгө сольсон юм. Түүнчлэн Хотын даргад Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэл автобусаар 16 минут явж хүрэх, “Мишээл экспо”-д агаарын чанар хэвийн байгааг танилцуулав.
.jpg)
Монгол Улсын хэмжээнд харааны бэрхшээлтэй 11.000 иргэн байгаагийн 6000 нь насанд хүрсэн иргэн байдаг. “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод байгууллагын нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үйлчилгээ үзүүлэх орчныг бүрэн хангах гэсэн зорилтыг тусгасан. Тэгвэл харааны бэрхшээлтэй иргэнд төрийн үйлчилгээ цахимаар авах боломжийг технологийн шийдлээр мөн бий болгожээ. Мэдээллийн технологийн үндэсний 70 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл болсон “Ай Си Ти групп” ХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Лхамсүрэн энэ үеэр “Технологийн салбарын хувьд түүхэн өдөр тохиож байна. Бид анх удаа монгол хэл ойлгодог виртуал роботыг танилцууллаа. Энэ нь ирээдүйн Монгол Улсын болон Улаанбаатар хотын хөгжилд асар их хувь нэмэр оруулна гэдэгт технологийн салбарын төлөөллүүд бүрэн итгэж байна. Сая танилцуулсан технологийн шийдлүүд бүгд монгол залуусын бүтээл. Бид өөрсдөө бүтээж, монголчууд хамтарч чаддаг юм байна гэдгийн тод жишээ юм. Технологийн дэвшил, дэлхийн хурдацтай өөрчлөлтөд монголчууд бэлэн байх ёстой. Монгол хэл, Монгол Улс оршин тогтнохын тулд Чимэгэ, Эгүнэ зэрэг монгол хэлийг ойлгодог робот зайлшгүй байх шаардлагатай. Үндэсний аж ахуйн нэгжүүд нэгдэж, технологийн боломжийг зам тээвэр, эрүүл мэнд, боловсрол зэрэг бүх салбарт ашигласнаар Улаанбаатар 2024 он гэхэд 100 хувь цахим хот болно гэдэгт итгэлтэй байна. Засаг захиргаа, хот төлөвлөлтөөр дэлхийд түрүүлж гишгэсэн цахим хот болох боломж бүрэн байна гэдгийг өнөөдөр харлаа. Энэ бүхнийг бодлогоор дэмжиж байгаа Монгол Улсын Засгийн газар, УИХ-ын гишүүд, хотын удирдлагуудад маш их баярлалаа” хэмээв.
| Монгол хэл ойлгодог анхны виртуал модель Эгүнэг бүтээжээ |
|
Сурагчид аравдугаар сарын 30-ныг дуустал хичээллээд долоо хоног амарна
2026-10-26 11:12:26
Беларусь Улсын Спортын сайдтай өвлийн спорт хөгжүүлэх талаар ярилцлаа
2026-10-26 10:58:45
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг 11 дэх өдрөө эрэн хайж байна
2026-10-26 10:37:04
"Монголын сайхан орон" тоглолт Хельсинки хотноо боллоо
2026-10-26 10:32:38
Хөвсгөлийн таван тамирчин гараар татах хүчний дэлхийн аварга болжээ
2026-10-26 10:29:43
МАЛЧИН С.ЭНХТУЯА: “ТӨХӨМ”-ИЙН УУРХАЙН МАШИН ОСОЛДОЖ, ТҮЙМЭР ГАРСНААС БОЛЖ 700 МАЛ, ХОЁР ГЭР МИНЬ ШАТАЖ, ӨМССӨН ХУВЦАСТАЙГАА ҮЛДЛЭЭ
2026-10-26 08:26:52
М.Даваабанди сонгомол бөхийн дэлхийн аваргын V байрт орлоо
2026-10-26 08:18:23
“ХАРААЛ ХҮРСЭН ХОТ”КИНОНЫ МӨНХ-ЭРДЭНЭ БУЮУ ЖҮЖИГЧИН Б.ГАРЬД
2026-10-26 08:16:30
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |