Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит 19 дүгээр хуралдаан 2022 оны аравдугаар сарын 26-ны өдөр болж нийт 30 асуудал хэлэлцлээ.
Хуралдаанаар даатгагчийн төлбөрийн чадварын тооцооллыг олон улсын стандарт, жишигт нийцүүлэн сайжруулж, даатгагчийн эрсдэлийг илүү бодитой, нарийвчилсан, өөрт тохирсон аргаар тооцоолох боломжийг олгох зорилгоор тогтмол хувь, хязгаарлалт, дүрэмд суурилсан аргачлалаас эрсдэлд суурилсан аргачлалд шилжих шилжилтийн үеийн зохицуулалтыг тусгасан “Эрсдэлд суурилсан хөрөнгийн аргачлалаар тооцсон төлбөрийн чадварын зохистой харьцааны журам”, “Даатгагч өөрийн эрсдэл болон төлбөрийн чадвараа үнэлэх заавар”-ыг баталлаа. Журамд даатгагчийн төлбөрийн чадварын зохистой харьцааг тоо болон чанарын үзүүлэлтүүдийн хүрээнд авч үзсэн бөгөөд хөрөнгийн хүрэлцээт байдлын харьцааг даатгагчийн үйл ажиллагааны онцлог, цар хүрээ, эрсдэлийн удирдлагын бодлогоос хамааран гурван түвшинд, төлбөрийн чадварыг 5 өөр түвшинд байхаар тусгалаа.
Мөн андеррайтингийн эрсдэлийг даатгагч өөрөө тооцоолох боломжийг олгож, хөрөнгө байршуулах дээд хувь буюу хөрөнгө оруулалтын хязгаарлалтын зохицуулалтыг халж, төрөл, хэлбэрийг нь нарийвчлан тодорхойлж өргөжүүллээ. Дээрх журам, заавар хэрэгжиж эхэлснээр даатгагчийн эрсдэлийн удирдлагын тогтолцоо боловсронгуй, нээлттэй, ил тод болохын зэрэгцээ даатгалын зах зээлийн эрсдэлийг урьдчилан таних, түүнээс сэргийлэх систем нэвтрэх улмаар салбарын тогтвортой байдал хангагдах, хөрөнгө оруулагч, даатгуулагчдын даатгалд итгэх итгэл нэмэгдэх чухал ач холбогдолтой юм.
Мөн хуралдаанаар хоёр компанид хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгож, нэг компанийн дүрэмд өөрчлөлт оруулахыг зөвшөөрч, мөн нэг компанийг үнэт цаасны зах зээлд оролцогчид аудитын үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдээр бүртгэхээр шийдвэрлэлээ. Түүнчлэн хоёр компани болон нэр бүхий 12 иргэнд даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх, банк бус санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нэг компанид итгэлцлийн үйлчилгээний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоор, хоёр компанийн хаалттай өрийн бичгийг бүртгэхээр шийдвэрлэв. Мөн нэг хадгаламж зээлийн хоршооны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөрлийг сунгахын зэрэгцээ үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг гурван компанид, хоёр компанийн хувьцаа эзэмшигчдийн бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах болон салбар байгуулах зөвшөөрөл олгохоор, үнэт металл болон үнэт чулуугаар хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэг иргэнд олгохоор тус тус шийдвэрлэлээ гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.
| Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан болов |
|
Беларусь Улсын Спортын сайдтай өвлийн спорт хөгжүүлэх талаар ярилцлаа
2026-10-26 10:58:45
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг 11 дэх өдрөө эрэн хайж байна
2026-10-26 10:37:04
"Монголын сайхан орон" тоглолт Хельсинки хотноо боллоо
2026-10-26 10:32:38
Хөвсгөлийн таван тамирчин гараар татах хүчний дэлхийн аварга болжээ
2026-10-26 10:29:43
МАЛЧИН С.ЭНХТУЯА: “ТӨХӨМ”-ИЙН УУРХАЙН МАШИН ОСОЛДОЖ, ТҮЙМЭР ГАРСНААС БОЛЖ 700 МАЛ, ХОЁР ГЭР МИНЬ ШАТАЖ, ӨМССӨН ХУВЦАСТАЙГАА ҮЛДЛЭЭ
2026-10-26 08:26:52
М.Даваабанди сонгомол бөхийн дэлхийн аваргын V байрт орлоо
2026-10-26 08:18:23
“ХАРААЛ ХҮРСЭН ХОТ”КИНОНЫ МӨНХ-ЭРДЭНЭ БУЮУ ЖҮЖИГЧИН Б.ГАРЬД
2026-10-26 08:16:30
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |