Нийслэлийн 383 жилийн ой аравдугаар сарын 29-нд тохионо. Энэ хүрээнд өнөөдөр улс болон нийслэлийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулан, эрхэлсэн ажилдаа эзэн болж, амжилттай, үр бүтээлтэй ажилласан нийгмийн салбарын ажилтнууд болон нийслэлийн алба хаагчдыг шагналаа. Шагнал гардуулах үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч И.Баатархүү тэргүүтэй холбогдох албаныхан байлцав.

Шагнал гардуулах арга хэмжээний үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө “Хотын дарга болон нийслэлийн нийт удирдлагуудын нэрийн өмнөөс та бүхэнд нийслэл Улаанбаатар хотын 383 жилийн ойн баярын мэнд хүргэе. Шагнал, урамшуулал гэдэг залуу хүмүүст урам зориг болж, ахмад наснуудад өнгөрсөн хугацааных нь хөдөлмөрийг үнэлсэн талархал, хүндэтгэл байдаг. Нийгмийн салбар бол ажлын үр дүн шууд гардаггүй, цаг хугацаа, уйгагүй хөдөлмөр шаарддаг онцлогтой. Энэ салбарт хувь нэмрээ оруулж, төрийн ажлыг анхан шатнаас нь хэрэгжүүлж, иргэдэд хүргэдэг та бүхэнд эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөе” хэмээлээ. Тус үйл ажиллагааны үеэр улсад олон жил ажиллаж буй, НЗДТГ-ын 50-иас дээш настай 17 ажилтныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн хүндэт медалиар шагнасан юм. Тухайлбал, Монголын Хүүхдийн ордны Төгөлдөр хуурын багш, улсад 38 жил ажиллаж буй Т.Туул, тус байгууллагын ахлах нягтлан бодогч, улсад 39 жил ажиллаж байгаа М.Байгалмаа, мөн байгууллагын жижүүр, улсад 34 жил ажиллаж буй Д.Нарандалай нар уг шагналыг хүртэв. Түүнчлэн нийт 90 албан хаагч НИТХ-ын Хүндэт тэмдэг, Хүндэт үнэмлэх, Нийслэлийн Хүндэт тэмдэг, Нийслэлийн Тэргүүний ажилтан, Нийслэлийн Засаг даргын Жуух бичиг зэрэг шагналыг тус тус гардлаа.
| Улс, нийслэлийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан албан хаагчдыг шагналаа |
|
Беларусь Улсын Спортын сайдтай өвлийн спорт хөгжүүлэх талаар ярилцлаа
2026-10-26 10:58:45
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг 11 дэх өдрөө эрэн хайж байна
2026-10-26 10:37:04
"Монголын сайхан орон" тоглолт Хельсинки хотноо боллоо
2026-10-26 10:32:38
Хөвсгөлийн таван тамирчин гараар татах хүчний дэлхийн аварга болжээ
2026-10-26 10:29:43
МАЛЧИН С.ЭНХТУЯА: “ТӨХӨМ”-ИЙН УУРХАЙН МАШИН ОСОЛДОЖ, ТҮЙМЭР ГАРСНААС БОЛЖ 700 МАЛ, ХОЁР ГЭР МИНЬ ШАТАЖ, ӨМССӨН ХУВЦАСТАЙГАА ҮЛДЛЭЭ
2026-10-26 08:26:52
М.Даваабанди сонгомол бөхийн дэлхийн аваргын V байрт орлоо
2026-10-26 08:18:23
“ХАРААЛ ХҮРСЭН ХОТ”КИНОНЫ МӨНХ-ЭРДЭНЭ БУЮУ ЖҮЖИГЧИН Б.ГАРЬД
2026-10-26 08:16:30
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |