Эрүүл мэндийн сайдаас төрөлжсөн мэргэжлийн лавлагаа төв эмнэлгүүдийн захирлуудад өгсөн үүрэг чиглэлийн дагуу Бүсийн оношилгоо эмчилгээний төв болон орон нутгийн нэгдсэн эмнэлэгт ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар суурилагдсан Ангиографийн оношилгоо эмчилгээний иж бүрэн аппаратын тогтвортой үйл ажиллагааг хангах, дэвшилтэт технологийн үр дүнтэй ашиглалтыг тасралтгүй сайжруулах чиглэлээр газар дээр нь мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч хамтарч ажиллах, тусламж үйлчилгээний төрөл хүрээг өргөжүүлэх, орон нутгийн иргэд үйлчлүүлэгчдэд хамтарсан үзлэг оношилгоо хийн, судсан дотуурх мэс заслын төрөлжсөн мэргэшлийн арга зүйн зөвлөмж өгч, дэмжлэгт удирдлагаар хангах зорилгоор энэ удаа Улсын Нэг, Хоёр, Гуравдугаар төв эмнэлгүүд хамтран үндэсний хэмжээний мэргэшлийн баг бүрдүүлэн тавдугаар сарын 19-21-ний өдрүүдэд орон нутагт ажиллаж байна.
Энэ удаа дээрх судсан дотуурх мэс заслын мэргэшлийн Үндэсний баг бүрэлдэхүүн Өвөрхангай аймгийн БОЭТ-д зүрх, тархины судасны судсан дотуурх оношилгоо эмчилгээ, элэгний хавдрын судас бөглөх, эмэнд тэсвэртэй артерийн даралт ихсэх өвчний үеийн бөөрний мэдрэлжүүлэлтийн судсан дотуурх оношилгоо, захын судасны судсан дотуурх оношилгоо эмчилгээ, зүрхний шигдээсийн нэгжийн зохион байгуулалт, тусламж үйлчилгээний менежмент, тархины харвалтын үеийн бүлэн хайлуулах эмчилгээний протокол, эмчилгээний менежмент болон эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал, хүртээмжийг сайжруулах чиглэлүүдээр орон нутгийн эмч мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах юм.
2022 оны тавдугаар сарын 20-ны өдөр Зүрхний цочмог шигдээсээр хүргэгдэж ирсэн 59 настай үйлчлүүлэгчид яаралтай цусны урсгал нээж тэлэгч тавих эмчилгээг хийж, тархины судсан дотуурх оношилгоог 5 эмчлүүлэгчид хийгээд байна. Мөн орон нутгийн эмч мэргэжилтнүүдэд тархины харвалтын үеийн бүлэн хайлуулах эмчилгээний протокол, эмчилгээний менежментийн сургалтуудыг зохион байгууллаа.
| Улсын төв эмнэлгүүдийн хамтарсан Судсан дотуурх мэс заслын мэргэшлийн үндэсний баг Өвөрхангай аймгийн БОЭТ-д ажиллаж байна |
|
2026-08-20 07:58:26
Б.Өлзийбаяр “Дэлхийн шилдэг малчин” хэмээх шагналын эзэн боллоо
2026-08-20 07:48:14
Б.Азжаргал “Equipped powerlifting” ДАШТ-ээс 1 алт, 3 хүрэл медаль хүртжээ
2026-08-20 07:33:02
Б.Эрдэнэбулган, Б.Энгүүн нар шорт трекийн Азийн цомоос мөнгөн медаль хүртэв
2026-08-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас уртасна
2026-08-20 06:00:00
ШИНЭЖИНСТ СУМЫН ЗАСГА ДАРГА Л.БАТХУЯГ: Манай сумын Толь булгийн хөрсийг хуулж, зам тавих эсэх талаар мэдээлэл өгөх боломжгүй байна
2026-08-19 17:47:39
“Кодокан”-ы шалгалтад тэнцсэн багш нар дангийн үнэмлэх, сертификатаа авлаа
2026-08-19 15:15:40
Байгаль хамгаалалд хүүхэд залуусын оролцоо
2026-08-19 14:54:30
Д.МӨНХХУЯГ: Хууль бусаар отог байгуулсан, шонхор барьсан гэх гомдлын дагуу мөрдөн шалгаж байгаа
2026-08-19 14:16:44
COP17: Монгол орны нутаг дэвсгэрийн 81.9 хувь цөлжилт, газрын доройтолд өртсөн байна
2026-08-19 12:58:54
2027 оноос хэрэгжих ААНОАТ-ын шинэчлэлээр бизнес, технологи, инновацын салбарыг татварын бодлогоор дэмжинэ
2026-08-19 11:33:22
2026-08-19 10:44:33
Хятад Улс мод тарьж, элсэрхэг газрынхаа 53 хувийг үр дүнтэй сэргээжээ
2026-08-19 10:34:48
Хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг гурван суманд хийж гүйцэтгэв
2026-08-19 09:45:39
Монголын 81.9 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртжээ
2026-08-19 09:36:22
“Айчи-Нагоя 2026” Азийн наадам нэг сарын эхэлнэ
2026-08-19 08:55:35
Шатахуун хангамж, өвөлжилт, тээврийн аюулгүй байдалд анхаарахыг үүрэг болгов
2026-08-19 07:59:52
“Чонос” клубийнхэн “GRAND SLAM-2026”-гаас 5 алт, 8 мөнгө, 3 хүрэл медаль хүртэв
2026-08-19 07:24:11
“Халиун” клубийн баг тамирчид 8 алт, 4 хүрэл, 11 хүрэл медаль хүртжээ
2026-08-19 07:20:00
“COP17”-гийн ногоон хиймэл оюун, дижитал шилжилт арга хэмжээ эхэллээ
2026-08-19 07:10:00
Б.Баяржаргал пауэрлифтингийн залуучуудын дэлхийн аварга боллоо
2026-08-19 07:05:00
“Буянт-Ухаа”-д орон нутгийн нислэгийг шилжүүлэхэд Японы парламент дэмжлэг үзүүлэхийг хүслээ
2026-08-19 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
2026-08-19 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |