Цаг агаар дулаасныг ашиглан засвар хийж байгаа айлуудын алх хадаасны харшилдах дуу, хашаандаа хөөцөлдөн тоглох хүүхдүүдийн инээдээр аниргүй зуслан “амь” оржээ. Харин гүн хөлдүүс байгаа газар руу ойртох тусам чимээгүй болсоор байв. Энэ нь хөлдүүсэн дунд орхигдсон байшингийн эзэд гэртээ ирээгүй гэдгийг илтгэж байлаа. Иргэдийн тэгш талбайг нь харж зуслангийн байшингаа барьсан энэ газарт булгийн халиа ундарч хашаа давах хэмжээний өндөртэй мөсийг үүсгэдэг. Мөсөн дээр алхах үед хатуу гадаргуу бус хайлж буй цасан дээр алхаж байгаа мэт мэдрэгдэнэ. Улаан тоосгон байшингийн цонх хүртэл өндөр мөсөн бүрхүүлийн гадарга хэсэг хайлж цонхны тавцан дээр хайлсан ус нь гялтганан харагдана.Мөс хайлж цахилгаан шонгийн хажууд байсан овоолоостой чулуу ил гарч эхэлжээ. Өвлийн улирал хүүхдүүдийн тоглодог болсон энэ мөсөн хөлдүүс хайлж, одоо зарим хэсэгтээ эвгүй гишгэхэд доошоо цөмрөхөөр болсон байлаа. Харин тогтоол усны доор зузаан мөс байгаа хэвээр ажээ. Төмөр сараалжин хашааны үзүүр хэсэг нь харагддаг хэвээр байлаа. Энэ гүн хөлдүүс бүрэн хайлж дуустал хэчнээн удахыг илтгэж байсан юм. Харин энд хазайсан байсан цахилгааны шон хөдөлгөөнийг нь хорьсон мөс хайлснаар улам хазайсан ажээ. Цахилгааны шонгоос хөлдүүс дунд байгаа байшин руу татсан цахилгааны утас гэрлийн шон унахад татагдан тасрахаар харагдана.

Өвлийн улирлыг мөсөн дунд өнгөрөөсөн байшингийн эвдрэл, гэмтэл эхнээсээ харагдаж эхэлжээ. Цайвар ногоон ханатай байшингийн хана хэсэг доороосоо цуурч нэг хуруу багтах хэмжээний зай гарчээ. Энэ байшинг мөс тэг дундуур хүртэл нь бүрхсэн байсан бөгөөд наран талын хананы мөс илүү хайлж харин мөснөөс шаргал өнгийн ором үлджээ. Тоосгон байшингийн хана тэгш хэмтэйгээр байрлах ёстой боловч тэлж хэд хэдэн тоосго нь урагш сугарч, хүрэхэд чийг дааж бат бэх байдлаа удаан хадгалахааргүй харагдаж байлаа. Хазайн байрласан олон модон нойлоос шаргал туяатай ус мөсөн дээгүүр урсана. Мөсний зузаан илт нимгэрчээ. Эхний булгийн халиа ундарч хөлдүүс үүсгэсэн газраас гарч дараагийн халиа үүссэн газар руу явах замдаа танил болсон Шаргаморьт зуслангийн байнгын оршин суугч Цэндсүрэнтэй дахин холбогдлоо. Тэрбээр “Одоо хөлдсөн мөсний гадарга хэсэг нь хайлж урсаад, угаасаа намаг байсан хэсгийн хөрс зөөлөрч гишгэх хэцүү болсон. Айлууд нь ч одоо ирэхээсээ өнгөрсөн байх даа. Зун мөс нь бүрэн хайлж дууссаны дараа хэсэгхэн ирж амрах байх. Жил бүр ингэж эд хөрөнгөөрөө хохирох юм. Байгаль дэлхийн юмыг хэн зогсоож дийлэх билээ. Булаг ундрахаа больсон цагт л зундаа хэд хоног амьдрах юм байлгүй дээ” гэв.


Дараагийн мөсөнд автсан газарт ирлээ. Өмнө нь энд зуны гурван байшин хөлдүүсэнд хучигдаж, монгол гэрийн тооно дотогш цөмөрсөн байдалтайгаар биднийг угтаж байсан билээ. Харин одоо нимгэн байсан мөс нь хайлж урт шаргал өвсөн дунд жижиг хэмжээтэй тогтоол ус үүсгэсэн байлаа. Алхах бүрд зөөлөн хөрс нь улам доошилж суух мэт мэдрэгдэнэ. Гүний ус авах зориулалттай цоргоор ус зогсолтгүй урсана. Гүний худагтай ойрхон байрлах жижиг гэрлийн шон хажуу тийшээ хазайжээ. Зузаан мөсний доогуур ус урсаж хөрс мөсний хооронд зай гарч гишгэх бүрд доош цөмөрч байв. Монгол гэрийн тооно доош цөмөрч зузаан мөсөнд хучигдсан байсан бол одоо гэрийн ойролцоох мөс нь хайлж хэзээ мөдгүй нурахад бэлэн болжээ. Гэрийн ойролцоо булгийн ус урсаж урсгалын дагуу хүмүүсийн тавьсан цооног, труба харагдав. Зэвд идэгдсэн цооногийн хажуугаар нь булгийн ус хоржигнотол урсаж, харин иргэдийн тавьсан цооног үүргээ гүйцэтгэж чадахгүй багаа мэт харагдана. Цооногийн ухсан нүхэнд элдэв хог хаягдал хаяж бохирдуулжээ. Өнгө ижил зуны гурван байшингийн хоёрынх нь хөлдүүс хайлж, нэг байшинг бүрхсэн мөс өмнөх байснаасаа доошилсон хэдий ч бүрэн хайлж дуусаагүй байлаа. Модон байшин тул мод өгжирч муудан, төмөртэй хэсэг нь зэвэрчээ.



Сарын өмнө ирэхэд байсан хатуу гадаргатай мөсөн хөлдүүс эхнээсээ хайлж эхэлжээ. Мөс хайлсаар доор нь орж харагдахгүй байсан байшингийн гэмтэл ил харагдаж, мөсний хатуу байдал муудаж хайлж эхэлснээр цахилгааны шон улам хазайжээ. Модон жорлонгийн бохир ил хөрсөн дээр гарч мөсөн дээгүүр шар туяа татан урсана. Төмөр хашаа зэвэрч, модон хашаа өгжирч мууджээ. Энэ бүгдийг дахин засахын тулд хөлдүүсэнд автсан байшингийн эзэд тодорхой хэмжээний мөнгө зарцуулна, засвар хийнэ. Гэхдээ дараа жил ч мөн адил булаг ундарч халиа үүснэ. Урсгал зардлаас илүү аюултай нэг зүйл нь нам дор газар байрлах энэ булгийн халиан дунд зуны улиралд их хэмжээний бороо орж үер буувал хазайсан цахилгааны шон нурахад бэлэн болсон байшингууд хэр удаан тэсэж үлдэх бол гэдэг нь тодорхойгүй. Нүдэнд дасаж байгаагаар нь хүлээж авсаар цаана нь нуугдах эрсдэлийг харахгүй өнгөрөөсөөр байна.




| “Мөс хайлахаар гэртээ орно” буюу орхигдсон бүсийнхэн |
|
Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар дугуйт цанын Азийн цомын аварга боллоо
2026-08-08 07:10:00
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |