Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү өөрийн цахим хуудастаа “Хүний хөдөлмөрийг яасан сайхан үнэлдэг юм бэ. Хөвсгөлийн нутгийн зөвлөл минь надад нэг батламж л өгсөн дөө. Олимпоос медаль аваад баахан батламжтай боллоо” хэмээн бичиж, олон хүнийг талцуулсан. Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөлийн Нарийн бичгийн ажилтнаас дээрх асуудлын талаар тодрууллаа.
Тэрбээр “Манай зөвлөл төрийн байгууллага биш. Улаанбаатар хотод амьдардаг Хөвсгөл аймгаас гаралтай иргэд сайн дураараа нэгдэн нийлж, аливаа төсөв санхүүг гаргаж, үйл ажиллагаандаа зарцуулдаг. Манай зөвлөлийнхөн Б.Баасанхүүг олимпоос медаль аваад ирэхэд нь баярлаж, хүн тус бүр мөнгө өгч байснаас бодит зүйл бэлэглэе хэмээн ярилцаж, 2026 онд ашиглалтад орох орон сууцны батламж олгож байсан. Одоогоор бид тухайн орон сууцны төлбөрийг төлөөд явж байгаа. Уг нь энэхүү асуудлыг Б.Баасанхүү мэдэж байгаа. Улсын мөнгөөр түүнд орон сууц авч өгнө гэж амлаагүй учир зарим нь мөнгөтэй мөнгөгүй үе таарч байгаа. Бид ч мөнгө өгнө гэж амласан хүмүүсээс тухайн бүрд нь нэхэж, шаардаж байгаа. Бэлгийн морины шүдийг бүү үз гэдэг үг байдаг. Одоогийн байдлаар мөнгө өгнө гэж амласан хүмүүс 50 хувьд хүрээгүй байгаа нь удааширлыг бий болгож байгаа. Уг нь бид сайн санааны үүднээс буюу нутгийн охин олимпоос медаль аваад ирлээ хэмээн баярлаж, дээрх үйл ажиллагааг зохион байгуулсан юм” гэлээ. Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөл нь албан ёсны долоон хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулдаг аж. Тус зөвлөлийн даргаар Ц.Цэцэнзориг ажилладаг аж.

Мөн Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаас олимпын медальт Б.Баасанхүүд амласан бэлгээ өгсөн эсэх талаар асуухад “Хөвсгөл аймгийн Тамгын газраас Б.Баасанхүүг аав, ээжтэй нь хамт хүлээж авахдаа хоёр өрөө орон сууцны түлхүүрийг нь гардуулж өгсөн. Тийм учраас Тамгын газрын зүгээс Б.Баасанхүүд өгөх ёстой бэлгээ тухайн үед нь гардуулсан” гэв.

-“Макс групп”-ын Ерөнхийлөгч Д.Ганбаатар тэргүүтэй удирдлагууд хүлээн авч, 50 мянган ам.доллар бэлэглэв.
-Тод манлай уяач П.Энхтөр өөрийн уяан дээрээ хүлээн авч, азарга адуу өгч байв.
-МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг Б.Баасанхүүг дасгалжуулагч М.Бундмаагийн хамт хүлээн авч, 100 сая төгрөг, хоёр алтан дугаар бэлэглэж байв.
-Хөвсгөл аймгийн удирдлагууд хүлээн авч, аймгийн төв дэх “Мөрөн вилла” хотхонд хоёр өрөө байр олгож байв.
-Монгол Улсын засгийн газраас гурван өрөө байр бэлэглэж, батламж олгож байв.
-Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөлөөс хоёр өрөө байр бэлэглэж, батламж олгож байв.
| ОЛИМПЫН МӨНГӨН МЕДАЛЬТ Б.БААСАНХҮҮД БАЙРНЫ БАТЛАМЖ ӨГӨӨД, БАРАА СУРАГГҮЙ БОЛСОН ХӨВСГӨЛ АЙМГИЙН НУТГИЙН ЗӨВЛӨЛИЙНХӨНТЭЙ ТАНИЛЦ |
|
Б.Баасандорж “IFBB” дэлхийн аваргаас мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-11-02 10:04:48
"Өнчин цагаан ботго" хөгжимт жүжиг өнөөдөр Улаан-Үдэ хотод хөшгөө нээнэ
2026-11-02 10:04:12
Т.Төгсхүслэн залуучуудын олимпын наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-11-02 09:03:26
2026-11-02 08:00:00
Д.Батсүмбэрэл, АНУ-ын тамирчин Брэндон Олсентой тулалдана
2026-11-02 07:50:00
Б.Мөнх-Учрал каратэгийн олон улсын тэмцээнээс алтан медаль хүртжээ
2026-11-02 07:40:00
Н.Болортуяа гар барилдааны дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-11-02 07:30:00
Б.Мөнх-Эрдэнэ дэлхийн аваргын V байрт шалгарав
2026-11-02 07:20:00
Т.Төгсхүслэн “ДАКАР-2026” залуучуудын олимпын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-11-02 07:15:00
О.Сүлдхүү дэлхийн аваргын V байрт орлоо
2026-11-02 07:10:00
ДЭЛХИЙН БӨХ Т.ТУЛГА ДАХИН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
2026-11-02 07:00:00
ГУРВАН ХҮҮХЭДТЭЙ ӨРХ ӨВЛИЙН ХУВЦАС БЭЛТГЭХЭД ДУНДЖААР 3–5 САЯ ТӨГРӨГИЙН ТӨСӨВ ШААРДЛАГАТАЙ
2026-11-02 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-11-02 07:00:00
ДЭЛХИЙН ТОМООХОН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГУУД САНХҮҮЖИЛТЭЭ ХЭРХЭН БОСГОДОГ ВЭ
2026-11-02 07:00:00
ХӨГЖЛИЙН БАНКНЫ “ХӨӨТЭЙ” Б.НАЙДАЛААД П.НАРАНБАЯРЫГ ЗОДОЖ, НАМЫН ДАРГЫНХАА ҮЕЭЛ ГЭЖ ТОМРОХООС ӨӨР ЧАДАХ ЮМ АЛГА
2026-11-02 07:00:00
ТАНИЛЦ: АЛТНЫ ОРДУУДАД ЭЗЭН СУУСАН АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗРЫН МЭРГЭЖИЛТНҮҮД
2026-11-02 07:00:00
ЖҮЖИГЧИН Ж.ДОРЛИГЖАВЫН ЭХНЭР Д.ИЧИНХОРЛОО: ХАНЬ МИНЬ “ХҮРГЭН” ЖҮЖГИЙН “БОЛДОГГҮЙ ТОГМИД”, “МӨНГӨН БУЙЛ” КИНОНЫ ГОЧОО ЗААНЫ ДҮРЭЭРЭЭ МОНГОЛЧУУДЫН СЭТГЭЛД МӨНХӨРСӨН
2026-11-02 07:00:00
Б.Баасандорж “IFBB” дэлхийн аваргаас мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-11-02 00:00:00
"ДАКАР 2026” залуучуудын олимпын наадмын нээлт боллоо
2026-11-01 11:20:58
Б.Мөнх-Эрдэнэ дэлхийн аваргын дагах тойргийн барилдаанд хүч сорино
2026-11-01 07:15:00
О.Сүлдхүү дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-11-01 07:10:00
Т.Тулга дэлхийн аваргаас гурав дахь медалиа хүртлээ
2026-11-01 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |