.jpg)
- Монголын бүх ард түмний XVI зуны их наадамд амжилттай өрсөлдөж медаль хүртсэнд баяр хүргэе.
-Баярлалаа.

-Бүх ард түмний XVI спартакиадын хэдэн төрөлд ямар зайд өрсөлдөж, хэдэн медаль хүртэв ээ?
-Миний хувьд Монголын бүх ард түмний XVI их наадмын хоёр зай, төрөлд оролцсон. Ойрын зайн гүйлтийн 100 м-ийн уралдаанд хүрэл медаль, 4х100 м-ийн буухиа гүйлтийн төрөлд алтан медаль хүртсэн.

-Миний дүү өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй?
-Намайг Дашчирэвийн Отгон-Эрдэнэ гэдэг. МУБИС-ийн Биеийн тамирын сургуульд Багш арга зүйч мэргэжлээр суралцдаг. Одоо 3-р курсийн оюутан.

-Аль аймаг, хотод төрж, өссөн хүүхэд вэ?
-Би Хэнтий аймгийн Баян-Адарга суманд төрж, өссөн.
-Одоо хэдэн настай вэ?
- Би одоо 20 настай.

-Ямар байгууллага, спорт клубийн тамирчин бэ?
-Хөнгөн атлетикийн “Үчинбэр” клубийн тамирчин.
-Спортын ямар зэрэг, цолтой тамирчин бэ?
-Саяхан болж өнгөрсөн Монголын бүх ард түмний XVI их наадмаар спортын мастерын болзол хангасан.
.jpg)
-Багадаа хэр хөдөлгөөн охин байв?
-Ер нь их хөдөлгөөнтэй, гүйж, харайсан, дүрсгүй охин байсан шүү, хэ, хэ, хэ.
-Багадаа хөнгөн атлетикаас өөр спортын төрлөөр сонирхон, хичээллэж байсан уу?
- Сургуульд орсон цагаасаа эхлэн спортыг сонирхож эхэлсэн. Дунд сургуулийн 7-11 анги хүртлээ чөлөөт бөхийн спортоор хичээллэж байлаа. Гэхдээ хаана ямар хөнгөн атлетикийн тэмцээн, уралдаан болно тэр бүхэнд оролцдог байсан.
-Танай гэр бүлд спортоор хичээллэдэг хүн бий юу?
-Манай ээж залуудаа ойрын зайд сайн гүйдэг тамирчин хүн байсан.
-Хэд дэх жилдээ хөнгөн атлетикаар хичээллэж байгаа вэ?
-Ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагч байх даа, анги, сургууль, сум, аймгийн тэмцээн, уралдаанд оролцдог байсан. Харин яг зорьж насанд хүрэгчдийн хөнгөн атлетикийн тамирчдын бэлтгэл хийж эхэлсэн хугацаа гэвэл гурван жил болж байна.
-Хөнгөн атлетикийн анхны багш нь хэн бэ?
- Миний хөнгөн атлетикийн анхны багш гэвэл Лувсан-Ишийн Нацагдорж, Гантөмөрийн Сайнхүү нар байгаа.
-Хөнгөн атлетикаар хичээллэсэн үеэс хойших томоохон амжилтуудаасаа сонирхуулахгүй юу?
-Өнгөрсөн 2024 оны насанд хүрэгчдийн хөнгөн атлетикийн УАШТ-ий ойрын зайн 100 метрийн уралдаанд дэд байр эзэлж, мөнгөн медаль хүртсэн. УАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн амжилтаараа Монгол Улсын хөнгөн атлетикийн спортын дэд мастерын болзол хангаж байсан.
-Сэтгэлд тань хоногшин үлдсэн, хамгийн сайхан дурсамж үлдээсэн ямар тэмцээн байдаг вэ?
-Саяын дурдсан 2024 оны УАШТ-ий ойрын зайн гүйлтийн 100 метрийн уралдааны “Авто цаг” дээр спортын дэд мастерын болзол хангасан нь миний хувьд хамгийн сэтгэлд тод үлдсэн тэмцээн байгаа юм.
–Монголын Улсын рекорд, дээд амжилтыг тогтоож байв уу?
-Өнгөрсөн 2025 оны есдүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болсон Монголын бүх ард түмний зуны XVI спортын их наадмын 4х100 м-ийн зайн гүйлтэд улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон. Буухиа гүйлтийн эмэгтэйчүүдийн 4х100 м-ийн гүйлтийн 1988 онд тогтоосон Монгол Улсын рекорд дээд амжилтыг 37 жилийн дараа шинэчлэн тогтоосон байгаа.
–Одоо цаашдаа ямар зорилго, зорилтод хүрэхийн төлөө хүсэж, тэмүүлж байна вэ?
-Цаашдаа ойрын зайн гүйлтийн техник, хурд, хүч, тэсвэрээ улам сайжруулж, амжилтаа aхиулах зорилготой байна. Урт хугацаандаа Монгол Улсынхаа нэрийг олон улс, тив, дэлхийн тэмцээнд дуурсгах мөрөөдөл бий. Мөн мэргэжлийн түвшинд өрсөлдөх чадвартай тамирчин болохыг хүсэж, зорьж түүнийхээ төлөө xөдөлмөрлөсөөр байна. Энэ завшааныг ашиглан Монголын спортын салбарт үнэтэй хувь нэмэр оруулж яваа МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн эрдэмтэн, багш нар, үе, үеийн шилдэг төгсөгч, сургуулийнхаа хамт олондоо түүхт 70 жилийн ойн баярын мэнд хүргэе. Мөн Монголын хөнгөн атлетикийн холбоо, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч нарт, “Үчимбэр” клубийн багш, дасгалжуулагч Ганболдын Жанцандорж багшдаа баярлаж, талархаж явдгаа илэрхийлье.
| Д.ОТГОН-ЭРДЭНЭ: Монгол Улсын дээд амжилтыг 37 жилийн дараа шинэчлэн тогтоосондоо баяртай байна |
|
Б.Марал-Эрдэнэ дугуйн дэлхийн аваргын 48 байрт орлоо
2026-09-21 07:58:48
Эмэгтэй баг 4 х100 м-ийн зайд Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
2026-09-21 07:10:00
С.Жамбалжамц Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-21 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ. Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрч хүч ихэснэ
2026-09-21 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-21 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна
2026-09-21 06:00:00
Төр, нийгмийн зүтгэлтэн, “Зааг” номын зохиолч Дэндэвийн Тэрбишдагва “Монгол нүүдэл” хэмээх шинэ ном туурвижээ
2026-09-20 16:17:06
ХЭЛ БИЧГИЙН УХААНЫ ДОКТОР С.ЦОМОРЛИГ: “СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” ХӨРӨГ НОМЫН ТУХАЙ
2026-09-20 14:50:17
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 49 хувьд хүрчээ
2026-09-20 13:52:56
Нийгмийн даатгалын улсын байцаагчид эрхээ баталгаажуулж, үнэмлэх, тэмдгээ гардан авчээ
2026-09-20 13:45:25
Томуугийн дэгдэлтээс хамаарч нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн ор дэлгэнэ
2026-09-20 13:21:53
ОХУ-ын Эрхүү хотод зоонозын халдварын асуудлаар эрдэм шинжилгээний хуралд оролцжээ
2026-09-20 11:49:14
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймэрт урьдчилсан байдлаар 1.4 га талбай өртөж шатжээ
2026-09-20 11:36:25
Онцгой байдлын алба хаагчид ур чадвар дээшлүүлэх сургалтад хамрагджээ
2026-09-20 11:27:52
Тархины үйл ажиллагааг сайжруулах таван энгийн зөвлөгөө
2026-09-20 10:54:26
Дэлхийн шатрын олимпиадад Монголын баг, Энэтхэгийн багт 3:1-ээр хожигдлоо
2026-09-20 10:31:48
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн дэлхийн цомын аварга болов
2026-09-20 10:16:50
Азийн XX наадмын нээлтийн ёслолын ажиллагаа боллоо
2026-09-20 09:33:19
Хятад Улс “Гравити-1 Y3” зөөгч пуужинг хөвөгч тавцангаас хөөргөв
2026-09-20 09:16:26
“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” төслийн санхүүжилтийг шийдвэрлэнэ
2026-09-20 09:04:55
Монголын хөл бөмбөгийн хөвгүүдийн баг дэлхийн аваргын фестивальд өрсөлдөнө
2026-09-20 08:45:45
“АЙЧИ НАГОЯА-2026" дугуйчид тэмцээнээ эхлүүлнэ
2026-09-20 08:34:40
Азийн наадамд боксчид маргаашаас тулалдаж эхэлнэ
2026-09-20 07:41:53
Ж.ЧОЙЖИЛЖАВ: Д.Сүхбаатар жанжны хөрөгтэй анхны монгол хивсний зургийг би гаргаж байлаа
2026-09-20 07:08:26
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |