-Чамд энэ өдрийн мэнд хүргэе. Англи хэлний олон улсын олимпиадаас алтан медаль хүртсэнд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Баярлалаа. Энэ олимпиадад оролцох нь надад маш том сорилт байлаа. Гэхдээ өөрийн хүчээ шалгах, олон орны сурагчидтай өрсөлдөх сайхан боломж байсан. Алтан медаль хүртэж, аварга болсон мөчдөө бүх хөдөлмөр минь үр дүнгээ өглөө гэж бодож, баярласан даа.
-Тус олимпиадад хэр удаан бэлдсэн бэ. Юу нь дээр нь хамгийн их анхаарч бэлдэв?
-Би найз н.Алтангэрэлтэйгээ хамт сарын хугацаанд бэлдсэн. Голчлон дүрмийн нарийн ялгаа болон өгүүлбэрийн бүтцийг сайжруулах дээр анхаарсан. Манай сургууль ч дүрмийн сургалтдаа их анхаардаг болохоор энэ тал дээр давуу гарсан л даа.
-Олон улсын олимпиадад өмнө нь оролцож байв уу. Хамгийн хэцүү даалгавар нь юу байсан бэ. Яагаад хэцүү байв?
-Өмнө нь ийм том хэмжээний олон улсын тэмцээнд оролцож байгаагүй ээ, шинэ туршлага байлаа. Хамгийн хэцүү нь унших хэсгийн даалгавар байсан. Учир нь, урьд өмнө үзэж байгаагүй төрлийн текстүүд олон байсан учраас бөгөөд цагийн менежмент тун чухал байлаа.
.jpg)
-Энэ олимпиадад оролцоод юуг сурч авсан бэ. Ямар чадвараа илүү сайжруулах ёстой юм байна гэж бодсон бэ?
-Би өөрөөсөө илүү чадвартай, шаргуу сурагч олон байдгийг ойлгосон. “There are always bigger fish” гэдгийг мэдэрсэн. Тиймээс ярианы ур чадвараа илүү хөгжүүлэх хэрэгтэй гэж бодсон.
-Олон хичээл байгаа шүү дээ. Тэр дундаас англи хэлийг гүнзгийрүүлэн судлах болсон шалтгаан бий юу. Юу нь чиний сонирхлыг татсан юм бэ?
- Би багаасаа кино, цуврал үзэх дуртай байсан. Тэрнээсээ үг, хэллэг сурч, англи хэлд улам дуртай болсон. Англи хэлээр ярьж, өөрийгөө илэрхийлж чадна гэдэг надад эрх чөлөө өгдөг юм шиг санагддаг.
-Англи хэл сурахын тулд юу дээр нь хамгийн их анхаарах хэрэгтэй юм шиг санагддаг вэ. Чиний хувьд?
-Миний бодлоор дүрэм болон өгүүлбэрийн зөв бүтэц хамгийн чухал. Хэдийгээр би англи хэлний суурь мэдлэггүй байсан ч сургууль маань сайн багш нартай байсан учраас өдий зэрэгтэй байж энэ хэлийг сурсан гэж боддог.
-Тэмцээнд оролцоход нь багш нар болон гэр бүлийнхэн нь их тусалсан байх. Тэд чамайг хэрхэн дэмждэг вэ?
-Манай сургуулийн англи хэлний багш нар маш их тусалсан. Тэд маань бидэнд зөв материал өгч, алдааг маань нарийн засаж өгдөг. Гэр бүлийнхэн маань ч үргэлж итгэж, урам өгч байсан нь хамгийн том дэмжлэг байсан.

-Англи хэл сурснаар, энэ олимпиадад бэлдсэнээр чамд ямар эерэг өөрчлөлтүүд гарсан бэ?
-Өөртөө итгэлтэй болсон. Өмнө нь айж байсан зүйлсээ туршиж үзэх зоригтой болсон. Мөн хамтын ажиллагаа, хариуцлага гэдгийг илүү ойлгосон.
-Англи хэлээс гадна сурахыг хүссэн, сурч байгаа хэл бий юу. Яагаад?
-Япон хэл сурах сонирхолтой. Тэндхийн соёл, хүмүүжил, хөдөлмөрч зан чанар нь намайг их татдаг.
-Төгсөх ангийн сурагч юм билээ. Ямар мэргэжилтэй болохыг зорьж байгаа вэ?
-Олон улсын бизнес, менежментийн чиглэлээр сурахыг хүсэж байгаа. Англи хэлний мэдлэг маань надад гадаад орчинд сурахад их тус болно гэж боддог.
-Дараагийн зорилго, мөрөөдлийнхөө талаар ярихгүй юу?
-Олон улсын их сургуульд тэтгэлэгтэйгээр суралцаж, Монголдоо буцаж ирээд шинэ санаа, шинэ боломжуудыг бий болгохыг хүсэж байна.
| Б.ДӨЛГӨӨНХЭРЛЭН: АНГЛИ ХЭЛНИЙ ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДААС АЛТАН МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА |
|
ЭМЯ, ЗӨСҮТ ХАМТРАН ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ АСУУДЛААР ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-26 16:07:50
Б.Чимэддорж: Гарц, гармын стандартын хэрэгжилтэд санхүүжилт чухал
2026-08-26 14:51:05
БНСУ-ЫН НАМЯНЖҮ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВД ХҮМҮҮНЛЭГИЙН ХАНДИВ ГАРГУУЛЛАА
2026-08-26 13:40:59
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
2026-08-26 13:05:35
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
2026-08-26 12:39:39
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ
2026-08-26 12:29:50
Хан-Уул дүүрэгт 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгүүд нээгдэхэд бэлэн болжээ
2026-08-26 11:08:21
“Устай холбоотой гамшиг, эрсдэлийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа
2026-08-26 11:00:21
IUCN-ийн “Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ
2026-08-26 10:01:20
Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 121 га талбайг хашиж хамгаалжээ
2026-08-26 09:58:20
Б.Батцэцэг сайд, Бразилын Жоау Паулу Капобианкугтай ярилцлаа
2026-08-26 07:40:00
Хил дамнасан шороон шуургатай хамтарч тэмцэх санаачилгыг эхлүүллээ
2026-08-26 07:30:00
БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин “Чингис хаан” музейг үзэж сонирхов
2026-08-26 07:20:00
Бангладеш Улсын БООУАӨ-ийн сайд Абдул Авал Минтотой уулзлаа.
2026-08-26 07:10:00
Б.Батцэцэг сайд, Узбекистан Улсын экологийн зөвлөх А.Абдухакимовтой уулзав
2026-08-26 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-26 06:00:00
Голомт банк НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран усны нөөцийг хамгаалах хамтын ажиллагаагаа эхлүүллээ
2026-08-25 17:04:02
“ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ-2100” ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 420 ХҮҮХЭД ШАЛГАРЧЭЭ
2026-08-25 15:07:17
МОНГОЛ УЛС НҮБ-ЫН ХХААБ-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ШИНЭ ТҮВШИНД ХҮРГЭНЭ
2026-08-25 13:58:42
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |