.jpg)
Гадаа дулаарч байгаа тул хэсэгхэн алхахад л халууцна. Ажлын өдөр тул “Эзэнгүй хот”шиг харагдах эл газар өнгө өнгөөр алаглах байшингийн дээвэр, ихэвчлэн төмрөөр хийсэн сараалжин хашаа л харагдах аж. Хаврын улирал нэгэнт ирсэн учир хайлсан цас зам даган хоржигнон урсана. Хүрэн дээвэртэй хоёр давхар байшингийн гадаа хоёр жаахан хүүхэд хашаандаа хөөцөлдөн тоглож цангинасан инээд нь энэ чимээгүй орчныг амь оруулна. Хаа нэг машин давхилдах энэ газар зам дагуу “Хог бүү хая” “Галын аюул” гэх мэт анхааруулах уриа лоозон өлгөөтэй. Буусан газраасаа нээлээд алхлаа. Наран талд байх уулын цас хайлж дуусжээ. Харин сүүдэрт талд нь байдаг уул мод ихтэй болоод ч тэр үү цас нь бүрэн ханзарч дуусаагүй. Айлууд буусан хэсгээр цас багатай харин шавар шавхай л харагдана.

Алхсаар эцсийн буудал орох замдаа засмал замын хажууд доош буух шаттай бусад газраа бодвол нам доор, тэгш хэсэгт байрласан хэсэгт хамгийн эхний мөстсөн хэсэгтэй таарлаа. Тэгш газар бус газрын хонхор хэсгийн дүүргэн, тэгш талбай болтол мөстжээ. Хамгийн эхэнд харсан дүр зураг цахилгааны шонгийн доод хэсэг битүү мөсөнд бүрхэгдсэн байв. Улаан тоосгон байшингийн цонх руу мөс орон хөлджээ.Сайтар харвал цонхны дотор тал ч мөстсөн нь харагдана. Мөсний гадаргуун дээр эгнээ үүсгэсэн олон шовх модон банзнууд байгаа нь энд хашаа байсныг илтгэнэ. Арай өндөрлөгт байсан айлын гэрийн үүд хүртэл мөсөн зам татагдсан. Мөсөн дээр хөл тавьсан цагаас эхлэх мөсний цуурах дуу аниргүйг эвдэнэ. Олон айлын зуслангийн газар гэмээр сараалжин төмөр хашаанд цуван байрласан улаан модон байшингуудын томхон талбай тэр чигтээ мөсөнд автжээ. Байшингуудын голд байх хүүхдийн тоглоомын талбайн төмөр савлуурын сандал хүртэл мөсөнд зоогдож хөдөлгөөнгүй болсон байлаа. Энд хашааны зөвхөн үзүүр хэсэг л зам заана. Жижиг улаан байшингийн бараг дээвэр нь л ил харагдана. Урд нь байх монгол гэрийн дугуйлаад орхисон хана мөсөнд гүн шигтгэгдэж яасан ч хөдлөхөөргүй болжээ. Хоёр давхар байшинг нэг давхар болж харагдах хүртэл энэ мөс дээшилжээ. Машин орж гарах зориулалттай өндөр төмөр хашааны хаалганы дөнгөж үзүүр хэсэг нь харагдана. Энд 3-4 цахилгааны шон байрладаг, цахилгааны унжсан утасны үзүүр мөстэй наалдсан чигтээ өдөр хоногийг өнгөрүүлж байна. Хэрэв ус цахилгааны хооронд богино холболт үүсвэл энд гулгахаар ирдэг багачуудад ямар аймшигтай аюул нүүрлэх нь тодорхой.
.jpg)

Дээш хэсэг алхахад цас ханзарсан учир элдэв хог хаягдал зам дагуу хөглөрнө. Дийлэнх хог нь амны хаалт байлаа. Замын нөгөө талд надтай адил зам даган алхах ахыг хэсэг харсны эцэс очиж ярилцахаар болов. Ээж аав нь энд амьдардаг байсан тул багаасаа тоглож өсжээ. Тэрбээр хальсан булагны талаар “Иргэд голын голдирол дээр бууж, чиглэлийг нь өөрчилснөөс болсон байх. Ганцхан энэ жил болсон үйл явдал биш жил болгон болдог. Зун хур ихтэй байвал усны түвшин эрс нэмэгдэнэ.Намаг ихтэй газар шүү. Оршин суугчдын хувьд гэвэл зуны байшин болохоор хүмүүс нь зун хааяа ирдэг. Угаасаа байгаль дэлхийн юмыг хорьж болох биш, яаж ч аргалаад энэ ус гарахаа болихгүй л байхдаа. Одоо бол энэ мөсөн дээр манай багачууд мөсөн талбай болгож тоглоно шүү дээ/инээх/.” Түүнтэй ярилцсаар дараагийн газартаа ирлээ.


Дараагийн газар нарны эгц тусгалд байдаг тул мөсний толио хайлж, мөсөн дээгүүр урсана. Өнгө ижил зуны гурван байшин дараалан байрлана. Эхний хоёр байшин цонх хүртлээ мөсөнд хучигджээ. Улаавтар саравчны сандал мөсний доороос хүрэнтэн харагдана. Саравчны тал хэсэг мөсний доор орж, саравч хажуу тийш хазайсан нь харагдана. Эл газрын мөстлөг өмнөхөөсөө илүү өргөн хүрээг хамарчээ. Өмнөх газартай адил энд хашааны үзүүр хэсэг л харагдана. Айл болгоны хашаанд жижиг модон жорлонгууд байна. Бүгд тал хүртэл нь татсан мөсөнд хазайсан харагдана. Хаалга нь нээлттэй мөсөөр дүүрсэн жорлонгууд зун хайлахдаа бохир гаргаж хэчнээн төрлийн нянг агаарт цацах бол. Усны урсгалд түрэгдсэн модон хашаа тал тал тийш хазайжээ. Дотор нь байх монгол гэрийн тооно нь цөмрөн унажээ. Бүрэн нураагүй шалтгаан нь мөснөөс болжээ. Мөсөн дээр сандал, буйдангийн хажуу тал, хулдаас гэх мэт зүйл хөглөрнө . Айлын буйрын хажууд тул эндээс нүүсэн иргэд орхиод явжээ. Гадна цас нь хайлсан хэсгийн мөс наранд гялтганан нүд гялбуулна. Харин цастай хэсэг нь яг л газар шиг харагдах тул эвгүй гишгэвэл халтирах аюултай ажээ. Тэндээс гараад буцах замдаа тус хорооны оршин суугч энд 1972 оноос хойш амьдарсан Цэндсүрэнтэй холбогдлоо. Тэрбээр “Анх энд булагтай, намагтай, бургастай газар байсан юм. Бургас руу нь мал ороход харагддаггүй тийм газар байлаа. Хүмүүс тэгш газар гэдэг утгаар нь бургасыг нь тайраад, булгийн усыг өөрсдөөсөө холдуулж байна гээд голдирлыг нь өөрчлөөд тэр халиа үүсээд байгаа юм. Нэг хэсэг хүмүүс дураараа газар л их авсан тэрний гор нь байхдаа. Хорооноос ус ихтэй аюултай гээд хэлдэг л юм иргэд нь бас тоохгүй юм. Бид тэр халиад байгаа булгаасаа ундаалдаг. Бүгд л усаа тэндээс зөөдөгтөө. Тэр булаг ходоод гэдсэнд их сайн гэж их яригддаг. Тэр булгийг ухаж өрөмдөөд, нэг айл бүүр өөрсдөөсөө холдуулж байна гээд труба тавьсан байгалийн жам ёсыг алдагдуулаад байгаа болохоор л халиа их гарч ирж байгаа. Оролдоод байхаар улам оргилоод байгаа юм” гэсээр өөрийн санаа бодлоо хуваалцлаа.

Буцах замдаа гарсан манай сурвалжлах баг ингэж мөстөх хүртэл хугацаа их орсон байтал хэн ч яагаад үүнийг асуудал болгож, шийдэх арга хайлгүйгээр хугацаа алдаж даамжруулсныг гайхсаар байлаа. Зун нь намагт, өвөл нь мөсөнд амьдардаг Шарга морьтын зуслангийн дүр төрх нэг иймэрхүү. Иймд бид Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын холбогдох албан тушаалтнаас дээрх газарт амьдардаг иргэдэд тохиолдоод байгаа байгалийн гамшиг, "асуудал"-ыг шийдвэрлэх ямар ажил өрнүүлж ирснийг, үүнд хэчнээн төгрөг төсөвлөдөг, ямар ажил хийснийг нь хэн хянадагийг тодруулахаар зорьсон юм.
Үргэлжлэл бий.




О.Эрдэнэтунгалаг
| Хэн ч анзаардаггүй, хотын дарга бүр ч тоодоггүй ХОТЫН ХӨЛДҮҮСҮҮД |
|
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |