• Өнөөдөр 2024-04-25

Улиастайн голд автомашинтайгаа осолдсон иргэдийг эсэн мэнд гаргажээ

2021-06-17,   468

      Өчигдөр 16:19 цагийн орчимд Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн голд гурван зорчигчтой суудлын автомашин голд осолдсон тухай дуудлага Онцгой байдлын газарт иржээ.
 
Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 10 км замыг туулан очиход иргэн Э-ын жолоодож явсан “Приус-20” загварын суудлын автомашин Улиастайн голд осолдсон байжээ. Мөн автомашин дотор 35 настай эрэгтэй болон 10, 13 настай хоёр хүүхэд гарч чадахгүй байсныг эсэн мэнд гаргасан байна.

Улиастайн голд автомашинтайгаа осолдсон иргэдийг эсэн мэнд гаргажээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188