• Өнөөдөр 2024-04-26

Ерөнхий сайд Үндэсний их баяр наадмыг цахимаар тэмдэглэх чиглэл өглөө

2021-06-16,   447

    Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.

Энэ удаагийн хуралдаанаар цар тахлын нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж байгаа юм. Тэгвэл хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ардын хувьсгалын 100 жилийн ойн үндэсний их баяр наадмыг үзэгчгүйгээр цахимаар зохион байгуулах чиглэлийг холбогдох салбарын сайд нарт өгчээ.

 
Энэ талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа “Хуралдаанаар нэг чухал шийдвэр гаргасан нь Ерөнхий сайд үндэсний их баяр наадмыг цахимаар зохион байгуулах чиглэл өглөө. Наадмыг цахимаар зохион байгуулахтай холбоотойгоор наадмын төсвөөс хэмнэсэн мөнгийг эрүүл мэндийн салбарт зарцуулахаар болсон. Улсын онцгой комиссоос хатуу хөл хорио тогтоохгүй байх чиглэл баримталж ажиллаж байгаа. Гэсэн хэдий ч цар тахлын халдварын тархалт, нас баралт нэмэгдэж байгаатай холбоотойгоор ресторан, хоолны газрууд долоо хоног заалаар үйлчлэхгүй байх, амралтын газруудыг хаах зэргээр шаардлагатай арга хэмжээнүүдийг авч байна. Гол нь нас баралтыг бууруулахад онцгой анхаарал хандуулж, эмчилгээний тактикийг өөрчлөхөөр ажиллаж байна" гэлээ. 

Ерөнхий сайд Үндэсний их баяр наадмыг цахимаар тэмдэглэх чиглэл өглөө
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188