• Өнөөдөр 2024-04-20

Архидан согтуурсан үедээ цагдаагийн биед халдсан эмэгтэйчүүдэд торгох ял оноожээ

2021-06-16,   552

     Хөл хорио тогтоохоос өмнө буюу хоёрдугаар сарын 6-ны өдөр хэсэг хүмүүс архидан согтуураад байна гэх дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байдаг. Ингээд алба хаагчид иргэний дуудлагын дагуу очиж, О гэх залууг эрүүлжүүлэхээр цагдаагийн хэлтэст авч ирээд дараагийн дуудлагадаа явсан байдаг.
 
     Энэ хойгуур гурван согтуу эмэгтэй тус залууг авахаар цагдаагийн хэлтэст ирж, үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчийн биед халдсан хэрэг гарсан. Үүний улмаас цагдаагийн алба хаагчийн тархи доргиж, зулгаралт зэрэг хөнгөн гэмт учирсан гэдэг.  Тэгвэл эдгээр эмэгтэйчүүдэд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал энэ сарын 08-ны өдөр болж, тэдэнд торгох ял оногдуулжээ.

Архидан согтуурсан үедээ цагдаагийн биед халдсан эмэгтэйчүүдэд торгох ял оноожээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188