Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөнийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн Онцгой байдлын газраас онлайнаар зохион байгуулсан юм. Тэрбээр улаанбаатарчуудын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалах үйлсэд хоёргүй сэтгэлээр зүтгэж байгаа тус байгууллагын алба хаагчдад талархал илэрхийллээ. Хотын дарга өнгөрсөн удаагийн шуурхай зөвлөгөөнөөр 12 чиглэлээр үүрэг, даалгавар өгснөөс биелэлт 81.7 хувьтай байв.
Зургадугаар сард олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох цаг агаарын урьдчилсан төлөв гарсан. Мөн үер болох, хэт халах өндөр магадлалтайгаас гадна Туул, Ерөө, Онон голуудын усны түвшин олон жилийн дунджаас 10-40 см их байх төлөвтэй байгаа аж. Иймд үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, болзошгүй аюул, ослын үед нэгдсэн удирдлага, арга зүйгээр хангах, бэлтгэл бэлэн байдлын талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням танилцуулсан. Зургадугаар сарын 7, 8-ны өдрүүдэд орсон борооны улмаас усны түвшин нэмэгдэж, Нийслэлийн Онцгой байдлын газарт зургадугаар сарын 8-11-ний өдрүүдэд 34 удаагийн дуудлага ирж, давхардсан тоогоор 145 албан хаагч, 38 ус соруулах насос, 39 тээврийн хэрэгсэлтэй ажиллажээ. Дуудлага, мэдээллийн дийлэнх хувийг Сэлх, Туул, Дунд гол дагуу орон сууцны зоорийн давхарт хөрсний ус гарсан, айл өрхийн хашаанд ус орсон зэрэг дуудлага эзэлж байна. Мөн давхардсан тоогоор 57 алба хаагч зургаан удаа завьт эргүүлээр гарч, Туул голын эрэг дагуу амарч, зугаалж буй ард иргэдэд гол, тогтоол усанд живж осолдохоос урьдчилан сэргийлэх мэдээлэл хүргэжээ. Голын эрэг дагуу байрласан нийт 221 автомашиныг ногоон бүсээс 50-100 метрийн зайд гаргаж, хоёр иргэний амь насыг аварсан байна. Хотын дарга үер усны судалгаан дээр суурилж, үйл ажиллагаагаа явуулах чиглэл өглөө.
Мөн аж ахуйн нэгж, байгууллагуудын халдвар хамгаалалтын дэглэмийг мөрдүүлж, ариутгал, халдваргүйжилтийг сайтар хийлгэж, хэрэгжилтэд хяналт тавьж байгаа ажлын талаар тодруулсан юм. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “2075 аж ахуйн нэгжүүдэд халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн мөрдөж ажиллаж байгаа талаар шалгалт хийхэд 182 зөрчил илэрч, 99 хувийг нь арилгуулсан” хэмээв.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар үүрэг, даалгавар өглөө. Нийслэл хотод сүүлийн үед халдвар нэмэгдэж байгаатай холбогдуулан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын халдвар хамгаалалтын дэглэмийг мөрдүүлж, ариутгал, халдваргүйжилтийг сайтар хийлгэж, дархлаажуулалтыг эрчимжүүлж ажиллахыг үүрэг болгосон юм. Мөн газар эзэмших гэрээний болзлыг биелүүлээгүй, зориулалтын дагуу ашиглаагүйгээс тухайн орчны аюулгүй байдлыг алдагдуулсан байршлуудад газрын зөрчлийг арилгуулах, гэрчилгээг хүчингүй болгох, тухайн байршлуудыг нийтийн эзэмшлийн зориулалтаар төлөвлөх ажлуудыг эрчимжүүлэх чиглэл өглөө. Түүнчлэн Сэлбэ голын ай сав дагуу газар олгохгүй байх, голын хамгаалалтын бүсэд олгосон газруудын эрхийг цуцлах, үерийн эрсдэлтэй бүсэд амьдарч байгаа иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлуудыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болов. Байгаль орчны унаган төрхийг хадгалах, түүний тэнцлийг алдагдуулсан газруудад байгаль орчны үнэлгээ хийлгэж, дүгнэлт гаргах, голын голдирол өөрчилж, дээр нь барилга, байгууламж барьсан газруудыг хууль хяналтын байгууллагад өгч, нөхөн олговрыг нэхэмжлэх ажлуудыг шуурхай зохион байгуулахыг даалгалаа. Үерийн аюулаас урьдчилан сэргийлж гэр хорооллын айл өрхүүдийн нүхэн жорлон, бохирын цооногт ариутгал, халдваргүйжүүлэлт хийж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажиллахыг үүрэг болголоо.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
| Голын хамгаалалтын бүсэд олгосон газруудын эрхийг цуцална |
|
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара наадмын 100 м-ийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |