• Өнөөдөр 2024-05-02

Монголын Astra Academy баг PUBG Mobile-ын Өмнөд Азийн аварга боллоо

2021-06-14,   433

    PUBG Mobile Pro League-ийн Өмнөд Азийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болж Монголын Astra Academy баг түрүүллээ. Astra Academy баг нийт 24 тоглолтоос тавд ялж (Chicken Dinner) 295 оноо цуглуулсан бөгөөд шагналын 40 мянган ам.долларын эзэн болжээ.
 
Нийт 150 мянган ам.долларын шагналын сантай уг тэмцээний хоёрдугаар байранд PUBG Mobile-ын дэлхийн аварга, Монголын Zeus Esports баг орсон байна. Тэмцээний шилдэг тоглогчоор Action буюу Сүхбат 51 kill, 21 assist-тайгаар тодорсон байна.
 
Тэмцээний эхний таван байр:
 
Astra Academy (Монгол) - 40 мянган ам.доллар
Zeus Esports (Монгол) - 28 мянган ам.доллар
DRS Gaming (Балба) - 18 мянган ам.доллар
Stalwart Esports (Энэтхэг) - 10 мянган ам.доллар
Apes Inc (Монгол) - долоон мянган ам.доллар

Монголын Astra Academy баг PUBG Mobile-ын Өмнөд Азийн аварга боллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188