• Өнөөдөр 2025-04-22

Жилд хоёр удаа номын баярыг тэмдэглэн өнгөрүүлэх хуулийн төслийг хэлэлцэнэ

2021-06-14,   396

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг энэ долоо хоногт чуулганы хуралдааны хэлэлцэх асуудлын дараалалд оруулсан.  Тус хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгь Б.Саранчимэг, Ч.Ундрам  нарын гурван гишүүн өнгөрөгч 2020 оны есдүгээр сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн билээ. 
 
Тус хуулийн төслийн тавдугаар зүйлд “5.1.17 Үндэсний ном, бичиг соёлын өдрүүд: тав болон есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн амралтын өдрүүд” гэсэн заалт нэмэхээр тусгажээ. Хэрвээ тус хуулийн төсөл батлагдвал тав болон есдүгээр сард хоёр удаа "Үндэсний ном, бичиг соёлын өдрүүд"-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг болно.

Жилд хоёр удаа номын баярыг тэмдэглэн өнгөрүүлэх хуулийн төслийг хэлэлцэнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188