• Өнөөдөр 2025-04-22

16 аймгийн 73 сум иргэдийн зорчих хөдөлгөөнийг хязгаарлажээ

2021-06-13,   382

Коронавирусийн халдварын тархалт нэмэгдэж, шинэ голомтууд үүссэнтэй холбогдуулан 2021 оны зургадугаар сарын 13-ны өдрийн байдлаар 16 аймгийн 73 сум иргэдийн зорчих хөдөлгөөн, төрийн болон хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоогоод байна.
 
Тодруулбал,
  1. Архангай аймгийн таван сум буюу Их тамир, Төвшрүүлэх, Хашаат, Хотонт, Өндөр- Улаан
  2. Хөвсгөл аймгийн таван сум буюу Хатгал, Тосгон, Галт, Улаан-Уул, Шинэ-Идэр
  3. Булган аймгийн хоёр сум буюу Хангал, Гурван булаг
  4. Төв аймгийн хоёр сум буюу Лүн, Баян-Өнжүүл
  5. Сүхбаатар аймгийн таван сум буюу Онгон, Наран, Халзан, Сүхбаатар, Дарьганга
  6. Баянхонгор аймгийн долоон сум буюу Баянговь, Богд, Бөмбөгөр, Бууцагаан, Баян-Овоо, Өлзийт, Эрдэнэцогт
  7. Хэнтий аймгийн нэг сум буюу Батноров
  8. Дорнод аймгийн нэг сум буюу Сэргэлэн
  9. Ховд аймгийн нэг сум буюу Дарви
  10. Дундговь аймгийн  таван сум буюу Сайнцагаан, Дэлгэрхангай, Сайхан-Овоо, Цагаандэлгэр, Өлзийт
  11. Өвөрхангай аймгийн хоёр сум буюу Арвайхээр, Хархорин
  12. Дорноговь аймгийн гурван сум буюу Айраг, Сайншанд , Даланжаргалан
  13. Говь-Алтай аймгийн найман сум буюу Бигэр, Дэлгэр, Тонхил, Дарив, Цээл, Төгрөг, Шарга, Хөхморьт
  14. Сэлэнгэ аймгийн нэг сум буюу Хүдэр
  15. Увс аймгийн 10 сум буюу Улаангом, Баруунтуруун, Давст, Өндөрхангай, Бөхмөрөн, Ховд, Завхан, Тэс, Наранбулаг, Сагил
  16.  Өмнөговь аймгийн 15 сум иргэдийн зорчих хөдөлгөөн, төрийн болон хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоогоод байна.
Иймд дээрх аймаг, сумд руу зорчих иргэд тухайн аймаг, сумынхаа Онцгой комиссоос урьдчилан мэдээлэл авч зорчихыг анхааруулж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

16 аймгийн 73 сум иргэдийн зорчих хөдөлгөөнийг хязгаарлажээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-13 19:55:44
    Zochin: Хааж зогсоовол бүгдийг нь нэг дор хаагаачээ. Тэгээд л наашаа цаашаа холилдож, хутгалдаад бие биендээ халдаагаад заваараад байх юмуу хаашаа юм. Заваарсан юмаа.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188