• Өнөөдөр 2025-04-22

Баянзүрх дүүрэгт олон улсын жишиг эмнэлэг барих газрын асуудлыг шийджээ

2021-06-12,   409

Баянзүрх дүүрэг 360 мянга гаруй хүн амтай ч улсын эмнэлэггүй тул тус дүүрэгт жишиг эмнэлэг барих болсон талаар мэдээлж байсан. Тэгвэл тус дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт барих олон улсын жишигт нийцсэн 300 ортой эмнэлэг барин 7000 м2 газрын асуудал шийджээ.
Тодруулбал, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар энэ сарын 3-ны өдөр А/426 тоот захирамж гаргаж, эмнэлгийн зориулалтаар 15 жилийн хугацаатай газар эзэмших эрхийг Нийслэлийн эрүүл мэндийн газарт олгосон байна.
Шинээр барих эмнэлэг 1.2 сая долларын өртөг бүхий жишиг зураг төсөв, ТЭЗҮ-тэй бөгөөд уг эмнэлгийн төсвийг Монгол Улсын Засгийн газраас 2022 оны төсөвт суулгахаар болсон гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

Баянзүрх дүүрэгт олон улсын жишиг эмнэлэг барих газрын асуудлыг шийджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188