• Өнөөдөр 2024-05-17

Өнөөдөр худалдаа, үйлчилгээний байгууллагууд ажиллахгүй

2021-06-09,   472

Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь сонгуулийн санал хураалт өнөөдөр орон даяар 07:00-22:00 цагийн хооронд явагдана. Сонгуультай холбоотойгоор дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно. 
 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн: 
 
67.1.Санал авах өдөр дараах үйл ажиллагааг хориглох бөгөөд аймаг, нийслэлийн Засаг дарга холбогдох шийдвэр гарган хяналт тавьж ажиллана:
 
67.1.1.согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах
 
67.1.2.соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээг зохион байгуулах
 
67.1.3.гадна болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төв ажиллахыг хориглоно гэж заажээ. 
 
Энэ хуулийн дагуу сонгуулийн санал хураах өдөр худалдаа, үйлчилгээний төв ажиллахгүй. Мөн зургадугаар сарын 08-10-ны өдрийг дуустал архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр хориглох захирамжийг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар гаргажээ. 

Өнөөдөр худалдаа, үйлчилгээний байгууллагууд ажиллахгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188