• Өнөөдөр 2025-04-22

Бусдын фэйсбүүк хаягаар нэвтэрч, залилан хийсэн таван этгээдэд 1-8 жилийн ял оноожээ

2021-06-08,   509

         Хан-Уул дүүргийн прокурорын газраас иргэн Д, Ц, Б нарын есөн хүнд холбогдох цахим залилангийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхээр шийдвэрлүүлжээ.
 

Дээрх нэр бүхий иргэд нь бүлэглэн 2019 оны арванхоёрдугаар сараас 2020 оны есдүгээр сар хүртэл хугацаанд бусдын фэйсбүүк хаягаар хууль бусаар нэвтэрч, найзын холбоотой хүмүүст нь мөнгө зээлэхийг хүссэн утгатай зурвас илгээн нийт 84 иргэнээс 66 сая 853.354 төгрөгийг залилж авсан байна. 

 
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2021 оны зургадугаар сарын 02-ны өдөр дээрх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан Залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, нэр бүхий таван иргэнд 1-8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, бусад 4 иргэнийг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэжээ.
 

Бусдын фэйсбүүк хаягаар нэвтэрч, залилан хийсэн таван этгээдэд 1-8 жилийн ял оноожээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188