• Өнөөдөр 2025-04-22

Дархлаажуулалтын цэгүүд маргааш ажиллахгүй

2021-06-08,   529

Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалттай холбоотойгоор маргааш буюу зургаадугаар сарын 9-нд дархлаажуулалтын цэгүүд ажиллахгүй.
 
Харин энэ сарын 10-ны өдрөөс хэвийн ажиллана хэмээн Нийслэлийн Онцгой комиссоос мэдээллээ. 
 
Улсын хэмжээнд 18 нас хүрсэн иргэдийн 90.7 хувь нь буюу 1,875,003 хүн нэгдүгээр тунг хийлгэсэн бол 1,561,698 нь буюу 75.5 хувь хоёрдугаар тунг хийлгээд байна. 

Дархлаажуулалтын цэгүүд маргааш ажиллахгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188