• Өнөөдөр 2025-04-22

ХАА-г дэмжих зээлийг 13764 зээлдэгчид олгожээ

2021-06-07,   523

"Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөө"-нд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих 500 тэрбум төгрөгийн зээл багтсан. Энэ зээлийг хаврын ноолуур бэлтгэл, газар тариалангийн үйлдвэрлэл, малчдыг дэмжих гэсэн чиглэлд жилийн гурван хувийн хүүтэй хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож байгаа юм.
 
Зургаадугаар сарын 6-ны байдлаар нийт 19652 зээлийн хүсэлт ирснээс 13764 хүсэлтийг шийдвэрлэж зээл олгожээ. Тухайлбал, ноолуур бэлтгэлд зориулж 20 үйлдвэрлэл эрхлэгч, хаврын тариалалтад зориулж 386 тариалан эрхлэгч, малчдыг дэмжих зээлийг 13353 малчин авсан байна.

ХАА-г дэмжих зээлийг 13764 зээлдэгчид олгожээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188