• Өнөөдөр 2025-04-22

Нэр дэвшигч С.Эрдэнэ гүйцэтгэлийн 70 сая төгрөгийг өгөхгүй долоон жил болж байна гэв

2021-06-07,   735

      С.Эрдэнийн хамаарал бүхий “Молор констракшн” компанид 90 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж нийлүүлсэн ч 70 сая төгрөгөө аваагүй байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас өрсөлдөж буй С.Эрдэнээс 70 сая төгрөгийн авлагатай гэх Ц.Нямдалай мэдээлэл хийлээ. 
 
Тэрбээр “Цагдаагийн бие бүрэлдэхүүн ирж биднийг дарамталлаа. Манай компани усан  бассейны тоног төхөөрөмж нийлүүлдэг. Одоогоор компанийн дансаа хаалгачихсан байна. Бид улстөржиж байгаа юм биш. С.Эрдэнэ даргын нэр дээр байдаг “Молор трейд” группийн охин компани болох “Молор констракшин”-нд 90 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж нийлүүлсэн. Үүнээс 70 сая төгрөгийн авлагатай байна. 2014 оноос хойш нэхэмжлэх явуулж өдийг хүрсэн. Мөнгө өгье гээд тохиролцоонд хүрч, өдийг хүртэл явлаа. Мөнгө өгнө гэж тохиролцоонд хүрч байсан ч өнөөдрийг хүртэл өгсөнгүй” гэлээ.
 

Нэр дэвшигч С.Эрдэнэ гүйцэтгэлийн 70 сая төгрөгийг өгөхгүй долоон жил болж байна гэв
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-07 15:01:29
    зочин: хүнээс юм авсан бол өгч сураач дээ ямар муухай бүдүүлэг юм вэ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188