• Өнөөдөр 2024-05-17

Цагдаагийн ерөнхий газарт алба хаагчидтай холбоотой 172 гомдол иржээ

2021-06-07,   653

Цагдаагийн ерөнхий газарт алба хаагчидтай холбоотой 172 өргөдөл, гомдол ирсэн байна. Үүнээс 160 гомдлыг хуулийн хугацаанд шийдвэрлэжээ. Тодруулбал, 45 гомдолд холбогдон шалгагдсан 79 алба хаагчид Цагдаагийн албаны тухай хуульд заасны дагуу сахилгын шийтгэл оногдуулсан байна.
 
Мөн гэмт хэргийн шинжтэй 10 өргөдлийг харъяаллын дагуу Авлигатай тэмцэх газар болон Мөрдөн байцаах албаны Тусгай субъектын үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтэст шилжүүлжээ.
 
Цагдаагийн алба хаагчидтай холбоотой өргөдөл, гомдлын дийлэнх нь иргэдээс ирсэн байна. Нийт гомдлын 86-ийг иргэдээс ирүүлсэн бол 126 тусгай дугаарын утсаар ирүүлсэн 16, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас 11, Төрийн албаны зөвлөлөөс гурав, Хүний эрхийн үндэсний комиссоос дөрөв, Прокурорын байгууллагаас хоёр, Авлигатай тэмцэх газраас 14, цагдаагийн байгууллагын удирдлагаас даалгасан 36 гомдол тус тус бүртгэгджээ.

Цагдаагийн ерөнхий газарт алба хаагчидтай холбоотой 172 гомдол иржээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-08 01:46:32
    Ууганаа: Цагдаа нар бол угаасаа харьцааны соёл гэж ерөөсөө байдаггүй хүнтэй зүй бусаар дээрэнгүй харьцдаг . Хүнтэй зөв боловсон харьцах хичээл зааж өгөмөөр юм
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-08 01:46:30
    Ууганаа: Цагдаа нар бол угаасаа харьцааны соёл гэж ерөөсөө байдаггүй хүнтэй зүй бусаар дээрэнгүй харьцдаг . Хүнтэй зөв боловсон харьцах хичээл зааж өгөмөөр юм
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188