“Moon dance” хамтлагийн бүжигчин, “Royal Dance” клубын багш, бүжгийн спортын ОУХМ Б.Халиунтай ярилцлаа. Тэрбээр цахим орчинд халимаг, буриад бүжгийн чалленжийг давалгаалуулж чадсан авьяаслаг, дайчин бүжигчин билээ.
-Сайн байна уу. Та болон таны гэр бүлийн хүний өнгөрсөн зун, намар эхлүүлсэн “Шарка барка”, “Журай гэлдэн”, “Хатариш”, “Толин хул”, “Уухай” гэсэн таван чалленжийг цахим хуудаст олныг хамарсан давалгаа болгож чадсан. Харин шинээр эхлүүлсэн чалленж ямар онцлогтой вэ?
-Бид зургаа дахь чалленжээ “Эрүүл Монголын төлөө” уриатай эхлүүлсэн. Мөн “Voice Mongolia” шоу нэвтрүүлгийн Д.Отгонбаяр шүүгчийн багийнхан дуулсан “Хайртай” хэмээх шинэ дуу удахгүй олны хүртээл болох юм билээ. Дууны зохиогчоос оюуны өмчийн эрхийн зөвшөөрөл аваад тухайн дуун дээр “Хайртай” хэмээх чалленжээ эхлүүлсэн. Энэ удаагийн чалленж маань монгол бүжиг биш, амархан хөдөлгөөнтэй, хэн бүхэн дагаж хийх бүрэн боломжтой хөнгөн хөдөлгөөнүүдтэй. Чалленж маань олон хүнд хүрч, тэднээс их бичлэг ирж байна. Хатуу хөл хориотой өдрүүдэд гэрээсээ гаралгүй, хайртай хүмүүстэйгээ хамтдаа цагийг өнгөрүүлж, гэрээсээ нэгдэж болохоороо энэ удаагийнх онцлог юм.
-Шинэ чалленжийн талаар хүмүүс ямар сэтгэгдэлтэй байна вэ?
-Маш олон хүн дэмжиж, урмын сайхан үгийг харамгүй илгээж, сэтгэгдлээ илэрхийлдэг. Энэ чалленж маань хүмүүст их таалагдаж байгаа. Өдөр бүр олноороо нэгдэж байна.

-Чалленж хийх санаа анх хэрхэн төрсөн бэ. Үүнд юу нөлөөлсөн бол?
-Чалленжээ анх “Хоггүй аялъя” уриатай эхлүүлж байсан. Наадмын нээлтийн арга хэмжээ чалленж эхлүүлэхэд нөлөөлсөн юм. Монгол бүжгээр давалгаалбал хүмүүст хүрэх юм байна гэж бодсон. Тухайн үед сошиал орчинд ашиггүй олон чалленж хөвөрсөн ч хүмүүс даган хийж байгааг хараад үүний оронд зөв зорилго бүхий чалленж эхлүүлбэл олноороо нэгдэх юм байна гэдгийг ойлгож, монгол бүжгийн чалленжээр давалгаалсан. Гэтэл монгол даяар нэгдэж, энэ зуны том давлагаа болж чадсанд их баяртай байгаа.
-“Moon dance” хамтлагт хэдэн жил бүжиглэж байна вэ. Та гаргасан амжилтынхаа талаар дурдвал?
-Би “Moon Dance” хамтлагт долоо дахь жилдээ бүжиглэж байна. Бүжгийн спортын хамтлаг төрлөөр 2014 оноос хойш тасралтгүй зургаан жил Дэлхийн аваргын тэмцээнд оролцсон. Миний гаргасан хамгийн том амжилт бол Дэлхийн аваргын тэмцээнд тавдугаар байрт шалгарсан минь.
-Бүжиглэхийн хажуугаар багшилдаг гэж сонссон. Багш хүний хувьд ямар зарчим баримталдаг вэ?
-Би “Royal Dance Mongolia” бүжгийн клубын багш, дасгалжуулагчаар ажилладаг. Манай клубыг сонгон суралцаж байгаа олон мянган сурагчдадаа чадах, мэдэх бүхнээ харамгүй өгч, зааж сургахыг хүсдэг. Мөн хүүхдүүдийг өөртөө итгэх итгэлтэй болгож, тэдэнд буй бяцхан авьяасыг нээж өгөхийг чин сэтгэлээсээ хүсдэг дээ.
-Бүх төрлийн бүжгээр бүжиглэх сонирхолтой юу?
-Өөрийнхөө хэмжээнд бүх бүжгээр бүжиглэхийг хичээдэг. Бүжгийн спортоор олон жил хичээллэсэн болохоор амьдралын минь салшгүй хэсэг бүжиг болсон.
-Та “Royal dance” клубынхээ талаар танилцуулаач. Ямар зорилготой клуб бэ?
-Манай клуб 2017 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа. Бүжгийн спортоор дамжуулан хүүхэд, залуучуудад бие бялдар болоод гоо зүйн өв тэгш хүмүүжил олгох эрхэм зорилготой ажиллаж байна.

-Та нөхөртэйгээ хэрхэн танилцаж байсан бэ. Хоёулаа бүжгийн ангид сурдаг байсан уу?
-Бид “Moon dance” хамтлагт бүжиглэж эхлээд танилцаж байсан. 2014 онд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дээр надад хайраа илчилсэн. Тэр цагаас хойш бид хамт амьдарч байна.
-Бүжигчин хүний хувьд бүжгийн хөдөлгөөнөөс гадна ая, хөгжим чухал байдаг болов уу?
-Тиймээ, бүжиглэхийн хамгийн чухал нь аяа сайн сонсож, мэдрэх байдаг. Ая сонсохгүй бүжиглэнэ гэдэг төсөөлөгдөхгүй зүйл.
-Та өөрийгөө бүжиггүйгээр төсөөлж чаддаггүй байх. Таны зорилго, мөрөөдөл юу вэ?
-Би амьдралаа бүжиггүйгээр төсөөлдөггүй. Бүжгийн урлагаар хичээллэж бүжигчин болно гэж мөрөөддөг олон хүүхэд байдаг байх. Тэр хүүхдүүдийн мөрөөдлийг биелүүлэхэд туслах, мэргэжлийн бүжигчин бэлтгэдэг бүжгийн сургуультай болно гэж мөрөөддөг. Бүжгийн спортын тамирчин бэлтгэдэг байвал илүү сонирхолтой.
-Та хоёрын бүжгийн чалленжийг олон хүн үргэлжлүүлэн давалгаалж дамжуулдаг байх. Танд ямар мэдрэмж төрдөг вэ?
-Анх энэ чалленжид зориулж, өөрийн бүжиглэсэн бүжгээ тавиад гурав хоног сүлжээгүй газар явж байгаад ирсэн. Ирээд харсан чинь маш олон хүн үзээд, олон сэтгэгдэл үлдээсэн байсан. Чалленжид нэгдсэн олон хүн бичлэг хийж тавьсан байсан. Тухайн үед их баярлаж урам авч, дараагийн чалленжүүдээ тасралтгүй хийж байна. Монголчууд маань бүгд монгол бүжгээрээ омогшиж, дээдэлж, нэгдмэл байдлаа илэрхийлж чадсан. Энэхүү мэдрэмж надад маш гайхамшигтай сайхан санагдаж, өшөө илүү ихийг бүтээх урам зориг болсон гэж болно.
.jpg)
.jpg)
| Б.ХАЛИУН:Монголчууд монгол бүжгээ дээдэлж, нэгдмэл гэдгээ чалленжээр илэрхийлж чадсан |
|
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |