Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг ирэх зургадугаар сард болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж болох эсэх асуудлаар Үндсэн хуулийн цэц (ҮХЦ)-д маргаан үүссэн. Маргаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хуульч Б.Гүнбилэг ажиллахаар болсон юм. Тэрбээр өнөөдөр ҮХЦ-д очиж, тайлбар өглөө. Асуудлын хүрээнд ярилцав.
-Та Монгол Улсын Ерөнхийлөгчийг ҮХЦ дээр төлөөлөхөөр болсон байна. Одоогийн үүссэн маргааныг хэрхэн үнэлж, дүгнэж байгаа вэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль энэ жил болох гэж байгаатай холбоотой улс төрийн болон эрх зүйн маргаанууд гарч байна. Нэр бүхий иргэд, тухайлбал дөрвөн иргэн “...Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа, Төрийн тэргүүн Х.Баттулга гэдэг хүн нэр дэвших эрхгүй...” гэсэн байдлаар ҮХЦ-д мэдээлэл гаргасан.
Энэ асуудлаар ҮХЦ-д маргаан үүсэх нь үү, гэдгийг хуульч нар маш анхааралтай ажиглаж байсан. Харин ҮХЦ-ээс маргаан үүсгэжээ. Би ганцаараа биш олон эрдэмтэн судлаачид санал солилцож байхдаа энэ асуудлаар ҮХЦ-д маргаан үүсэхгүй гэцгээж байсан.
Харин маргаан үүссэн асуудлыг эмзэглэж хүлээж авлаа. Тийм учраас би Монгол Улсын Ерөнхийлөгчид хандаж, уулзсан. Мэдээж, хуульчид олон янзын байр суурьтай байдаг. Би гэхэд үйл ажиллагааг нь шүүмжлэх үедээ шүүмжилж, зөв үед нь зөв хэмээн илэрхийлдэг. Чөлөөт, ардчилсан сонгуулиар сонгогдсон тул хүн бүр үзэл бодлоо хэлэх эрхтэй юм. Гэвч, түүнийг нэр дэвших эрхгүй гэсэн ойлголт нийгэмд хавтгайртлаа гарах боллоо. Хуульчид Х.Баттулга гэдэг хувь хүнийг нь өмөөрч байгаа юм биш. Үндсэн хуулийг сахиулахын тулд албан ёсоор итгэмжлэл өгвөл хууль зүйн шинжлэх ухаанынх нь болон бусад тайлбарыг өгье гээд хүсэлт гаргаад ажиллах болсон юм шүү.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хүчин төгөлдөр болоод нэг жил ч болоогүй байна. Энэ хуулийг өөрөөр тайлбарлаж, Үндсэн хуульт ёсонд халдах вий гэсэн болгоомжлол төрж байна.
Ингээд өчигдөр орой хуульч эрдэмтэд тал талаас нь ярилцаад эрх зүйн онолын талаар олон зүйл бичсэн байгаа. Яагаад ганцхан Х.Баттулга гэдэг хүнд зориулж тайлбар хийх ёстой болчихов гэдэг дээр их гайхацгааж байгаа. Нэг хүнд зориулж Үндсэн хууль тайлбарлах нь осолтой. Цааш, цаашдаа олон эрсдэл гарна. Үүн дээр л бид тайлбараа өгье гэсэн хэрэг.
Зүгээр л хэвлэл, мэдээллийн хэрэгслээр эсвэл бусад сувгаар хуульч, судлаач Б.Гүнбилэг гээд ярих явж болох ч ҮХЦ-ийн мэдээлэл тайлбар өг гэсэн шаардлагад нийцүүлэн эрх зүйн онол ярих нь бас өөр л дөө.
-Ерөнхийлөгч тайлбараа өгчихсөн биз дээ?
-Би мөн тэр тайлбарыг зурагтаар харсан. ҮХЦ дээр дураараа гүйж очоод ярьчихсан юм байх гэтэл үгүй юм билээ. ҮХЦ-ээс өөрт чинь холбоотой маргаан гарсан, тайлбараа өгөөрэй гэж хандаад, албан ёсны бичиг явуулсны дагуу ҮХЦ дээр очиж тайлбараа өгсөн байна лээ.
Гэхдээ тэрхүү тайлбарыг би дутуу гэж үзсэн. Нэгэнт би итгэмжлэгдсэн төлөөлөгч болсон тул өнөөдөр тайлбар өглөө.
-Та юу гэж тайлбарлах вэ?
-Гол асуудал нь юу гэхээр Монгол Улсын Үндсэн хуульд хориглох харилцааг тусгаагүй. Юу гэхээр, өмнө нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан эсвэл одоогийн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гэдэг хүн нэр дэвшиж болохгүй гэдэг зүйлийг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, дагаж мөрдөх журмын тухай хуульд оруулаагүй.
Тэр байтугай Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал гацаанд орж, яах учраа мэдэхгүй байх үед Монгол Улсын Ерөнхийлөгч тэргүүлсэн зөвшилцөлийн ажлын хэсэг байгуулсан. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч өөрөө удирдаад, өөрөө ёсчилсон шүү дээ. Ингэж ажилласан хүн “...би нэр дэвшихгүй...” гэдэг утгаар ажиллаагүй нь тодорхой.
Зөвшилцөх ажлын хэсгийн Нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүмүүсийн протокол хүртэл бий. “...Энэ хүн нэр дэвших эрхтэй” гэж шууд утгаар нь хүртэл тайлбарлаж байсан дүрс бичлэг, тэмдэглэл бий.
Гэтэл ийм асуудлаар маргаан үүсгэж, дунд суудлын хуралдаанаар хэлэлцвэл, Үндсэн хуульт ёсонд халдаж буй хэрэг. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд “Х.Баттулгыг хоригло гэж хууль бичих ёстой” гэх байдлаар мэдээлэл гаргаж, түүгээр нь маргаан үүсгэж, дүгнэлт гаргаж болохгүй шүү дээ.
Яагаад санаад зовоод байгаа гэхээр 1992 оноос хойш 29 жил болж байна. Бид өнгөрсөн хугацаанд Үндсэн хуулиа тайлбарлахдаа зарим тохиолдолд эс үйлдэл гаргадаг байсан. Жишээ нь, би Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дээрдүүлэх ёстой гэх асуудлаар 2019 онд ҮХЦ-д хандаж байсан. Гэтэл сая буюу хоёр жилийн дараа хариугаа өгч байна. Энэ хугацаанд нөгөө хууль нь өөрчлөгдөөд шинээр гарчихсан. Ийм байдал үүсэх юм бол ҮХЦ дээр маргаан гарсан тул Сонгуулийн Ерөнхий хороо (СЕХ) бүртгэхгүй гэх үйлдэл гаргах вий хэмээн сэрэмжилж байна.
Х.Баттулга гэдэг хүнийг сайн, муугаар хэлж болно оо, болно. Гэхдээ Үндсэн хууль улстөржсөн харилцаа руу орж болохгүй. Үндэсний эв нэгдэл гэдэг сонгууль дөхөөд бужигнадаг байж болохгүй.
Сонгох, сонгогдох эрх бол иргэд дүнгээ тавих, төрийн эрх мэдлийг ард түмэн хэрэгжүүлэх явдал юм. Энэ эрхийг бүдүүлгээр хааж болохгүй. Ард түмэн дүнгээ тавих ёстой.
-Өмнө нь ижил төрлийн маргаан гарч, түүнийг нь шийдчихээд, ижил асуудлаар дахин хуралдах шаардлагагүй гэж Ерөнхийлөгч хэлж байна лээ?
-Тийм. 1997 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд П.Очирбат нэр дэвших эрхтэй эсэх асуудлаар маргаан гарч, нэр дэвшиж болно гэж ҮХЦ үзсэн. Тэрбээр сонгогдсон бол Монгол Улсын Ерөнхийлөгчөөр 11 жил ажилласан хүн болох байлаа. Гэвч, хууль нь найман жил байсан.
ҮХЦ шийдвэр гаргахдаа, Үндсэн хуульд нэр дэвшихийг нь хориглоогүй байна. Тиймээс нэр дэвших эрхтэй гэж шийдсэн. Хэрвээ, хориглосон бол Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд П.Очирбат нэр дэвшиж болохгүй, хориглоно гэдгээр нь бичнэ.
Энэ бол Х.Баттулга, У.Хүрэлсүх, эсвэл хэн нэг горилогчийн тухай асуудал биш юм. Төрийн эрх мэдлийг ард түмэн хэрэгжүүлэх ёстой зарчимд аюул учруулж болохгүй.
-ҮХЦ-д мэдээлэл гаргасан дөрвөн хүн нь зөвхөн Х.Баттулга гэдэг хүн нэр дэвших болохгүй гэсэн юм уу. Эсвэл хуулийн өөр тайлбар хэлж байгаа юу?
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд одоо бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа хүн нэр дэвшиж болохгүй гэсэн агуулгаар мэдээлэл гаргасан. Тиймээс ҮХЦ асуудлыг хэлэлцээд болохгүй гэдэг шийдвэр гаргаж өгөөч гэсэн агуулгаар хандсан байна.
Хууль тогтоох эрх мэдэл УИХ-д бий. Түүнээс хууль гараагүй байхад өмнөөс нь ийм шийдвэр гарга гэж ҮХЦ-д хандах нь буруу.
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж байхад зөвшилцлийн ажлын хэсгийнхэн одоогийн Ерөнхийлөгч нэр дэвших эрхтэй гэж ярьж байсан протокол бий гэлээ. Тэр нь хангалттай үндэслэл баримт болж чадах уу?
-Тухайн үед Зөвшилцлийн ажлын хэсэг дээр тухайн үеийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “...үйлчлэлийг 2025 биш 2021 он болгох хэрэгтэй. 2021 оноос Ерөнхийлөгч дахин нэр дэвших эрхтэй” гэж тайлбарласныг эсрэгээр нь тайлбарлаад, мушгиад байгаа хандлага байна.
-ҮХЦ энэ маргааныг авч хэлэлцэж болохгүй гэж та дурдсан. Үүнийг хуулийн талаас нь тайлбарлаж өгч болох уу?
-Өмнө нь мухарлачихсан. Юу гэж тайлбарлаж байгаа гэхээр энэ хүн чинь дөрвөн жил Ерөнхийлөгч байлаа, одоо дахиад сонгогдохоор 10 болчихно гээд байгаа. Гэтэл өмнө нь П.Очирбат гэдэг хүн 11 жил Ерөнхийлөгчөөр ажиллах гээд сонгуульд нэр дэвшсэн. ҮХЦ болно оо, гээд шийдчихсэн байна шүү дээ. Харин ард түмэн л болгоогүй.
Нөгөө талаас БНМАУ-ын Үндсэн хууль хэрэгжиж байх үед П.Очирбат гэдэг хүн Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан, Ардчилсан шинэ Үндсэн хуультай болоод шинэ тогтолцоо хэрэгжиж эхэлсэн тул өөр гэж тайлбарлах гээд байдаг. Гэтэл одоогийн тогтолцоо мөн л адилхан шүү дээ. Хуучин тогтолцоо болиод буюу дөрвөн жилээр хоёр удаа сонгогдох тогтолцоо халагдаад зургаан жилээр нэг удаа сонгогдох болсон. Тэгэхээр тухайн үеийн болон одоогийн маргаан нь ижил.
Хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байхад Х.Баттулга гэдэг хүн нэр дэвшиж ч магадгүй, дэвшихгүй ч байж магад гэсэн нийгмийн хандлага үүссэн. Энэ бол сөрөг нөлөө шүү дээ. Үүнийг засах л ёстой.
| Б.ГҮНБИЛЭГ: Асуудал Х.Баттулга, эсвэл У.Хүрэлсүхдээ байгаа юм биш. Үндсэн хуульт тогтолцоонд аюул учирч байна |
|
“FOODEX MONGOLIA 2026” ҮЗЭСГЭЛЭНД ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД НЭГДЭН ОРОЛЦОНО
2026-08-28 17:11:30
Жүдогийн дасгалжуулагчид Япон дахь сургалтаа амжилттай дүүргэлээ
2026-08-28 17:05:24
ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
2026-08-28 16:51:17
Н.Давааням: Өөрөө эмч хүн байж, жил гаруйн өмнө өвчнөөр өөд болсон ээжийн минь тухай мэдээллийг олон нийтийн сүлжээнд дэлгэж байгаад нь би гомдолтой байна
2026-08-28 16:46:15
Элчин сайд Д.Даваа, “РОССОТРУДНИЧЕСТВО”-гийн И.Ю. Чайкатай уулзалт хийв
2026-08-28 16:33:37
Ерөнхий сайд Н.Учрал Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд ажиллаж байна
2026-08-28 16:21:12
COP17 ХУРЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ АЖИЛЛАГААНД ИНТЕРПОЛ ХАМТРАН АЖИЛЛАЖЭЭ
2026-08-28 16:19:29
Буркина Фасо Улсын Байгал орчны дэд сайд Оуэдраого Памуссатай уулзлаа
2026-08-28 16:15:35
“UNCCD”-ийн төлөөлөгч Ксения Сканлон "Талархлын гэрчилгээ" гардууллаа
2026-08-28 15:58:10
“Цэнхэр бүс” дэх НҮБ-ын Хүүхдийн Сан, Усны газрын павильон хаалтаа хийлээ
2026-08-28 15:33:55
Есдүгээр сарын 1, 2-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
2026-08-28 15:26:56
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг, Европын хөрөнгө оруулалтын банкны захиралтай уулзлаа
2026-08-28 14:27:46
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тушаалаар С.Молор-Эрдэнийг шалгаж эхэлжээ
2026-08-28 13:55:31
“УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДРЫГ ЭРТ ИЛРҮҮЛЖ, ЭМЧИЛГЭЭНИЙ ҮР ДҮНГ НЭМЭГДҮҮЛЬЕ” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛЖЭЭ
2026-08-28 13:54:38
ЭКОЛОГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ ДАРГА Т.ОЮУТБОЛДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖЭЭ
2026-08-28 13:31:52
Геологи, уул уурхай, эрдэс баялгийн мэргэжлийн нэгдсэн холбоо байгууллаа
2026-08-28 13:28:48
COP17 өндөрлөж байна
2026-08-28 13:25:50
Элчин сайд Д.Бямбадорж Египетийн “GRAND EGYPTIAN MUSEUM” захиралтай уулзав
2026-08-28 11:29:19
ТӨВ БОЛОН ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БОРОО ОРЖ, ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРОХ ТӨЛӨВТЭЙ БАЙГААГ АНХААРУУЛЛАА
2026-08-28 09:56:04
Өнөр хорооллын гудамжинд явган хүний гүүрэн гарц угсрах тул өнөөдрийн 22:00 цагаас тухайн хэсгийн авто замыг түр хаана
2026-08-28 09:37:28
Залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
2026-08-28 07:49:10
Ц.Сандаг-Очир сайд, Рут Дэвис тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
2026-08-28 07:40:00
Монгол, Люксембургийн харилцаанд шинэ ахиц гарлаа
2026-08-28 07:35:00
Шугаман дэд бүтэцийг зэрлэг амьтанд ээлтэй байгуулах асуудлыг хэлэлцлээ
2026-08-28 07:30:00
Б.Батцэцэг сайд Африкийн төлөөлөгчидтэй санал солилцов
2026-08-28 07:20:00
МҮОХ-ноос НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын 17 дугаар бага хуралд оролцлоо
2026-08-28 07:10:00
Уул уурхайн нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийг багасгах боломжийг ярилцлаа
2026-08-28 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-08-28 06:00:00
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
2026-08-27 21:39:50
ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ХЭРГЭЭ ХУРААЖ, ТӨРИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛСЭН ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ ТНБД АСАН Б.НАСАНТОГТОХЫНХ УУ
2026-08-27 19:29:34
СОР17: Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хийв
2026-08-27 16:57:04
Элчин сайд Г.Хулан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 16:54:40
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН ЗАМ ДАГУУ 260М УРТ ТӨМӨР БЕТОН ХООЛОЙ БҮХИЙ УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ, ШУУДУУ ХИЙЛЭЭ
2026-08-27 16:31:56
Онгоцоор тэвэрлэгдэн ирсэн шумуулнаас болж хоёр ажилтан хумхаа өвчнөөр амиа алджээ
2026-08-27 16:10:24
НЕПАЛ-ТӨВДИЙН ХИЛ ОРЧМЫН ҮЕРЭЭР 177 ХҮН АМИА АЛДАЖ, 826 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
2026-08-27 15:56:32
Б.Батцэцэг сайд, АНЭУ-ын Амна Бинт Абдуллах Аль-Дахактай уулзлаа
2026-08-27 15:55:16
Бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэгийн хэргийг прокурорт буцаалаа
2026-08-27 15:36:23
Ази даяар ойн ландшафтыг сэргээх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-27 15:24:03
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
2026-08-27 15:00:00
Б.Батцэцэг сайд, Кувейтийн Тамер Аль-Файлакавитай уулзлаа
2026-08-27 14:59:07
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: 20 сайдаа цөөл гэдэг шаардлагыг Засгийн газарт дахин тавьж байна
2026-08-27 12:28:09
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН ДЭВШИЛ ХОЛБОО ТББ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-27 11:51:12
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ “РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦ”-ЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2026-08-27 10:44:41
КУМИНГА БОГИНО ХУГАЦААНЫ ГЭРЭЭГ СОНГОЖ, КАРЬЕРАА ДАХИН БАТЛАХААР ЗОРЬЖЭЭ
2026-08-27 10:17:20
НЕПАЛД БОЛСОН ҮЕРИЙН УЛМААС 160 ГАРУЙ ХҮН АМИА АЛДАЖЭЭ
2026-08-27 09:41:01
Шри Ланка Улстай ойн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо
2026-08-27 09:28:09
“Риогийн конвенцуудын хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо
2026-08-27 08:35:48
“Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-27 07:40:00
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав
2026-08-27 07:30:00
Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо
2026-08-27 07:20:00
Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 07:15:00
Иран Улсын ХАА-н сайд Голамреза Ноуритэй уулзаж, санал солилцов
2026-08-27 07:10:00
Элчин сайд Д.Тэгшжаргал, Киргизстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-08-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
2026-08-27 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |