МАН 2020 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөртөө ипотекийн зээлийн хүүг зургаан хувь болгох талаар тусгасан. Үүний хүрээнд ипотекийн зээлийн хүүг хоёр хувиар бууруулж, зургаан хувьд хүргээд байна. Тодруулбал, аравдугаар сарын 16-наас арилжааны банкуудаар дамжуулан ипотекийн зээлийг зургаан хувиар олгож эхэлсэн талаар Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар мэдээлсэн. Ипотекийн зээлийн хүүг бууруулах нь манай эдийн засагт хэрхэн нөлөөлөх талаар эдийн засагчдын байр суурийг сонслоо.
Ипотекийн зээлийн хүүг зургаан хувьд хүргэх шийдвэрийг УИХ, Засгийн газраас гаргасан. Гэтэл өнөөдөр манай төсвийн санхүүгийн байдал амаргүй байгаа. Тэр дундаа Засгийн газрын хуримтлагдсан өр их байгаа. Улсын төсвөөс жил бүр гадаадад өр төлбөрт өгч буй хүүгийн төлбөр өндөр байгаа. Дээр нь жил ирэх тусам тэтгэврийн сан алдагдал хүлээж байна. Ийм нөхцөлд төсөв хязгаарлагдмал байх нь тодорхой. Монголбанк өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд ипотекийн зээлийн санхүүжилтийг зогсох ёстой гэсэн амлалт авчихсан. Гэхдээ энэ жил буюу 2020 ондоо үүнийгээ үргэлжлүүлэхээр болж, Монголбанк энэ талаар тайлбар хийсэн.
Тэгэхээр ирэх жилийн зургадугаар сар хүртэл ипотекийн зээлийн хүүг үргэлжлүүлэх боломжтой гэж Төв банкнаас мэдэгдчихсэн. Үүний санхүүжилт өмнө нь ипотекийн зээл аваад төлж байгаа хүмүүсийн орлогоор буцаан төлж байна. Өөрөөр хэлбэл, шинэ эх үүсвэр Монголбанканд байхгүй гэсэн үг. Засгийн газарт ч гэсэн ипотекийн зээлийн хүүг санхүүжүүлэх эх үүсвэр хязгаарлагдмал. Боломжгүй гээд хэлчихэд хол зөрөхгүй. Тэгэхээр ипотекийн зээлийн хүү буурсан ч зээлд хамрагдах иргэдийн цар хүрээ нь багасгахаар байна.
(3).jpg)
Арилжааны банкны дотоод асуудалд төрийн байгууллага оролцох эрх байдаггүй. Харин дотоод үйл ажиллагаанд нь оролцох боломжтой хоёр байгууллага бий. Тодруулбал, Монголбанк, Хөгжлийн банкаар дамжуулж Засгийн газар банкны зээлийн хүүг бууруулахад нөлөөлж чадна. Зээлийн хүүг бууруулахад хадгаламжийн хүү тодорхой нөлөө үзүүлнэ. Санхүүжилт шаардлагатай гэсэн үг. Хэрэвзээ зээлийн хүүг бууруулах гэж байгаа бол хадгаламжийн хүүг бууруулах нь гарцаагүй. Тэгэхээр дахиад л төр арилжааны банкны дотоод асуудалд оролцох шаардлага үүснэ гэсэн үг. УИХ-ын сонгуулиар албан тушаалтнууд ХОМ-оо мэдүүлж, хэдэн тэрбумын хадгаламжтай байгаа нь тодорхой болсон.
Банканд тийм их хэмжээний мөнгө хадгалуулчихсан хүмүүс чинь мөнгө хүлээд, хадгаламжийн хүү аваад байж байгаа нь тодорхой шүү дээ. Ипотекийн зээлийн хүүг зургаан хувьд хүргэх нь арилжааны банкны үйл ажиллагаанд төр хөндлөнгөөс оролцож байгаа гэсэн үг. Монгол Улсын эдийн засгийн өсөлт, хөгжилд арилжааны банк маш чухал үүрэг гүйцэтгэж байгаа. Тэр ч утгаараа арилжааны банкууд төрд маш их санхүүжилт өгсөн гэж ойлгож болно. Санхүүгийн хамгийн том байгууллагынхаа дотоод хэрэгт оролцож болохгүй гэдгийг улстөрчид анхаараасай.

| Байр суурь: Ипотекийн зээлийн хүүг зургаан хувь болгох нь урт хугацааны хөтөлбөр байж чадахгүй |
|
ЭРГЭЛТ.МН МЭДЭЭЛЛИЙН САЙТ “НҮҮДЛИЙН ЗАМ УУ, НҮҮРСНИЙ ЗАМ УУ” СЭДЭВТ ПАНЕЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-11-10 17:39:55
П.Бат-Амгалан дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
2026-11-10 15:06:02
У.ХҮРЭЛСҮХ: Монгол түмний минь билиг оюун мохошүй хурц, мөхөшгүй бат байг
2026-11-10 13:28:54
Элчин сайд Д.Сэргэлэн Кувейтийн морин спортын ёслолд оролцов
2026-11-10 12:21:45
Элсний нүүлтийг сааруулах 50 га талбайд нөхөн сэргээх ажил хэрэгжүүллээ
2026-11-10 12:11:05
С.ДЭМБЭРЭЛ: Эрдэмтэн судлаачдын бүтээл туурвил, хөдөлмөр, гавьяат үйлсийг үнэлсэнд талархаж байна
2026-11-10 12:08:19
2026-11-10 11:50:21
Н.УЧРАЛ: “Шинэ цагийн малчин” төслийг үндэсний хэмжээний хөтөлбөр болгоно
2026-11-10 11:44:14
Хятадын Элчин сайд сэргээн засах төхөөрөмж хандивлав
2026-11-10 11:38:11
Багануурын сургууль, цэцэрлэгүүдэд 300 сая гаруй төгрөгийн тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө
2026-11-10 11:10:54
Төв аймагт математик, байгалийн ухааны чиглэлээр төрөлжсөн ахлах сургууль нээгдлээ
2026-11-10 10:52:29
2026-11-10 10:17:46
Зуун буудалт даамын дэлхийн цомын тэмцээн эхэллээ
2026-11-10 09:45:17
2026-11-10 08:54:23
МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДРИЙН ЭРГЭН ТОЙРОНД
2026-11-10 08:03:54
Завханы Алдартны музейд олимпын өвийн дурсгалт зүйлс гардууллаа
2026-11-10 07:20:00
Нөмрөгийг нөхөн сэргээх сайн дурын түншлэл байгуулах санаачилгыг дэмжив
2026-11-10 07:10:00
ТУУЗ ХАЙЧЛАХЫГ САНААРХАГЧ, ТЕНДЕРЧИН ЗАСАГ ДАРГА С.МӨНХЧУЛУУН ИРЭХ СОНГУУЛЬД СҮ.БАТБОЛДЫН ХҮҮ БАТТҮШИГТЭЙ ӨРСӨЛДӨНӨ
2026-11-10 07:00:29
ТАНИЛЦ: ТӨСВИЙН МӨНГӨӨР "ТАНСАГЛАСАН" ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИЙН ХАМГИЙН БАЯН ДАРГА НАР
2026-11-10 07:00:00
“УЛААНБААТАРЫН ҮДЭШ” ШИГЭЭ НАМУУХАН ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Г.ПҮРЭВДОРЖ
2026-11-10 07:00:00
2026-11-10 07:00:00
МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДӨР ЗОРИУЛСАН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-11-10 07:00:00
ХҮҮХДҮҮД ЭМЧЛҮҮЛЖ ГАРААД ГУРАВ ХОНОХГҮЙ ХАЛУУРЧ, ХАНИАЛГАСААР ДАХИАД ЭМНЭЛЭГТ ХЭВТЭЖ БАЙНА
2026-11-10 07:00:00
Е.АМАРБАЯСГАЛАН: Т.ТОГОО ЭГЧТЭЙ ХАМТ БҮЖИГЛЭЖ, ХҮМҮҮСИЙГ ХӨГЖӨӨГӨӨД "ХОЁР ТОНЖОО" ГЭДЭГ НЭР АВСАН ДАА
2026-11-10 01:11:22
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |