Гар утсаараа тоглох, фэйсбүүк, инстаграмм, сошиалыг хэтрүүлэн хэрэглэх явдал хүн амын дунд донтолтын хэмжээнд гэж болохуйцаар нэмэгдээд байгаа билээ. Амьдралын ийм буруу зуршилтай хүүхдүүдийн бие махбод болон сэтгэл зүйд өөрчлөлт гарч, дийлэнх нь ядардаг, нойргүйддэг гэсэн шалтгаантай сэтгэл зүйчид ханддаг байна. Тиймээс цахим хэрэглээг хэрхэн зохицуулж сурах талаар “Идэр” их сургуулийн сэтгэл зүйч, багш О.Оюунтунгалагтай ярилцлаа.
-Өсвөр насны хүүхдүүд гар утас, компьютерээр хэтэрхий урт хугацаагаар тоглох нь тэдний сэтгэл зүй, бие махбодод хэрхэн нөлөөлдөг вэ?
-Сэтгэл зүйн хувьд огцом уурлаж бухимдах, түрэмгий зан чанар нэмэгдэх, амьдралын зорилгогүй болох, бодит орчинд анхаарал хандуулж чадахгүй байх, бусдаас зожигрох гэх мэтээр зан төлөв, харилцаа, нийгэмшил, төлөвшлийн сөрөг нөлөө бий болдог. Харин бие махбодын хувьд амьдралын хэв маяг алдагдсанаар тухайн хүүхдийн дархлаа суларч, өөрийн биеийн онцлогоос шалтгаалсан өвчлөлүүд бий болно. Жишээ нь, сул ажиллагаатай бие эрхтэн системийн өвчлөл бий болоход нөлөөлнө. Мөн хараа муудах, нуруу, тархины үйл ажиллагааны ачаалал, мэдрэлийн үйл ажиллагааны хэвийн горим алдагдсанаас үүдэх мэдрэлийн гаралтай өвчлөлүүдэд өртөж болно. Тархины үйл ажиллагаа сэтгэл хөдлөл хариуцсан лимбийн тогтолцоо, гипоталамусын хэсэг, симпатик мэдрэлийн тогтолцооны хэт ачааллаас хамааран зарим хүндрэлүүд бий болж болно. Гэхдээ энэ нь хүүхдийн онцлог, донтолтын үе шатаас хамаарна.
-Өсвөр насны хүүхдүүдийн цахим хэрэглээ яагаад их байдаг вэ?
-Бид цахим хэрэглээний эрин үед амьдарч байна. Ямар нэг ач холбогдолтой зорилгогүй, зорилготой болж чадаагүй, сураагүй байх, өдөр тутмын амьдрал нь залхмаар болж түүнийгээ умартан мартаж, өвөрмөц мөрөөдлийн ертөнцөөр аялах, сэтгэлийн таашаал эдлэх гэсэн хүсэл, ойр дотны найз нөхөдгүй, ганцаардмал байдал, харилцааны хязгаарлагдмал орон зайд амьдарч байгаагаас, дуутай, дүрстэй, хөдөлгөөнтэй, сонирхолтой үйл явдалтай, багийн удирдлагатай гэх мэт байдал нь цахим тоглоомд найз нөхөд, хэд хэдээрээ татагдан ороход хүргэдэг. Харгислал, хүчирхийлэл, садар самуун тоглоомыг илүү сонирхон тоглож донтох бөгөөд дотоод сэтгэл зүйн түрэмгийллээ илэрхийлэх нэгэн хэлбэр болохыг үгүйсгэхгүй. “Хэн нь ялж хожих вэ” гэсэн далд өрсөлдөөнийг үүсгэн улайруулж, хэдэн цагаар ч тоглуулж, хожсон бол дахин хожих, хожигдсон бол “Даагаа нэхэх” гэсэн олон янзын далд хүслийг өдөөж өгдөг, болон бусад олон шалтгаанаас үүдэлтэй, ийм насны хүүхдэд тохирсон, хөгжүүлэх хөдөлмөр, чөлөөт цагаа өнгөрөөх үйл ажиллагаа хомс байгаа нь мөн нөлөөлж байна.
-Цахим хэрэглээнээс үүдсэн өвчин эмгэгийг хэрхэн эмчилдэг вэ,тэдэнд ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
-Олон шинж тэмдэг илэрдэг ч дараах шинжүүд байвал донтолт бий болж эхэлснийг харуулна.

-Цахим хэрэглээнд донтсон хүүхэд эмчлэгддэг үү?
-Эмчлэгдэнэ, гэхдээ сэтгэцийн эмч, сэтгэл зүйч, гэр бүл, багш гээд хамтарсан багийн тэвчээртэй, удаан хугацааны үйл ажиллагаа хэрэгтэй болдог. Мөн эмчилгээний явц, эдгэрэлт донтолтын хэддүгээр үе шатанд байгаа вэ гэдгээс ихээхэн шалтгаална.
-Өсвөр насны хүүхэд цахим тоглоомыг хэтрүүлэн хэрэглэхээс хэрхэн сэргийлэх вэ. Эцэг, эхчүүд юун дээр анхаарах ёстой вэ?
-Ач холбогдолтой зорилго, зорилтот төвлөрч түүндээ хүрэх, тэмүүлэх сэтгэл зүйг нь дэмжиж, хөгжүүлж байх ёстой. Зааварлах, зөвлөхөөс бусад аргаар буюу харилцааны аргаар, мэдээллийг нь бэлтгэн хүргэх, хэрэгтэй мэдээлэлд ойр байлгах зэргээр цахим орчны хэрэглээний болон тоглоомын донтолтын хор холбогдлыг ойлгож мэдэхэд нь нөлөөлөх хэрэгтэй. Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ ярилцаж, тэдний дотоод ертөнцийг ойлгож, хайрлаж буйгаа мэдрүүлэх нь цахим орчны хэрэглээгээ хянах, хэтрүүлж автахгүй байх сэтгэлийн тэнхээг бий болгож өгдөг. Өөрөөр хэлбэл, хүүхэд насны сэтгэл зүйн дотоод хэрэгцээ буюу хүлээн зөвшөөрөгдөх, хайрлагдах хэрэгцээг зөв хангаснаар өөрийгөө зөв зүгт залах, жолоодох бүтээлч бие хүн болоход нь нөлөөлдөг.
-Цахим донтолтоос гадна шинэ төрлийн донтолт илэрч байна уу?
-Мэдээж архидалт, тамхидалт их байна шүү дээ. Бид сайхан зүйлийг мэдэрч таашаах гэж хичээхээс илүү сайн зүйлсийг өөртөө, гэр бүлдээ, нийгэмд бий болгохыг хичээдэг эрүүл зөв хандлагатай болоход, болгоход нийтээрээ хичээх ёстой, үүнийг магадгүй боловсролын систем, мэдээлэл харилцааны тогтолцоондоо анхаарах ёстой ч хувь хүн бүр хичээх нь зүйтэй.
-Амьд харилцааг бий болгож, хандлагыг өөрчлөх арга юу байна вэ?
-Хувь хүн бүрийн хичээх асуудал, эерэг харилцаа, шинжлэх ухаанч мэдээллийг цахим орчинд түгээх, үлгэр дууриалалтай байх нь илүү нөлөөлнө. Мөн үүнд тодорхой цаг хугацаа, эрч хүч, анхаарал хандуулдаг байх хэрэгтэй.

-Цахим хэрэглээний сайн тал ба сөрөг тал нь юу байна вэ. Хэрэглээг хэрхэн зохицуулах ёстой вэ?
-Цахим харилцаа нь орчин үеийн хүмүүсийн өдөр тутмын, амьдралын хэрэгцээ болсон байна. Хөл хорионы үед цахим орчинд ажил, амьдралын ихэнх зүйл зохицуулагдаж байгаа учраас хэрэглэхээс өөр аргагүй. Зөв хэрэгцээг зөв хангах тал дээр нь анхаарах хэрэгтэй. Хэрэглээний дагуу хэрэглэхээс бусад үед аль болох хэрэглэхгүй байх нь бие махбодын болоод сэтгэл зүйн эрүүл мэндээ хамгаалж буй нэг хэлбэр болно. Хэрэглээгээ хэрхэн зохицуулах дээр хүмүүс өөрсдийн хувийн зохион байгуулалтаа хэр хийдэг, амьдралын зорилго, төлөвлөгөөндөө хэр их сэдэлжиж, түүнийгээ хэрхэн дагадаг, хянадаг, ойр дотны хүмүүстэйгээ ямар харилцаатай байдаг, сэтгэл зүйн асуудлаа шийдэж чаддаг эсэх гээд маш олон зүйлээс хамаарч байдаг. Тиймээс ийм үед илүү их амьдралын зөв дадал хэвшилтэй амьдрахыг хичээх нь чухал. Өмнө нь ажилдаа явах, бусадтай харилцах шаардлагаас хамаарч амьдралын хэвшилдээ анхаарч байсан бол одоо хувь хүн өөрөө идэвхжиж, эрүүл амьдралын хэв маягийг өөртөө бий болгоход анхаарах хэрэгтэй. Учир нь, амьдралын зөв хэв маягаа алдахгүй байснаар бүтээлч чанар дээшилж, хорионы үеийн сэтгэл зүйн хямрал, үр ашиггүй зарцуулагдах цаг хугацаа зэргээс сэргийлж чадна.
-Сэтгэл зүйн зөвлөгөөг хэр олон хүн авдаг вэ. Гол төлөв ямар шалтгаантайгаар холбогддог вэ?
-Сэтгэл зүйн зөвлөгөөний захиалга маш их ирдэг. Шалтгаан нь янз бүр байдаг. Ихэвчлэн гэр бүлийн харилцаа, хүүхдийн хүмүүжил, гэхдээ сүүлийн үед бие хүний буюу сэтгэл зүйн дотоод асуудлаа шийдэх сонирхолтой хүмүүс ханддаг болсон.

| О.Оюунтунгалаг:Цахим тоглоом нь хожсон бол дахин хожих, хожигдсон бол “даагаа нэхэх” гэсэн далд хүслийг өдөөдөг |
|
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |