66 насаар ах найз минь үргэлж л бусдад шинэ санаа хэлж, илүү ихийг хийх даалгавар өгнө. Нэг удаа "Би хэдэн ном гаргаснаас биш амьдралыг ёстой дэмий шахуу өнгөрүүлжээ. Одоо надад маш цөөн хүнээс бусдад гаргах нэг минут ч байхгүй. Үлдсэн цаг хугацаатай уралдаж, санаанд байгаа жаахан зүйлээ бичиж, тэмдэглэж авахыг л хичээж байна. Даанч гар минь эрхгүй сарвайгаад үзгээ шидчихээд байх юм.
Хэрэглээний элдэв шалдав зүйлээр дутаагүй ч бүх л юм дутуу оргиод байдаг юм байна. Зуслан дээр хэд хоног ээжийгээ үгүйлж, их бодлоо. Тэгээд бичиж эхэлсэн хэрэг. Ээждээ зориулсан хамгийн том бүтээл нь тэр болох учраас би маш чамбай, их сайн бичих ёстой гээд хэд дахин ноороглож байгаа юм. Санаагаар бас болохгүй юм аа, ээж эзгүй болоод ч тэр үү нэг л дутуу санагдахыг яана. Тэрийг бичиж дуусгачихаад л ээждээ очно. "Танд зориулж үүнийг бичсэн, уншаад үз дээ” гэж хэлэх гэж байгаа юм. Ижийдээ хоосон очилтой биш. Бэлэг, сэлтийг манай ээж тоох ч үгүй. Ижий минь намайг их багад нас барсан. Сэтгэл хэлтгий үед, жаахан архи уугаад уярчихсан сууж байхад дүр нь их тод харагдана. Бусад үед царай зүс нь санагдахгүй...Тэгж оччихоод хэдэн муусайн найз дээрээ очно доо.
Өмнө ирэхэд сонсголын аппаратны зай дуусаад утсаар ярьсныг сонсохгүй байгаа тухайгаа ярьж суухад нь нэг зайг нь авсан тул түүнийгээ үзүүлээд яг адил, хэсэг хэрэглэчихээр зай авчирснаа өгөхөд "Өө, энэ насандаа хэрэглэж барахааргүй зайтай хүн шүү дээ, би. Хүүхдүүд бараг ирэх бүртээ авчирч өгдөг юм” гээд нэг хайрцаг нээсэн нь үнэхээр зөндөө шинэ зай байна. "Энэ их сайн зай. Удаан ч хэрэглэнэ, сайн ч сонстоно” гээд шилээ авч зүүнгээ "Миний урьдал болгодог нэг зүйл бол нөхдийнхөө тухай дурсамж, дурдатгал бичих. Нөхрийнхөө тухай бичихэд нөхрөө чөмгөнд нь хүртэл мэддэг байх шаардлагатай. Ер нь нөхдийнхөө талаар бичнэ гэдэг нэг талаар соёл, нөгөө талаар хүний мөстэй холбоотой асуудал шүү” гэлээ.
Төр засаг, Зохиолчдын хороо, нам, залуу нас, оюун санааныхаа охь шимийг өгсөн бүх газар, одоогийн удирдлагууд нь намайг мартаж болно, тэртэй тэргүй 100 хүрч яваа надаар яах вэ гэж боддог биз. Тэгэхэд надаас 14 насаар дүү, оюун санааны хувьд цэл залуугаараа, сэхээтнүүдийн шимтэн уншдаг "Дал” сониныг тасралтгүй гаргасаар байгаа, өнөөгийн өөрсдийнх нь хашиж буй албыг ийм зэрэгт хүргэхийн төлөө бүхнээ зориулан зүтгэсэн энэ хүнийг ингэж ганцаардуулж, орхиж боломгүй л санагддаг юм. Манай хоёрын гэр ойрхон л доо. Хааяа бичиж суугаад "Өдийд бид хоёрын л ширээ гэрэлтэй байж, бид хоёрын л гар бичиж суугаа ч байж мэднэ” гэж боддог юм. Залуу хүн юм болохоор надаас илүү хурдтай бичиж байгаа байх л даа.| Миний найзыг Бөхийн Бааст гэдэг |
|
“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК энэ жил улсын төсөвт 144.8 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлээд байна
2025-12-19 16:11:33
Энэ онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчил илэрчээ
2025-12-19 15:26:28
Бенгалын гал цацраад дууссан ч төмөрт нь 5-6 секундын турш цогшил байдаг
2025-12-19 15:02:48
Нүхт рүү шинэ чиглэл нээж, Х:11, Ч:42 чиглэлийн замналд өөрчлөлт оруулав
2025-12-19 14:41:54
ЦАСАН ДООРХ ДУЛААХАН ХҮСЛҮҮД
2025-12-19 14:27:05
Цаг агаарын ирэх 10 хоногийн төлөвтэй танилц
2025-12-19 14:12:35
Ахлах ангийн сурагч ирэх даваа гарагаас цахимаар хичээллэнэ
2025-12-19 14:09:25
ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Козловыг Шадар сайд Х.Ганхуяг хүлээн авч уулзлаа
2025-12-19 11:46:36
Б.Мөнхтамир: COP17 хурлын бэлтгэл ажлыг нарийвчилсан төлөвлөгөөгөөр эрчимжүүлнэ
2025-12-19 11:31:16
Ж.Алдаржавхлан: Туулын эрэгт 46 аж ахуйн нэгж хайрга олборлосон байна
2025-12-19 11:28:26
Төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжина
2025-12-19 11:21:55
2025-12-19 08:57:38
Хөх хотын хөнгөн атлетикийн холбоотой хамтарч ажиллана
2025-12-19 08:39:34
Г.ГАНТУЯА: Аавыгаа дагаж сур харваагаар хичээллээд, оны онцлох хүүхдийн нэгээр шалгарсандаа баяртай байна
2025-12-19 07:45:56
Сонирхогчдын хөл бөмбөгийн орчны судалгааны тайлан сургалтыг хийв
2025-12-19 07:10:00
ЭРЭЭНИЙ БААРАНД ХОЁР МОНГОЛ ОХИН МУУДАЛЦАЖ, НЭГНИЙХЭЭ ХООЛОЙГ ХЭРЧИЖ АМИЙГ НЬ ХӨНӨӨЖЭЭ
2025-12-19 07:00:58
42 КНОПТОЙ АН 22 КНОП "ОЛЖ" ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛЖ ЧАДАХ УУ
2025-12-19 07:00:00
ЗАСАГТ ЗАЛАГДСАН 16 ДЭД САЙДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-19 07:00:00
2025 ОНЫ СПОРТЫН ОНЦЛОХ 10 ТАМИРЧИН
2025-12-19 07:00:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2025-12-19 07:00:00
"Имарт Тэнгэр" салбар нээлтээ хийлээ
2025-12-18 19:10:53
БИЕ БИЕДЭЭ ҮРГЭЛЖ УРАМ ХАЙРЛА, ХҮМҮҮС ЭЭ
2025-12-18 16:11:43
Туулын хурдны зам төслийн бэлтгэл ажил 60 гаруй хувьтай байна
2025-12-18 16:08:09
Г.ДАМДИННЯМ: Бид боломжоороо шатахуун олгож байгаа
2025-12-18 16:02:29
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлаж буй газрууд
2025-12-18 15:54:23
Г.ШИЙРАВ: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
2025-12-18 11:12:49
"Physical Asia" шоуны оролцогчид Монголоор аялсан нэвтрүүлэг Netflix-ээр гарна
2025-12-18 10:55:28
Хэнтий аймагт төөрсөн 53 настай эрэгтэй эсэн мэнд олжээ
2025-12-18 10:44:06
ОХИНОО ХҮНИЙ НУТАГТ АЛДЧИХААД 20 ЖИЛ ТЭМЦЭЖ БАЙГАА С.ШААРИЙБУУ ГУАЙГ МОНГОЛЧУУД ИНГЭЖ ТООСОН БИЛҮҮ ДЭЭ...
2025-12-18 08:29:06
БАГАДАА БИ БАГТ НААДМААР ХУЛГАНА БОЛЖ БАЙЛАА
2025-12-18 07:49:53
МБСХ-ны цомын тэмцээний 10 м-ийн зайд Г.Хэрлэнцэцэг түрүүлэв
2025-12-18 07:15:00
МБСХ-ны цомын тэмцээний 10 м-ийн зайн аваргууд тодорлоо
2025-12-18 07:10:00
ЗАСГИЙН ГАЗАР ҮНЭНД ГҮЙЦЭГДЛЭЭ
2025-12-18 07:06:14
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2025-12-18 07:00:00
О.НАРАНЗУЛ: ОЙ ТОГТООЛТЫН СПОРТООР ХИЧЭЭЛЛЭЭД МОНГОЛ ХҮНИЙ ОЮУНЫ ЧАДАМЖИД ХЯЗГААР БАЙХГҮЙГ ОЙЛГОСОН. ҮРГЭЛЖ ӨӨРИЙНХӨӨ ХЯЗГААРЫГ ДАВАХЫГ ХИЧЭЭДЭГ
2025-12-18 07:00:00
СПОРТЫН ТӨРЛҮҮДИЙН НЭРИЙГ ЗӨВ БИЧИХГҮЙ БАЙХАД БОЛОХ УУ
2025-12-18 07:00:00
ҮНСЭЛТ
2025-12-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |