Нийслэл хүрээний дунд сургуулиас 13-25 насны 35 сурагч Өрнөдийн соёлд суралцахаар эх нутаг, элгэн саднаа орхин мордож байсан нь одоогоос 100 жилийн өмнөх түүх юм. Анх эх орноосоо илгээлт авсан 35 сурагчийг өрнөд рүү илгээж, түүнээс хэдхэн сарын дараа долоон сурагчийг араас нь явуулснаар 42 сурагч Герман, Францын соёлд 1926-1930 он хүртэл суралцсан түүхтэй.
10 гаруйхан настай балчирхан сурагчид эх орноосоо эрдэмд суралцахаар яваад дөрвөн жилийн дараа идэр сайхан залуус болтлоо торниж, нутагтаа эргэн ирснээр орчин цагийн Монгол Улсад соёлын үрийг цэцэглүүлсэн анхны сэхээтнүүд болтлоо хүмүүжин төлөвшсөн.
Гэвч тэд хэлмэгдүүлэлтийн хар “шуурганд” хормоглон өртөж, олонх нь хилс хэргээр байцаан шийтгэгдэж, учир битүүлгээр амиа алдсан нь ч цөөнгүй бий. Үнэндээ өрнөдийг зорьсон 42 сурагчийн олонх нь хорих ялаар шийтгүүлж, гурав нь цаазын ял сонсож, таван хүүхэнд нь сэжиг бүхий байдлаар нас барсан гэдэг. Тэднийг харгалзан явсан багш нар нь хүртэл амиа алдсан. Тэдний дунд одоогийн Их зохиолч хэмээн алдаршсан Д.Нацагдорж, Төрийн хошой шагналт Д.Намдаг, анхны ардын багш Н.Батсүх, гавъяат геологич, мал зүйч, гэхчлэн өнөөгийн нийгмийн соён гэгээрүүлэгчид цөм багтаж байсан юм. Хэрэв зээ хэлмэгдүүлэгтийн гашуун өдрүүд тэднийг дайрайгүйсэн бол үүнээс ч их хийж бүтээх шинэ цагийн сэхээтнүүд байлаа тэд. Амьд үлдсэн цөөн хэд нь Герман, Францад боловсрол эзэмшсэн гэдгээ насаараа нуух хүртэл нь айлгаж, өрнөдийг зорьсноо нууж явсандаа ч амьд үлдсэн нь бий.
Орчин цагт тэдний нэр алдар цагаадсан ч үүх түүхийг нь бүдэг бадагхан үлдсэн олон сэхээтэн байна. Иймдээ ч Герман, Францыг зорьсон анхны сурагчдын түүхийг судлаач, сэтгүүлч, гэрэл зурагчин Ч.Болд тэргүүтэй судлаачид, суртчилан таниулах ажлыг эхлүүлээд 10 гаруй жил болжээ. Алс газар сурахаар одогсодын 100 жилийн ойд зориулсан үзэсгэлэн Монголын Үндсэний музейд тавигдлаа. Тэгвэл бид орчин цагийн Монголд өрнөдийг соёлыг түгээн дэлгэрүүлж, соёлыг үрийг тарьсан сурагчдын үүх түүхийг цувралаар хүргэж байна.

Герман,Францыг зорьсон анхны 35 сурагч
КИНО НАЙРУУЛАГЧ, ГЭРЭЛ ЗУРАГЧИН Л.НАМРСАЙН 33 НАСАНДАА ЦААЗЫН ЯЛ СОНССОН ГУНИГТ ТҮҮХ
Гэрэл зургийн эх сурвалж: Зууны мэдээ сонин
1925 оны Засгийн газрын 42 дугаар хуралдаанаар дунд сургуулийн төгсөх ангийн 35 сурагчийг Герман Франц Улсад дунд сургуулийн лецей болон тусгай мэргэжлийн ажилтан бэлтгэх төрөл бүрийн сургуульд суралцуулах шийдвэр гарснаар тэд өрнөдийг зорих эхлэлийн шанг татсан юм. Техник технологи хөгжөөгүй тэр цагт 10 гаруй настай сурагчид хуучны Дожи машины тэвшин дээр нуруу нуруугаа нийлүүлэн, баадантай хувцсаа тэврээд Улаанбаатараас хөдөлсөн гэдэг.
Ийн тэд Шар хөвөөс Алтанбулаг хүртэл морин тэргээр, Алтанбулагаас Оросын хил орж, Сэлэнгэ мөрнөөр усан онгоцоор Улаан-Үдэд очсон. Тэндээсээ Москва хүртэл тав хоног галт тэргээр Лениградад очиж, гурав хоногийн дараа дахин усан онгоцонд явсаар Баруун Европт хүрч очсон байдаг. Өрнийн соёл дэлгэрсэн Европ тивийг зорьсон сурагчдын гадаад посспорт улаан алаг болтлоо хилийн тамгаар дүүрсэнээс харахад олон улс дамжин, өрнөдөд хүрсэн нь илт байна.
Ийн Герман Франц руу эхлээд явуулсан 35 сурагчийн 31-ийг нь Германы сургуульд сургасан бол дөрвөн сурагч Франц Улсын Парис хотын Мишель хэмээх алдартай лицей сургуульд суралцах завшаан тохиожээ. Тэдний нэг нь Лагнаадоржийн Намсрай байлаа.
Тиймдээ ч Л.Намсрайн үнэн бодит баримт намтрыг ураг удмын ах дүүс нь хожим судлаж яваа юм байна. Тэгвэл бид гурван улсын хэрэгт тогдон, ял дээд хэмжээгээр шийтгүүлж, хэлмэгдсэн Л.Намсрайн үүх түүхийн талаар түүний ураг удмын хүн болсон гавъяат багш М.Чимэддоржтой ярилцлаа.
АЯНЧИН ДАГАЖ, НИЙСЛЭЛ ХҮРЭЭ ОРСОН НЬ

-Өрнөдийг зорьсон анхны 35 сурагчийн нэг нь таны авга Л.Намсрай гэж хүн байжээ. Танай удмын угсаа гарал тайж язгууртай хүмүүс байсан гэдэг. Ураг удмын тань талаар яриагаа эхлүүлье?
-Би Лагнаадорж гэдэг хүний дөрөв дэх үе нь. Алтан ургийн угсаа залгамжилсан тайжийн 28 дахь үе нь Лагнаадорж гэдэг хүн байжээ.
Миний өвөг эцэг бол Лагнаадоржийн найм дах хүүхэд. Тэд уг нь ах дүү 16-уулаа байсан юм билээ. Миний өвөөг Лагнаадоржийн Санжаажамц гэдэг. Монголын анхны шатрын спортыг дэлгэрүүлэгч, Богд хан уулын чуулганы даргаар хоёр удаа сонгогдсон буюу одоогийн Төв аймгийн анхны дарга нь байсан юм. Харин миний аавыг Санжаажамцын Мишиг гэдэг. Одоогийн бидний ярих гэж байгаа Л.Намсрай гэдэг хүн Лагнаадорж гэдэг хүний 14 дэх хүүхэд нь. Тухайн үеийн Түшээт хан аймаг, одоогийн Өмнөговь аймгийн Манлай сумын Гурван хараат гэдэг газар 1910 онд төрсөн юм билээ. Харин манай аав Санжаажамцын Мишиг Л.Намсрай ахаас нэг насаар дүү, нас ойролцоо хүмүүс байсан юм билээ.
1923 оны өвөл 13, 14 настай хоёр хүү Манлай сумаас аянчин дагаад, жин тээсээр Нийслэл хүрээнд ирсэн юм гэсэн. Тухайн үед манай өвөө Л.Санжаажамц Богд хан уулын чуулганы даргаар ажиллаж, одоогийн Лүн суманд сууж байсан юм билээ. Ингээд манай гандан хийдэд шавьлан сууж, Л.Намсрай ах Лүнд Богд хан уулын эмч, домч Даваасамбуу гэдэг хүний галчаар нэг жил ажилласан гэдэг. 1925 онд Л.Намсрай ахыг ах Л.Санжаажамц нь нийслэл хүрээний Оюутны сургуульд элсүүлсэн юм билээ. Багын сэргэлэн цовоо Л.Намсрай нэг жилийн хугацаанд сургуульдаа сайн суралцаж, Герман, Франц явах 35 хүүхдийн нэгээр шалгарч, дараа нь Франц руу гурван хүүхдийн хамт явсан гэдэг. Харин манай аав тайжийн удмын тойн лам болж, 1924 оноос ганданд суусан. Ингээд Дашчоймбол дацангийн унзад лам болтлоо явж, 1937 онд “хар” болсон.
ӨМНӨДИЙГ ЗОРЬСОН, ГЕРМЕН, ФРАНЦ ХЭЛТЭЙ, ТАЙЖ УДМЫН УЧРААС ИНГЭЖ ЯЛЫН ДЭЭД ХЭМЖЭЭГ ТУЛГАСАН БИЗ
-Тэгэхээр Л.Намсрай гэдэг хүн танай аавтай их ойр хүн байжээ?
-Тийм ээ. Франц явахаасаа өмнө хамт байсан. Ингээд 1926 онд Франц Улсын Парис хотноо Мишеле лицей сургуульд суралцаж байгаад 1929 оны арванхоёрдугаар сард дуудагдан, 1930 онд эх орондоо эргэн ирсэн. Эх орондоо ирснийхээ дараа Намын түр сургуульд дэлхийн байдал, тоо бодлогын багшаар ажилласан нь намтар түүхэнд нь бий. Ингээд 1930-1932 онд Ардыг гэгээрүүлэх яамны зурагчнаар ажилласан. Тал бүрийн авъяаста хүн байсан нь намтар түүхээс нь тодорхой харагдана. Тэр байтугай тухайн үеийн “Улаан-Од” сонины зурагчин, түгээгчээр ажиллаж байсан байгаа юм. Ингээд 1938 оноос Цэргийн театрт шилжиж, туслах найруулагчаас жүжигчин, зурагчин гээд л бүх л ажлыг нь хийж гүйцэтгэдэг чамгүй хөдөлгөөнтэй нэгэн байсан байгаа юм. Францаас ирснийхээ дараа манай аавтай тун ойр, тусдаа амьдардаг ч нэгнийхээрээ байнга орж гардаг байсан гэдэг.
Тухайн үедээ хүрээний сайхан хүүхнүүдийн нэг Цэрэндулам гэх эмэгтэйтэй найзалж байсан юм билээ. Хожим би ураг удмынхаа судалгааг хийгээд явж байхдаа 1993 онд хотын Боловсролын газрын даргаар ажиллаж байхдаа Цэрэндулам гэдэг эмэгтэйг олсон юм. Тэр үед Л.Намсрай ах цагаадаагүй байлаа. Би утсаар яриад уулзаж, учрах тухайгаа хэлэхэд дуртай зөвшөөрч байсан юм. Тэгээд Л.Намсрай гэдэг хүний тухай судалж байгаагаа хэлэхэд “Ирээд хэрэггүй” гэж их сандраад дахиж холбоо барьж чадаагүй юм.
-Яагаад тэр билээ?
-Манай ах Л.Намсрай чинь нэлээд хожуу буюу 2000 онд гэм буруугүй гээд цагаадаж байсан юм шүү дээ. Харин миний өвөг эцэг Л.Санжаажамц 1960 онд анхны цагаадсан хүмүүсийн нэг.
-Гурван улсын тагнуул гэх хэрэгт холбогдсон гэдэг энэ тухай та хэр судласан бэ?
-Монголд гурван улсын тагнуул гэдэг хэргээр ганцхан хүн ял авч, цаазаар авахуулсан нь Л.Намсрай гэдэг хүн юм. Өмнөдийг зорьсон, гермен, франц хэлтэй, тайж удмын учраас ингэж ялын дээд хэмжээг тулгасан биз гэж би боддог юм. Манай удмынхан ер нь тэр чигтэй хэлмэгдсэн. 16 хүний олонх нь хэлмэгдэж, цаазын ял сонссон нь ганц нэг биш юм шиг байгаа юм. Би 1961 оноос буюу гуравдугаар ангид байхаасаа өвөг эцгийнхээ түүхийг судалж эхэлсэн юм. Би харин өөрийн эцгээсээ Л.Намсрай гэдэг хүний тухай сонсож байсан.
Л.Намсрай гэдэг хүн аавтай минь арай ойр байсныг сүүлд У.Амарсайхан гэдэг сэтгүүлч олж мэдээд аавыг минь нас нэлээд өндөр гарсны хойно ирж ярилцлага авч байсан нь надад хадгалагдан үлдсэн юм. Тухайн үед би хажууд нь байсан болохоор аавынхаа ярианаас Л.Намсрай гэдэг хүний талаар бага сага дуулж байлаа. Гэвч тухайн үедээ зураг хөрөг нь олдоогүй. Харин сүүлд сэтгүүлч, судлаач Ч.Болд “Алс газар сурахаар одогсод” гэдэг номоо гаргаж, судалгаа хийсний дотор манай удмын Л.Намсрай гэдэг хүний түүх намтар тодорхой болж эхэлсэн. Түүнээс өмнө ч ийм хүмүүсийн ураг удам гэж судлах нь битгий хэл хэлж ярихад хэцүү байлаа.
Аав Л.Намсрай ах их сайхан зурдаг хүн байсан гэж ярьдаг юм. Цэргийн театрт байхдаа утга, уран зохиолын олон бүтээл туурьсан. Түүнээс олны дунд хамгийн их танигдсан нь “Өргөмөл сувд” жүжгийн зохиолыг Л.Намсрай гэдэг хүн бичсэн юм шүү дээ. “Ах СССР”, “Би өгөөгүй юм гэж үү”, “Чоно голын манжин”, “Цэцэг нуурын дугайлан” зэрэг олон жүжгийн зохиол яруу найргийг бүтээн тууривсан түүхтэй.

Л.Намсрайн төрсөн ах Л.Санжаажамц Богд хан уулын чуулганы дарга буюу одоогийн Төв аймгийн анхны дарга, шатрын спортыг түгээн дэлгэрүүлэгч
-Танай удмаас ганц Д.Намсрай гэдэг хүн ч хэлмэгдээгүй олон хүн хэлмэгджээ?
-Тийм ээ. Ах дүү нар нь олноороо цаазлуулсан. Миний өвөөг 1937 онд хэлмэгдүүлж ДЯЯ-ны ногоон малгайтууд “туугаад” явсан гэдэг юм. Аавыг “хар” болгож, цэрэгт явуулснаар амьд үлдээсэн гэдэг. Аав минь У.Амарсайхан сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа “1937 оны өмнөхөн аав намайг “хар” болгож, хөдөө гаргасан. Дараа нь би аавтайгаа жин тээж яваал уулзахад бие нь тааруу байсан юм. Тэгэхэд эцсийн удаа харсан. Эсэргүү болж, баригдаад алуулсан. Тухайн үед ээж “Өдөр нь ДЯЯ-ны хүн барьдаг машин манай хавиар үзэгдсэн. Шөнө нь хүмүүсээ “түүхэд” аав чинь баригдаж явсан.Миний хамаг юмыг хуу хамж, хураасан. Улсын орлого болсон нь юу бол гээд миний хоосорч үлдсэн даллаганыы уутыг надад өгсөн” хэмээн дурсан ярьж байсан юм. Өвөө минь хэлмэгдэж, До яамны ногоон малгайтнуудад ачигдсан бол дүү нь гурван улсын тагнуул гэх хэлс хэргээр цаазын ял сонссон гашуун түүхтэй.
Ийн Өрнөдийг зорьсон анхны 35, Франц Улсад очсон дөрвөн сурагчийн нэг Л.Нацагдорж, 33 насандаа нартаас буцсан гашуун түүхтэй. Цэл залуухан түүний үр удам нь тасарсан ч эхлүүлсэн бүтээл туурвил нь үеийн үед дамжигдан үлджээ. Түүний нэг нь анхны гар зургийн хэвлэл буюу латин үсгээр галиглан “Чи бичиг үсэг мэдэх болсон” гэх ханын самбар билээ. Ийн тэд хэлмэгдэж, нартаас буцсан ч орчин цагийн Монгол Улсад соён гэгээрлийг түгээн дэлгэрүүлж, соёлын үрийг цэцэглүүлсэн юм.
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...
| М.ЧИМЭДДОРЖ: ӨМНӨДИЙГ ЗОРЬСОН 35 СУРАГЧИЙН НЭГ, ФРАНЦАД СУРАЛЦСАН Л.НАМСРАЙ АХ МИНЬ ГУРВАН УЛСЫН ГЭХ ХИЛС ХЭРГЭЭР ЦААЗЫН ЯЛ СОНССОН |
|
“ЛАМБУГАЙН НУЛИМС"-ЫН ЦЭРЭНЛХАМААС "СЭТГЭЛИЙН УЯА"-ГИЙН ЭЭЖ ХҮРТЭЛХ С.САРАНГЭРЭЛИЙН ДҮРҮҮД
2026-04-28 08:52:56
ХОТЫН ДАРГЫН ХҮРЭЭЛЛИЙНХНИЙГ ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГААС НАМНАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-04-28 07:16:46
“Хаан хүнс импкес” клуб сурагчдын улсын аваргаас 4 мөнгө, 1 хүрэл медаль хүртэв
2026-04-28 07:10:00
УИХ-ЫН ГИШҮҮН АСАН, МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Л.ПҮРЭВДОРЖИЙН ХОЁР ХАУС ХОТХОН, ХОЁР ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ
2026-04-28 07:00:40
М.ЧИМЭДДОРЖ: ӨМНӨДИЙГ ЗОРЬСОН 35 СУРАГЧИЙН НЭГ, ФРАНЦАД СУРАЛЦСАН Л.НАМСРАЙ АХ МИНЬ ГУРВАН УЛСЫН ГЭХ ХИЛС ХЭРГЭЭР ЦААЗЫН ЯЛ СОНССОН
2026-04-28 07:00:00
УРАН ЗУРАГ, ХАЛУУН КОФЕТОЙ “АРТУ”-ГИЙН ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ ДҮҮРЭН НЭГ ӨДӨР
2026-04-28 07:00:00
СЭТГҮҮЛЧ Л.БАЯРЖАРГАЛЫН ЭГЧ Л.БАЯРМАА: БАГААСАА Л СЭТГҮҮЛЧ БОЛОХЫГ МӨРӨӨДСӨН ДҮҮГ МИНЬ ШАЛГАЖ БОЛНО, ГЭХДЭЭ ХУУЛИЙН ХҮРЭЭНД ГАДУУР ШАЛГАХЫГ ХҮСЭЖ БАЙНА
2026-04-28 07:00:00
НЭГЖ АВАХААР ГАРААД АМИА АЛДСАН ОХИНЫ ЭЭЖ Х.ОДГЭРЭЛ: ГАНЦ ОХИНЫХОО ЦОГЦСЫГ УУЛНААС ОЛЖ, УЧИР БИТҮҮЛЭГ ҮХЭЛ ГЭДЭГ ШАЛТГААНААР ХЭРГИЙГ НЬ ХААЛГАСАН ДАА
2026-04-28 07:00:00
Г.ЭНХЖИН: Багш “Сайн байна. Миний охин үүнийг хүртэх эрхтэй шүү” гэж хэлсэн
2026-04-28 07:00:00
НИТХ-ын XI ээлжит бус хуралдаанаар 93 хувийн саналаар НИТХ-ын дарга А.Баярыг огцрууллаа
2026-04-27 18:56:57
50 сая төгрөгийн хахууль авч байсан гаалийн улсын байцаагчийг үйлдэл дээр нь баривчилжээ
2026-04-27 17:13:32
АТГ: Б.Сэргэлэнбаатар нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна
2026-04-27 13:41:09
Даамын тамирчид Азийн аваргаас 42 алт, 46 мөнгө, 33 хүрэл медаль хүртэв
2026-04-27 12:19:41
Онцгой байдлын албан хаагчид долоон иргэний амийг аварчээ
2026-04-27 11:27:43
“Төв-Арж” клуб улсын аваргаас 7 алт, 3 мөнгө, 8 хүрэл медаль хүртжээ
2026-04-27 11:00:52
Б.Дулмаа Азийн элсний "САНЬЯА-2026" наадамд VI байрт шалгарлаа
2026-04-27 08:15:34
Монгол, Чехийн “Иж бүрэн түшлэлд хүрсэн замнал” ном хэвлэгдэн гарлаа
2026-04-27 08:06:38
ХУЛГАЙЧААР ДҮҮРСЭН МАН-ЫН ЗАХИАЛГААР АН-ЫНХНЫГ ШОРОНД ХИЙЖ ДУУСЛАА
2026-04-27 07:14:04
“Аварга” цолны хүндэтгэлийн барилдаанд О.Хангай аварга түрүүллээ
2026-04-27 07:10:00
УРЛАГТ МАНДСАН Б.НАРАНСОЛОНГО
2026-04-27 07:00:00
Ц.БАТБИЛИГ: ЭМЧИЙН БУРУУГААС БОЛЖ 11 НАСАНДАА СОНСГОЛОО АЛДСАН Ч АМЬДРАЛД ГУТАРЧ ҮЗЭЭГҮЙ ЭЭ, АХ НЬ
2026-04-27 07:00:00
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-04-27 07:00:00
АН-Д АРТАЙ, МАН-Д НӨМӨРТЭЙ Ч “ХҮН” НАМЫГ СОНГОЖ, УДМЫНХАА УЛС ТӨРИЙН ӨНГИЙГ СОЛОНГОРУУЛЖЭЭ, Л.ЭНХНАСАН
2026-04-27 07:00:00
ТӨРСӨН ДҮҮГЭЭ ЗААЗУУРДАЖ, ТӨРИЙН СЭНТИЙД ЗАЛАРСАН С.АНХБАЯР
2026-04-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сайн
2026-04-27 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт 11 хэм дулаан
2026-04-27 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |