Үргэлж л хүнд, чанга дүрүүдэд өөрийгөө сорьж байдаг энэ эрхэм энэ удаад их тайван, дөлгөөн, уужуу монгол ээжийн дүр бүтээжээ. “Цэл залуу насандаа гурван хүүхэдтэйгээ ханиасаа өнчирч хоцорно гэдэг хэнд ч амаргүй, тэр дундаа эмэгтэй хүнд бүр ч бэрх. Гэсэн ч тэр нөхөртөө амласан амлалтаа биелүүлэхийн төлөө эцсээ хүртэл үнэнч, зөв амьдарч чаджээ. Хан хорвоогийн энэ цоорхойд хайр гэгч ийм л хүчтэй, бүгдийг даван туулуулж, зөөллөж чаддаг зүйл юм даа” гэдгийг түүний гол дүрийг нь бүтээсэн “Хадам ээж” киноны дүрээс нь бодож үлдсэн юм. Ер энэ бүтээлээс сэтгэлд шингэсэн сайхан дүрслэл, овоохон ухаарлууд авсан өдрүүд өнгөрч байна. Тиймдээ ч бид энэ удаад МУГЖ Д.Цэрэндарьзав гуайг онцлон бичихээр зорилоо.
Түүний дотор юунд ч нугардаггүй, зоримог, хүчирхэг эмэгтэй оршдог шиг байгаа юм. Түүнийхээ эрч хүч, энерги, омог бардам зангаар олон ч дүрийг бүтээж, үзэгчдэд дүрээрээ ухаарал, бодролыг хайрлаж яваа эмэгтэй.

Тэрбээр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумаас хотод өнөө л алдартай, аварга жүжигчдийн эхлэлийн цэг болсон Багшийн дээд сургуулийн кино драмын ангид суралцахаар анх ирж байсан гэдэг. Энэ анги нээгдээд анхны элсэгчдээ аваад, хэдийнэ дөрвөн он улирч, тэднийгээ төгсгөн, театрт хүлээлгэн өгчихөөд, хоёр дахь элсэлтээ авсны дотор Д.Цэрэндарьзав гэх туранхай, өндөр охин байсан нь өдгөө тайз, дэлгэцнээ олон сайхан дүрээрээ мөнхрөн яваа энэ эмэгтэй. Түүнийг театрт очиход алтан үеийн цуутай жүжигчид ид театрын тайзнаа авьяас билиг, оюунаа дайчлан ажиллаж байж.
Ард түмний өнөөдөр ч хайрлан дурсдаг агуучуул ид бужигнаж, алхаж, гишгэж, хөдөлмөр зүтгэлээ дэлгэж явсан, тэднийг дэргэдээс нь харж зогссон гэхээр сайхан байгаа биз.
Тийм гайхамшигт орон зайд орох хувь тохионо гэдэг өөрөө ховор тавилан. Нэр хүндтэй энэ их айлд сургуулиа төгссөн шинэхэн жүжигчин Д.Цэрэндарьзав эхэндээ учраа олохгүй будилсан нь мэдээж байх. Эсвэл санасныг бодоход гайгүй байсан ч байж мэдэх юм. Учир нь тэдний ангийн багш Сүхбаатар киноны Янжмаагийн дүрийг бүтээсэн Ө.Рэнчинноров хэмээх хээнцэр, дүрээрээ хэдийнэ ард түмэндээ гайхагдсан эмэгтэй байсан болохоор учиртай ч байсан байх. Үүгээр зогсохгүй бүр нэг сайхан нь тухайн үед театрт шинээр орж ирж байгаа хүмүүсийг жүжигчдээс дааж авдаг байсны жишгээр түүнийг Ардын жүжигчин Ч.Долгорсүрэн гуай дааж авсан явдал байдаг. Тэгэхэд театрын оргилуудын нэгт гарцаагүй тэрхүү эмэгтэй нэрлэгдэж, “Тэмцэл”, “Сүрэг чоно”, “Алтан ай” тэргүүтэй олон сайхан жүжгийн дүрээрээ шагшигдаж байсан үе.
Тийм нэр хүндтэй хүнд шавь орж, суралцсан гэхээр гайхалтай биш гэж үү. Тиймдээ ч тэр ямар ч дүрийг дархлан бүтээж чаддаг уран бүтээлч болон чадваржиж, өнөөдөрт хүрсэн болов уу.

Д.Цэрэндарьзав гавьяат тайзнаа анх Чингиз Айтматовын “Эхийн дууль” жүжгийн Алиман гэж эмэгтэй дүрийг бүтээж байжээ. Араас нь “Сувдан сондор”, “Их авхай”, “Алтан түлхүүр” зэрэг 50 гаруй жүжигт туслах дүр бүтээж, “Их авхай” жүжгийн Норжингийн дүрээрээ шилдэг дүр, “Эмээ нар гэрлэсэн нь” жүжгийн Авдотия Петровнагийн дүрээр “Гоо марал” шагнал хүртсэн байдаг.
Түүнчлэн “Ижийдээ очих намар” киноны Дарийн дүрээрээ “Мөнгөн мод-2024” наадмын шилдэг жүжигчнээр шалгарсан билээ.
Сургуулиа төгссөн залуухан эмэгтэйг анх хайр ивээлдээ өлгийдөн авсан газар нь театр болохоор тэр тайзандаа үнэхээр хайртайгаа олонтаа ярьсан байна лээ. Аргагүй хамгийн гоо, хүсэл, сэтгэл нь оргилуун, тэмүүлэл дүүрэн залуу насны иртэй ирмэг өдрүүд нь тайзнаа өнгөрч, дүрдээ бэлдэж, өөрийгөө бэлтгэж, жүжигчин мэргэжилд суралцах гэж хичээсэн үе нь тэнд өнгөрч, эргэн дурсахад бүхнээс илүү гэгээн тунгалаг, жигүүртэй байсан нь гэрэл зурагт тэр хэвээрээ тодрон дуурайж, дулаахнаар төөнөдөг болохоор тэр биз ээ. Дэлгэцнээ мэдээж “Хүргэн хүү”, “Буяны нүгэл”, “Их хааны удам”, “Гал хам” гэхчлэн бүтээлийн дүр нь нэрлэгдэх ч залуу насны хөдөлмөрөө түлхүү зориулж байсан нь театр л аж. Хэдий бид ч мөн түүний тайзнаа дүр бүтээж буйг хараагүй ч зурагт үлдсэнээр ихэмсэг, донжтой, нэг тийм итгэл төгс дүрүүд эрхгүй сэтгэл татаж, өнөөд ийм жүжигчин хэн байв гэх эрэлтийг ч хийлгээд амжсан. Тэр дундаа томоо гэгч бүрх малгайтай, цэцэг барин зогсох нуруу цэх зураг түүнийг залуудаа ямархан донжтой эмэгтэй байсныг илтгэнэ. Уг нь ч “Хүргэн хүү” киноны Халтмаагийн дүрээр тэр сайхан залуу насаа тод бичсэн нь л дээ. Гэхдээ тэр дүрээс тайзнаа гаран зогсох нь илүү эрхэмсэг харагдаж байгааг уншигч та ч харж буй байх.

Харин дараа нь кинонд үнэнчээр зүтгэж эхэлсний хувьд дүр бүхэн нь сорилт байсныг тоглосон киног нь үзсэн хэн бүхэн хэлнэ байх. Шид онгодтой бөө удган, хүүгийнхээ төлөө л бол юу ч хийхээс буцахгүй шийдэмгий ээж гээд нэг тийм уран бүтээлчийг сорьсон дүрүүд түүнд оноогдож, тэр ч бидэнд ойртуулан бүтээдэг. Тэр дундаа ээж, эмээгийн дүрийг сэтгэлд дулаахан амилуулж, түүгээрээ эсрэг дүрийг нь зөөллөн харахад ч хүргэдэг билээ.
Нээрээ, Б.Амарсайхан найруулагчийн “Эргэж ирэхгүй намар” кинонд мөн л нэгэн аядуу намбалаг эмээгийн дүрийг бүтээсэн байсан даа. Тэгэхдээ “Хоолонд дасах ч яах вэ, ходоодны л ажил. Хүн хүндээ дасах л хэцүү байдаг...” гэж хэлэх нь хайр нь дотроо хал нь гаднаа эмээ нарыг минь санагдуулсан. Эмээ заримдаа бидний төлөө үг хэлж, ширүүн дориун болдог ч ихэнхдээ хошуу дэвсэн хайрлаж, эрхлүүлдэг дээ. Яг л тэр араншин, тэр төрх түүний дүрүүдээс харагддаг. Харин тэр удганы дүрүүд амаргүй нь мэдээж ч сонирхолтойгоор бүтээж чадсан. Цаашлаад “Хэвтрийн хүн”, “Сүүдэрт ургасан цэцэг”, “Хиртээгүй сарнай”, “Үйлийн үрийн дэн буудал”, “Ижийдээ очих намар”, “Шар гэгээ” гээд түүний тоглосон киног нэрлээд байвал хөвөрч өгнө.
Нэг тийм дотно инээмсэглэл нь дүр бүхэнд нь тодхон оршиж, эрхэм уран бүтээлчийг бодоход эрхгүй хамгийн түрүүнд харван орж ирдэг. "Хадам ээж" кинонд л гэхэд, “Миний муу бондгор хүү, эмээгээ ганцаараа байгаа гээд санаа нь зовж л дээ...” гээд гэгээхнээр инээмсэглэх нь хэчнээн тод байв аа. Ухаарал хүнд ихэнхдээ хожимдож ирдэг ч ухааруулагч хүн байна гэдэг өөрөө хорвоод мэндэлсний нэгэн утга учир биз ээ.
Найруулагчаас ирэх ямар ч дүрийг, амьдралд оноох сорилт бүрийг туулж сурсан, туулахад ямагт бэлэн байдаг нь түүний хэчнээн хүчирхэг, авьяас билиг дүүрэн эмэгтэй вэ гэдгийг үргэлж бидэнд харуулдаг. Эрхэм уран бүтээлчид эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөе.
| ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН ДҮР БҮХЭН СОРИЛТ БАЙДАГ |
|
МҮБХ улсын арслан Б.Орхонбаярт хүндэтгэл үзүүллээ
2025-12-16 07:47:22
“СЭЛЭНГИЙН ОЮУТАН ЗАЛУУС 2025” спортын наадам өндөрлөлөө
2025-12-16 07:10:00
БУЛГАН АЙМАГТ ДУГУЙГҮЙ ОНГОЦ ГАЗАРДУУЛЖ, 12 ХҮНИЙ АМЬ АВАРСАН НИСГЭГЧ
2025-12-16 07:06:20
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Б.ЭНХБАЯР ХОТЫН ДАРГА Х.НЯМБААТАР ХОЁР ТУЛЖ ЭХЭЛЛЭЭ
2025-12-16 07:00:00
АРДЫН ЖҮЖИГЧИН Ж.БҮРЭНБЭХ: Гурван цаг гаруй тасралтгүй хөдлөхөд ер ядралгүй хөгжмийн гайхамшигт увдист илбэдүүлдэг хүн чинь удирдаач шүү дээ
2025-12-16 07:00:00
“ЭРДЭНЭС АЛТ РЕСУРС” ХХК-ИЙН ХӨРС ХУУЛАЛТААС ЭХЛЭЭД ХООЛНЫ ТЕНДЕРИЙГ ХҮРТЭЛ БАЯНХОНГОРЫНХОН ХУУ ХАМЖ БАЙНА
2025-12-16 07:00:00
Г.ГАНЧИМЭГ: ЖҮЖГИЙГ МИНЬ СЭТГЭЛЭЭСЭЭ ХҮЛЭЭЖ АВЧ БАЙГАА ҮЗЭГЧ ХҮҮХДҮҮД НАМАЙГ ХҮҮХЭЛДЭЙН ТЕАТРЫН ЖҮЖИГЧИН БОЛГОСОН
2025-12-16 07:00:00
“ХҮЧГҮЙ ТӨР”-ИЙН ӨМНӨ СӨХӨРСӨН “ХҮЧ” СПОРТ ХОРОО
2025-12-16 07:00:00
Д.ХҮСЛЭНБАЯР: МАТЕМАТИКИЙН АЙМГИЙН ОЛИМПИАДАД ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2025-12-16 07:00:00
Хятадад 300 кг ачаа тээвэрлэх “AR-E800” дроныг бүтээлээ
2025-12-15 15:57:40
Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна
2025-12-15 14:13:28
“Alpha Gaming” баг “PUBG Mobile”-ийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2025-12-15 13:37:41
Э.Болор-Эрдэнэ “Кунмин”-ы гараанд түрүүлэв
2025-12-15 13:27:25
ТӨРИЙН ӨМЧИТ 18 КОМПАНИ, ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ХУВЬЦААГ ХУДАЛДАЖ, НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛГОНО
2025-12-15 12:49:37
Сууц дулаалгын ажил 96 хувьтай үргэлжилж байна
2025-12-15 11:34:51
Өнөөдрийн байдлаар төмөр зам дээр АИ-92 бензинтэй 63 цистерн вагон байна
2025-12-15 10:38:36
Б.Лхагвасүрэн найрагчийн "Дутуу хээтэй тооно" зохиолоос сэдэвлэсэн киног ирэх онд нээнэ
2025-12-15 10:36:07
2025-12-15 10:29:23
О.Наранзул ой тогтоолтын дэлхийн аварга боллоо
2025-12-15 10:23:07
“MCS энержи” баг гурав дахь, “Хамаг Монгол” баг эхний ялалтаа авлаа
2025-12-15 10:09:22
ЕБС-ийн дунд ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос амарна
2025-12-15 10:08:10
2025-12-15 10:00:00
2025-12-15 10:00:00
“Жүдо академи”-ийн тамирчид Японы тэмцээнээс медаль хүртэв
2025-12-15 09:40:07
Б.Уянга “HUANJI CHINA PRO-2025” мэргэжлийн тэмцээнд түрүүллээ
2025-12-15 09:19:25
Ц.Амарсанаа муайтай-гийн Зүүн Азийн аваргаас алтан медаль хүртлээ
2025-12-15 07:25:00
С.Анужин муайтай-гийн Зүүн Азийн аварга боллоо
2025-12-15 07:21:00
С.Баатархүү "ADNOC Abu Dhabi Marathon 2025"-д оролцлоо
2025-12-15 07:10:00
ГАЛААС ДӨРВӨН ХҮН АВАРСАН О.АЛТАНХУЯГ: ДҮРЭЛЗСЭН ГАЛ ДУНДААС “АХ АА АВРААРАЙ” ГЭЭД ХАШХИРАЛДАЖ БАЙСАН ЗАЛУУЧУУДЫГ АМЖИЖ АВАРСАНДАА БАЯРТАЙ БАЙНА
2025-12-15 07:00:10
БАЛЕТЧИН Б.МАРАЛ ӨЧИГДӨР ПА-ДЕ-ТРУА, ӨНӨӨДӨР АМТТАНЫ ДАГИНАД…
2025-12-15 07:00:00
ШАТАХУУН ХАРИУЦСАН ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-15 07:00:00
Д.СУГИРБААТАР: ПИНОККИОГИЙН ДҮРИЙГ БҮТЭЭХЭД ХҮҮХЭД НАС МИНЬ НАДАД ТУСАЛСАН
2025-12-15 07:00:00
С.БАЯРЦОГТ УЛС ТӨРД ЭРГЭН ИРСНЭЭ ЗАРЛАЖ, ДУУ НЬ ЧАНГАРЧИХСАН ЯВНА
2025-12-15 07:00:00
DER BI: 2026 ОНД “АРГА БИЛИГ” ЦОМГОО ГАРГАХААР ДОГДЛОН БЭЛДЭЖ БАЙНА
2025-12-15 07:00:00
ЧЕХИЙН АЛДАРТ “АЛТАН ПРАГА” ХОТ
2025-12-15 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2025-12-15 06:37:54
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |