"Сарны гөлөг" киноны эрх танхи эхнэр, "Хүүгүй ломбард"-ын зальтай эмэгтэй, "Нийслэл хүүхэн", "Гурван найз яасан байх нь уу", "Учрал", "Би ээж болмоор байна", "Туршилтын хосууд", "Өнөр бүл өнөө цагт", "Одод болохын хүслэн", "Гацуурхан", "Гурван найз эргэж ирсэн нь", "Гэр дүүрэн охид" тэргүүтэй олон киноны гол болон туслах дүрийг үзэгчдийн сэтгэлд хүргэж, залуучууддаа үлгэрлэн бүтээсэн билээ, тэр. Инээд, хайр дүүрэн жавхаалаг, цоглог, гэгээлэг өөдрөг дүрүүд түүнийх байдаг.

Хоёр нүд нь гэрэлтэж ирээд л ямар нэгэн зүйлийг хэдийнэ сэдчихсэн, арга эв, учир начрыг нь олох гээд хичээдэг байдаг дүр төрх ч ойрхон. МУГЖ Ш.Алтанцэцэг ийм л давтагдашгүй, өөрийн өнгө төрх, ааль маягаараа яваа уран бүтээлч. "Мөрөөдлийн театр"-ын тоглолтын олон сайхан номероор нь ч андахгүйп. Тас тас инээд, голыг нь онож хэлсэн үгс, сэргэлэн байдал ерөөсөө л Ааяаагийнх. Жүжигчин мэргэжлийг хэрхэн сонгож, энэ салбарт орсон тухайгаа тэрбээр "Улсын багшийн дээд сургуулийн кино драмын ангид шалгалт өгөөд, тэнцэж орсон. Манай ангийн багш "Говийн зэрэглээ" киноны Арслангийн дүрд тоглосон жүжигчин, найруулагч Г.Доржсамбуу. Сургуулиа төгсөөд Хүүхэд залуучуудын театрт жүжигчнээр ажилласан" гэж ярьсан байдаг.
Уран бүтээлч болж, ард түмний хайр хүндэтгэлийг хүлээж өнөөдрийн зэрэгтэй яваа нь авьяаслаг, мундаг багшийн гавьяа гэж тэр онцолно. Ангийнхан нь цөм хариуцсан ажилдаа манлайлж, МУГЖ С.Лхагвасүрэн, жүжигчин М.Саранцэцэг тэргүүтэй олон сайхан уран бүтээлч ч өнөөдөр дэлгэцнээ дүр бүтээж яваа аж. "Нийслэл хүүхэн" кинонд ангийнхаа С.Лхагвасүрэнтэй эхнэр нөхөр болон тоглодог. Үзэгчид мэднэ дээ, хамгийн хөгжилтэй анги нь гэрээ буулгачихаад, чи барь, би барь гээд маргалдаад, ханаа дугуйлчихаад сүүгээ хөөрүүлээд сууж байсныг. Тийм л үзэхэд инээд, хайр хүрэм, тэгсэн атлаа уярал, ухааралтай, донж маягтай уран бүтээлч тэр билээ. Үзэгчид Ааяаагийн дүрээс цаанаа нэг асуудалд хөнгөн хандаж, бага ч болов зүйлээс аз жаргал, баяр баяслыг мэдэрдэг нь гарцаагүй. Учир нь дандаа нэн тийм гэгээн, зөөлөн, хайр дүүрэн дүрүүд.

Үзэгчийн хувьд би "Сарны гөлөг", "Хүүгүй ломбард", "Нийслэл хүүхэн"-ий дүрүүд нь. Одоо ч үүнийг бичихэд нүдэнд харагдаж, хэн нэгнийг хөнгөхөн чадах гээд буй дүрсгүй байдал нь тодорч байна. Монголын урлагт үзэгчид түүнийг "Сэрэлт" киноны Бумаагийн араас багтах жүжигчин гэдэг нь үнэхээр оргүй биш шиг ээ. Ерөөс дүрүүдийг нь бодоод үзэхээр гарцаагүй л орчин цагийн Бумаа л тэр юм байна.
Тэр яриа, багахан заль, бүгдэд хөгжөөн наргиантай байдал нь ч үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн тэр дүрийг эрхгүй дурсуулж байна. Одоо харин тэр үзэгчдэд хүрч буй "Эвдрээгүй дурсамж" шинэхэн уран бүтээлд дүр бүтээжээ. Энэ тухай "Нийслэл хүүхэн-3" киноноос хойш натурт гараагүй байсан. Өмнө нь энэ багийн залуучуудтай ажиллаж байсан болохоор саналыг таатай хүлээж авсан. Уран бүтээлч хүнд чадвараас гадна хүн чанар гэж чухал зүйл бий” гэжээ. Ингээд түүнд уран бүтээлийн өндөр амжилт хүсье.
| ИНЭЭД, ХАЙР ДҮҮРЭН ЖАВХААЛАГ ДҮРИЙН ЭЗЭН МУГЖ Ш.АЛТАНЦЭЦЭГ |
|
Дэлхийн аваргаас Х.Цолмонгоо хүрэл, С.Мөнхбат мөнгөн медаль хүртжээ
2026-11-13 07:50:00
Консул А.Дэлгэрмаа Осака хотын Ёкояма Хидэюкитэй албан ёсны уулзалт хийв
2026-11-13 07:40:05
2026-11-13 07:30:00
Цаг уурын “MAZU-Urban” системийн сайжруулах талаар санал солилцлоо
2026-11-13 07:20:00
Ш.Хутула хутга шидэлтийн өсвөр үеийн дэлхийн аварга болов
2026-11-13 07:10:00
АННА, АББИ, ОПАЛЫГ БҮТЭЭСЭН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН О.ЭНХТУУЛ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУД БОХИРОО ЗАМ ДЭЭР АСГАЖ, АЖИЛЛАСАН ТОС МАСЛОО ХӨРСӨНД БУЛСААР БАЙХ УУ
2026-11-13 07:00:00
ХҮН, МАЛАА УНДААЛСАН ИХ ГОВИЙН БАЯНБҮРД
2026-11-13 07:00:00
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ТҮРҮҮ БӨХИЙН ХӨЛСТЭЙ ГАРЫГ АТГАХААС СЭЖИГЛЭСЭН ЮМ БИШ БИЗ ДЭЭ
2026-11-13 07:00:00
ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-11-12 11:27:22
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |