“37-р точка" киноны Тулгатын дүрээр олонд танигдсан жүжигчин Р.Отгонбаяртай ярилцлаа. Тэрбээр өдгөө цэнхэр дэлгэцээр гарч буй “Нийслэл хүүхэн”, “Секс бол юу ч биш” кинонд бүтээсэн дүрээрээ олны хүндлэл, магтаалыг хүртээд буй залуу жүжигчин. Үе үеийн алдартай жүжигчдийн залгамж халаа болсон чадварлаг, хүнлэг уран бүтээлч болохын тулд Р.Отгонбаяр тэднээс үргэлж суралцаж, ажил амьдралдаа хэрэгжүүлдэг гэсэн. Тэрбээр өчигдөр "Ардын журамт цэргийн мөрөөр" шоу нэвтрүүлгийн үеэр МУСТА цол, тэмдгээр энгэрээ мялаасан юм.
-МУСТА цолоор энгэрээ мялаасанд баяр хүргэе. Энэ шагнал таныг улам хурцалж өгсөн болов уу?
-Баярлалаа. Маш их догдолж, баярлаж байна. Мөн асар том хариуцлага ирж байгаа болохоор улам хичээж, алдах эрхгүй урагшаа тэмүүлнэ шүү дээ.
-Жүжигчин Р.Отгонбаярын бага нас хаана, хэрхэн өнгөрсөн бэ?
-Би Дорноговь аймгийн Сайншандад төрсөн. Аавыг минь Раш, ээжийг маань Цэцэгмаа гэдэг. Би хоёр ах, нэг эгчтэй, айлын отгон хүү. Би багадаа цагдаа болно гэж боддог байлаа. Яагаад ч юм дүрэмт хувцастай хүмүүс гоё харагддаг байж билээ.

-Таны жүжигчин болох хүслийг юу бадрааж, хөглөж өгсөн бэ?
-Би 2017 онд "Сити" их сургуулийг Ц.Төмөрхуяг багшийн удирдлага дор төгссөн юм. 2009 онд “Хэцүү анги” гэдэг киноны олны, кино урлагт илүүтэй дурлаж байсан. Тухайн үед жүжигчин ах, эгч нарынхаа бэлтгэл хийх, жүжиглэх мөчийг харж, бахархаж суудаг байлаа. Тэр цагаас сайн жүжигчин болохыг хүсэж, түүнд шунаж эхэлсэн дээ. Одоо ч энэ шунал маань хэвээрээ.
2011 онд “Дурсамж төгсгөл үгүй” хэмээх киноны арын албанд ажиллаж эхэлснээс хойш “Фантастик” продакшны ах нарынхаа удирдлага дор ажиллаж, бүх кинонд нь туслахаар явсан. Одоо бодоход, 30 орчим киноны арын албанд ажиллажээ. Тэр цагаас хойш кино багийнхны зовлон, жаргал, уйтгар гуниг бүрийг ойлгож, мэдэрсэн.
-Жүжигчин мэргэжлийн жаргал, зовлонг хэрхэн тэнцүүлдэг вэ. Шантрах үе гардаг уу?
-Надад шантарсан тохиолдол байхгүй. Шантрах эрх ч байхгүй гэж боддог. Яагаад гэвэл, би өөрөө урлагийн ертөнцөд ажиллаж, амьдарч чадна гэж энэ мэргэжлийг сонгосон болохоор тэр шүү дээ. Өнгөрсөн онд би одоо цэнхэр дэлгэцээр гарч буй “Нийслэл хүүхэн” киноны Ганзоригийн дүр дээр ажилласан. Эгэл даруухан нэгэн залуугийн дүр бий.
-Таны хамгийн сүүлийн уран бүтээл бол “Секс бол юу ч биш” кино. Тус киног үзэгчид хэрхэн хүлээн авч байна вэ?
-Үзэгчдээс олон янзын сэтгэгдэл ирж байна. Зарим нь үхтлээ инээлээ гэсэн байсан. Зарим нь тэнэг, мангараар минь дуудаж байгаа. Анх удаа +18 инээдмийн кинонд тоглож байна. Тус киногоор ямар ч утга санаа илэрхийлэхийг зориогүй. Үзэгчдийг сайхан инээлгэхийг л зорьсон.


-Энэ кино нийт хэдэн ангитай вэ. Та өмнө нь инээдмийн кинод тоглож байв уу?
-“Секс бол юу ч биш” киног зургаан анги хийхээр төлөвлөсөн. Аливаа кино уран бүтээл туурвихад өөрийн сонирхлоос гадна залуусын чиг хандлагыг мэдэрдэг байх хэрэгтэй. Зөвхөн өөрийнхөө үзэл бодол, хандлагаар уран бүтээлд хандаж болохгүй, боломжгүй.
-Таны хамгийн хайртай дүр “37-р точка” киноны Тулгат мөн үү?
-Тийм ээ, би тус дүрийг хэзээ ч чамлахгүй, харамсахгүй. Харин “Нийслэл хүүхэн” киноны Ганзоригийн дүр надад хамгийн ойр, дотно санагдсан. Зохиол уншиж байхдаа "Энэ дүр бараг л би юм байна даа" гэж бодож байв. Урлагийн хүнд бүх төрлийн авьяас, чадвар байх ёстой. Би залуу уран бүтээлч, урлагт суралцаж яваа нэгэн.
.jpg)
-Та амьдрал дээр хэр жүжигчин бэ?
-Нэг хүн надад “Чи амьдрал дээрээ хүртэл жүжиглэчих юм аа” гэж хэлж байсан. Гэхдээ би тэр үед огт жүжиглээгүй байсан юм. Надад бодит амьдрал дээр жүжиглэх шаардлага гардаггүй. Цаашид ч гарахгүй.
| МУСТА Р.ОТГОНБАЯР: Чадварлаг жүжигчин болохоор "шунаж" байна |
|
Дэлхийн аваргаас Х.Цолмонгоо хүрэл, С.Мөнхбат мөнгөн медаль хүртжээ
2026-11-13 07:50:00
Консул А.Дэлгэрмаа Осака хотын Ёкояма Хидэюкитэй албан ёсны уулзалт хийв
2026-11-13 07:40:05
2026-11-13 07:30:00
Цаг уурын “MAZU-Urban” системийн сайжруулах талаар санал солилцлоо
2026-11-13 07:20:00
Ш.Хутула хутга шидэлтийн өсвөр үеийн дэлхийн аварга болов
2026-11-13 07:10:00
АННА, АББИ, ОПАЛЫГ БҮТЭЭСЭН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН О.ЭНХТУУЛ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУД БОХИРОО ЗАМ ДЭЭР АСГАЖ, АЖИЛЛАСАН ТОС МАСЛОО ХӨРСӨНД БУЛСААР БАЙХ УУ
2026-11-13 07:00:00
ХҮН, МАЛАА УНДААЛСАН ИХ ГОВИЙН БАЯНБҮРД
2026-11-13 07:00:00
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ТҮРҮҮ БӨХИЙН ХӨЛСТЭЙ ГАРЫГ АТГАХААС СЭЖИГЛЭСЭН ЮМ БИШ БИЗ ДЭЭ
2026-11-13 07:00:00
ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-11-12 11:27:22
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |