1941 оны долдугаар сарын 10. Ардын хувьсгалын 20 жилийн ойн баяр наадмын өмнөх өглөө Монгол Улсын хоёр дахь Ерөнхий сайд Агданбуугийн Амар Зөвлөлтийн шоронд цаазын ял сонсож байжээ. Монголын төрд чин үнэнчээр зүтгэснийхээ төлөө тэр 1939 онд 53-хан насандаа хэлмэгдэж, түүнээс гурван жилийн дараа 1941 оны долдугаар сарын 27-нд эх нутаг, элгэн садандаа дахин хэзээ ч ирээгүй нартаас буцсан гашуун түүхтэй.
Монгол Улсыг бүрэн бүтэн тусгаар тогтносон улс байлгахын төлөө, үүх түүх, өв соёлоо үр хойчдоо үлдээхийн тулд эх орныхоо төлөө зүтгэж, эцэст нь тортой хашааны ард гав гинжид хүлэгдэж, дарьтай буунд чичлэгдэн харийн шоронд гурван жил хоригдож, ялын дээд хэмжээгээр шийтгүүлсэн төр нийгмийн зүтгэлтэн байлаа.
Тэр монголын түүхийг үнэнээр нь авч үлдэхийн тулд, эрх чөлөө, тусгаар тогтнолыг бүрэн бүтнээр бүтээхээр зүтгэж байсан нөхдийнхөө үйл хэргийн төлөө харийн түрэмгийлэгчдээс амь гуйгаагүй юм аа. Эрх чөлөө тусгаар тогтнолоо авч үлдэхийн тулд энхрий хайртай эхнэр, энгэртээ эрхлүүлж өсгөсөн ганц хүүгээ үлдээгээд эрүүний ясаа хонхойтол эрүүдэн шүүгдсэн ч, амьдралын сүүлчийнхээ өдөр хоногуудыг эх орныхоо төлөө зүтгэж өнгөрүүлсэн эгэлгүй баатар байсан юм. Харь нутагт амь тавихаа хэдийнээ мэдэж байсан Амар сайд “БНМАУ тусгаар тогтносон улс юм бол намайг яагаад Зөвлөлтийн шүүхээр шүүж байгаа юм бэ. Би Монголын ард түмэнд хайртай. Оросын ард түмэнд элэгтэй. Би Монгол Улстай хил залгаа улсуудаас болгоомжилдог. Би Оросын ард түмнийг хүндэтгэдэг. Харин тэднийг мунхруулж, дарлаж буй улаан коммунистуудад дургүй” хэмээсэн нь түүний сүүлчийн үг байжээ.
Тэгвэл бид төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Ерөнхий сайд асан Агданбуугийн Амарын ач хүү Ч.Нэргүйтэй түүний үүх түүхийн ярилцлаа.
-Таны өвөө Агданбуугийн Амарыг 20 зууны төрийг түшилцсэн алтан ургийн хүн гэдэг. Энэ түүхийн талаар та уншигчидтай хуваалцахгүй юү?
-1886 онд Түшээт Хан аймгийн Дайчин вангийн хошуу буюу одоогийн Булган баймгийн Бугат суманд хохь тайж Агданбуугийнх отгон хүүгээ өлгийдөн авсан нь хожим Монгол Улсын Ерөнхий сайдаар хоёр удаа суусан миний өвөө Амар юм. Элэнц өвөө Агданбуу өвөөд минь нэр хайрлахаар Данжин гавж гэх нэртэй багш лам дээрээ очиход анх Гонгор гэдэг нэр хайрласан гэдэг. Хожим 20 гаруй насандаа өвөөгийн бие нь хүнд өвдөж, гэзэг үсээ авч Гонгор нэрээ Амар хэмээн сольсон нь Монголын түүхэнд Амар сайд хэмээн дуурсагдах болсон юм. Гарал угсаагаараа өвөө Чингис хааны Алтан ургийн хүн. Өвөө минь эхээс дөрвүүлээ. Гурван эгчтэй айлын ганц хүү байсан юм билээ.
Нялхаасаа ээжээсээ өнчирч, аавтайгаа өссөн. Багаасаа гэрээр бичиг үсэг сурч, 12 насандаа хошууны бичиг үсгийн сургуульд ороод төвд, манж хэл эзэмшсэнээр Монголын урдаа барих сэхээтнүүдийн нэг болсон гэдэг. Түүгээрч зогсохгүй Дайчин чин ван Ханддорж дээр аав нь дагуулан очиж, бичиг үсэг заасан номын багш нь Чин Ван Ханддорж гуай болсон юм билээ. 1915 оны хоёрдугаар сард Богд гэгээний ордонд болсон дайллагын үеэр өвөөгийн номын багш Ханддорж учир битүүлэг амиа алдсан нь түүнд хүндээр тусаж, бас улс төрд хэрсүүжих нэг том сануулга болсон гэж судлаачид тэмдэглэсэн байдаг юм.
-Гурван улсын гэрээ байгуулахад А.Амар сайд оролцож, Бээжин хотод очсон гэдэг байхаа?
“Тийм ээ гурван улсын гэрээгээр Монголд өөртөө засах эрх олгосны дараа Хятадын Ерөнхийлөгчид найрамдлын баяр хүргэх төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд өвөө оролцсон гэдгийг түүхийн эх сурвалжид тэмдэглэсэн байдаг. Үүний дараа өвөө минь алба ажлаа орхиж, аймаг хошуундаа очиж мал маллаж, тариалан эрхэлж амьдарч байсан юм билээ. Ингээд Ардын хувьсгал ялсны дараа Нийслэл хүрээнд дуудаж, туслах түшмэлийн албаас Ерөнхий сайд хүртлээ дэвшиж, хоёр ч удаа БНМАУ-ын Ерөнхий сайдаар ажиллаж байсан.
-Таны өвөө Агданбуугийн Амарыг Анандын Амар гэж зарим эх сурвалжууд тэмдэглэсэн байдаг. Энэ тухай сонирхуулбал?
-Орост баригдаж очиход нь Анандын Амар гээд биччихсэн юм билээ. П.Очирбат Ерөнхийлөгчийн үед бид архивын материал шүүж үзсэн юм. Хэлмэгдэхээс өмнөх хугацаандаа Агданбуугийн Амар гэж архивын баримт бичигт тэмдэглэн үлдсэн байдаг. Өвөө минь багаасаа бичиг үсэг эзэмшсэн байсан тул хошуу Тамгын газар тал бичээч хийж байсан гэдэг. Сүүлдээ хүрээнд орж ирээд 1913 оноос Богд хаант Монгол Улсын Гадаад яаманд эх зохиогч түшмэлийн алба хашиж эхэлсэн юм билээ. Өвөөг минь их дөлгөөхөн, хүүхдэд хайртай хүн байсан гэдэг. Нутгийн бүсгүйтэй гэр бүл болсон нь анх Гонгор гэдэг нэр хайрласан Данжингийн охин Нямчойжид байсан гэдэг. Өвөө, эмээ хоёр минь хүү, охин хоёр өргөж авсны нэг нь миний аав Чойзон юм. Аавын минь төрсөн эцэг Пүрэвжав гэж тайж хүн байсан гэдэг. Өвөөгийнх нийслэлд ирсэнээсээ хойш Зүүн салаанд зусдаг байсан гэсэн.
-145523-1048037357.jpeg)
-Төрийн үйл хэрэгт тэр тусмаа Монголын түүхийг бүтээхэд хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн хүний шүү дээ?
- 1928 оны Улсын Бага хурлаас өвөөг Монгол улсын Ерөнхий сайдаар томилж, 1930 онд албан тушаалаасаа буусан. Ингээд Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн дарга, Улсын бага хурлын тэргүүлэгчдийн даргаар ажиллаж байгаад дахин Ерөнхий сайд болсон гэдэг. Өвөө минь Монголын түүхийг бүрэн бүтнээр нь бүтээх комисс байгуулагдахад тэрэнд нь багтсан юм билээ. XIII зууны үеийн ботийг А.Амар сайд бичсэн гэж түүхэнд үлдсэн байдаг юм. Тэр дундаа Чингис хааны намтар түүхийг анх үнэн зөвөөр бичиж, төрсөн он сарыг нь хүртэл гаргасан гэдэг юм. Өвөө минь төрийн үйл хэрэгт оролцож, шашны үйл хэргийг буруутгадаггүй нэгэн байсан юм билээ. Тиймдээ ч түүний энэ гэгээн үйлс нь улс төрийн хэлмэгдүүлэлт өртөх том шалтгаануудын нэг байсан биз ээ.

ХАРЬ ГАЗАР АМИА АЛДСАН ӨВӨӨГ ЭМЭЭ МИНЬ МӨН Ч ИХ ХҮЛЭЭСЭН ДЭЭ
-Ямар хэргээр хилс хэрэгт гүтгэгдэж байсан юм бэ?
-Төрийн хэлмэгдүүлэлт эд эхэлж байсан үе л дээ. 1936 онд “Лхүмбийн хэрэг” гэх зохиомол хэрэг үүсгэн гүтгэгдсэн гэдэг. Тэр үедээ "Хүний эрхийг хөсөрдүүлж буйг илчлэн чухамдаа гэмт хэрэг хэмээгч нь жинхэнэ хийж үйлдсэн явдал дээрээс бүтэж гардгаас бус, хэн нэгэн хүний санааны дураар зохиомол хэрэг ба зохиомол ял хийж явуулдаг ёсон хаа ч байж болохгүй" хэмээн хэлж байсан гэдэг. Тухайн үед нэлээн олон хүн ачигдаж байсан ч өвөөг ганцааранг нь хориод хэнтэй ч уулзуулдаггүй байсан юм билээ. Тухайн үеийн НАХЯ буюу одоогийн Тагнуулын Ерөнхий газрын доор хорьж байгаад ЗХУ руу ачсан гэдэг юм. Зөвлөлт руу ачигдахаас нь өмнө эмээ дээл хувцас хүргэж өгөх гэж жадтай буутай харгалзагчийн хараанд үг дуугарч чадалгүй уулзаад түүнээс хойш уулзаагүй юм билээ, хөөрхий.
-Аав тань өвөөг нь хэлмэгдэхэд цэрэгт явчихсан байсан гэдэг байх аа?
-Эмээ, өвөө хоёрын гэр нь Нацагдоржийн номын сангийн ойролцоох Хүүхэд залуучуудын театрын тэнд амьдарч байсан. Аав Төв аймгийн Баянцогт сумын VIII багт малтай байсан гэдэг. Амралтын өдрүүдэд эмээ, өвөө хоёр очдог байсан гэж ярьдаг юм. Өвөөг хэлмэгдэхэд эмээ, аав, ээж гээд гэр бүлийнхэн нь тэрчигтэй хэлмэгдсэн. Аав 1934 онд цэрэгт татагдаад, Улаан-Од сонины газар бичиг өрөгчийн ажилд шууд татсан гэсэн. Тухайн үед бичиг үсэг тайлагдсан хүн ховор байсан учраас аавыг шууд татаж авсан нь тэр. Ингээд аавыг цэрэгт татагдсан үеэр өвөөг хэлмэгдүүлж, цэргийн албанаас нь эсэргүүний хүүхэд гээд шууд хөөчихсөн гэдэг. Цэргээс хөөгдөөд ирэхэд нь эсэргүүгийн хүүхэд гээд хэн ч ажилд авахгүй. Сүүлд 1938 онд аав овог оо солиулж, өөрийнхөө эцгээрээ овоглосны дараа ажилд орж гэр бүлээ авч явахтайгаа болсон юм.
Өвөөг хэлмэгдүүлэхдээ гэр орон, мал хуйг нь бүгдийг нь хурааж аваад эмээ минь гудамжинд очих газаргүй үлдсэн гэдэг. Эмээ “Чихэн дэх ээмгийг минь хүртэл суга татаад аваад явчихсан” гэж сүүлд бидэнд ярьдаг байсан юм. Тэр үед аав, ээж хоёр дээр очиж ч чадахгүй айлын гэрт толгой хорогдож байсан гэсэн Эмээ Хатанбаатар Магсаржав гуайн хүүхэд Сундуйсүрэн гуайнд хавар болтол амьдарч байгаад Баянцогт руу ээж, аав дээр очиж амьдарсан. Аав, ээжийн маллаж байсан хоттой хонийг нь хуйгаар нь туугаад явахад мал нь хашаа руугаа эргэж зугтаагаад мөн ч хэцүү байсан гэж хожим тэд дурсдаг байлаа.
Би эмээгийнхээ гар дээр нь өссөн ач нь. Намайг ёстой хөөрхий эмээ минь үүрч дүүрч өсгөсөн дөө. Эмээ минь насаа дуустал өвөөг харуулдаж, хүрээд ирэх болов уу гэдэг горьдлого тасрахгүй байсаар нас эцэслэсэн дээ. Амьд сэрүүн байвал нэг уулзчих юмсан гэж л ярьдаг байсан. Цэдэнбал дарга дээр өргөдөл хүртэл бичиж орж байлаа. Хүмүүсээс сураг сонсох гэж их хичээсэн. Нэг удаа хоригдож байсан хүмүүсийнх нь дундаас Амар сайдыг харсан гэж хэлсэн гэдэг. Тэгээд л найдлага тасрахгүй хүлээсээр байсан юм. Хөөрхий өвөөг минь харийн шоронд гурван жил хорьж, 1941 оны долдугаар сарын 10-ны Наадмын өглөө цаазын ял тулгасан юм билээ. Ингээд долдугаарын 27-нд ялыг гүйцэтгэж, үйл хэрэгтээ үнэнчээр харь оронд амь тавьсан гэдэг.

-Бичиг ном заах, түүхээ судлах тал дээр шавь орсон хүн гэж байсан юм болов уу?
-Саяхныг хүртэл өвөө минь эсэргүү нэртэй байлаа. Багш шавийн барилдлагатай гэж хэлэх нь битгий хэл ах дүү нар нь хүртэл зугтаж байсан үе. Аавын минь хамгийн бага эгч нь сүүлд бидэнтэй хамт байсан. Бид бага ээж гэдэг байсан юм. 1962 онд А.Амарт ногдуулсан ялыг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгасан юм. Хичнээн цагаатгасан ч бид өвөөгийнхөө талаар асуух, мэдэх эрхгүй байлаа. 1990 оноос хойш л бид ийм хүний ур удам юм шүү гэдгээ ярьж дурсахтайгаа болсон юм. Монголын түүхэнд ийм хар хэлмэгдүүлэлт дахин сүүдэр битгий тусгаасай гэж үргэлж залбирч явдаг юм.
-Цаг гарган ярилцсан танд баярлалаа.
-Баярлалаа
Ийн Монголын төрд зүтгэсэн төр нийгмийн зүтгэлтнүүд харь газар, хилс хэрэгт гүтгэгдэж, харуусал гунигтай амиа алдсаны нэг нь Ерөнхий сайд асан А.Амар байлаа. Гэвч түүний эхлүүлсэн үйл хэрэг, үзэл бодол үеийн үед дуурсагдан үлдэх түүхийн их жим болж үлджээ.
| А.АМАР САЙДЫН АЧ ХҮҮ Ч.НЭРГҮЙ: 56 НАСАНДАА ХЭЛМЭГДЭЖ, ХАРЬ ГАЗАР АМИА АЛДСАН ӨВӨӨ МИНЬ НААДМЫН ӨГЛӨӨ ЦААЗЫН ЯЛ СОНССОН ГЭДЭГ |
|
Б.Хулан жюү жицү-гийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2025-11-03 12:48:07
Дорнод аймагт гарсан гурван хээрийн түймрийг унтраажээ
2025-11-03 10:39:06
Нийт нутгийн 23 хувьд цастай байна
2025-11-03 09:54:47
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 49 дуудлага бүртгэгджээ
2025-11-03 09:51:47
Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын улсын аваргууд тодров
2025-11-03 09:17:47
2025-11-03 09:00:07
ДАЯН АВАРГА С.ЦЭРЭНГИЙН ОХИН БАТСҮРЭН: МИНИЙ ААВ МОНГОЛ БӨХИЙН 33 ШИНЖИЙГ ЦОГЦЛООХООС ГАДНА ОЙН ОДТОЙ БӨХ ГЭДГЭЭРЭЭ АЛДАРТАЙ БАЙЛАА
2025-11-03 08:15:17
Ш.ГАНБАТ: Сэлэнгэ мөрний усанд ширээний тавцан шиг мөсөн дээр урсаж алга болсон эхнэр, хүүгээ амьд, үхсэнийг мэдэж чадалгүй 13 жил боллоо. Гэхдээ ОХУ-ын Наушик тосгоноос адилхан эмэгтэйн цогцос олдсоныг шинжилж байгаа гэсэн
2025-11-03 07:00:09
БАГШ, ЭМЧ НАРЫНХАА ЦАЛИНГ НЭМЭХ ГАРГАЛГАА ГАРГАХ СЭТГЭЛТЭЙ УЛСТӨРЧ МОНГОЛЫН ТӨРД АЛГА
2025-11-03 07:00:00
ТАНИЛЦ: ТӨСӨВГҮЙ ГЭХ ТӨРИЙН ЭНЭ ОНД ХУДАЛДАЖ АВСАН ТАНСАГ ЖИЙПНИЙ ЖАГСААЛТ
2025-11-03 07:00:00
Т.БАРХҮҮ: Уран бүтээлчийн бүхнээ зориулж, өөрт байгаа нөөц боломж, авьяас билгээ тултал дайчилдаг газар бол тайз
2025-11-03 07:00:00
Б.БЭЛГҮТЭЙ: АЗИЙН ЗАЛУУЧУУДЫН НААДАМД ШАГАЙН БЭРТЭЛТЭЙ ОРОЛЦСОН Ч ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2025-11-03 07:00:00
Т.УРТНАСАН: Гадаадын тамирчдын бичлэг үзээд л гар дээр суниалтын спортыг сонирхож эхэлсэн
2025-11-03 07:00:00
Дэлхийн аваргад Г.Монголжин V байр, Б.Наранхишиг VII байрт орлоо
2025-11-02 14:32:34
Г.Анужин, Э.Булган нар техник спортын ДАШТ-д улсын дээд амжилтыг тогтоов
2025-11-02 14:16:31
Жюү жицү-гийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга эхэллээ
2025-11-02 12:20:05
МҮБХ, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтарч ажиллана
2025-11-02 10:39:50
“Хасын Хүлгүүд” баг, Тайванийн аварга “New Taipei Kings” багийг 90:76-аар хожлоо
2025-11-02 10:32:26
Л.Болд жюү жицү-гийн мастерсын дэлхийн аварга боллоо
2025-11-02 10:19:27
Т.Нэмэхбаяр жюү жицү-гийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2025-11-02 10:12:38
М.Мөнхтулга жюү жицү-гийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ
2025-11-02 10:06:36
Б.Бат-Эрдэнэ жюү жицү-гийн дэлхийн аваргаас мөнгөн медаль авлаа
2025-11-02 10:00:01
Б.Энхтүвшин жюү жицү-гийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2025-11-02 09:54:57
Г.Аварзэд жюү жицү-гийн дэлхийн аваргаас хос медаль хүртлээ
2025-11-02 09:43:37
2025-11-02 09:24:31
АРДЫН ЭМЧ О.СЭРГЭЛЭН: МЭС ЗАСЛЫН ӨРӨӨНД БИДЭНТЭЙ ХАМТ 33 ЦАГ ТЭМЦЭЖ, ЭЛГЭЭ СОЛИУЛСАН ХҮН МААНЬ ЭРҮҮЛ ЭНХ АМЬДАРЧ БАЙГАА НЬ БИДНИЙ ШАГНАЛ ЮМ ДАА
2025-11-02 08:03:00
"ХАЧИН ХҮН"-ИЙ ХАРЦАГА, "НАНДИН-ЭРДЭНЭ" КИНОНЫ ЦОГОО ГЭЭД Л.ЖАНЧИВДОРЖИЙН БҮТЭЭСЭН МАРТАГДАШГҮЙ ДҮРҮҮД
2025-11-02 08:02:05
МАН-ЫН “ХАМГААЛАЛТЫН 30”, “ДОВТОЛГООНЫ 38” БҮЛЭГЛЭЛИЙН АЛЬ НЬ ХҮЧТЭЙ ВЭ
2025-11-02 07:00:00
ЗАСГИЙН ГАЗАР ЦАЛИНГАА НЭМЖ ЧАДАХГҮЙ ЧАРДАЙЖ БАЙХАД ЗАСАГ ДАРГА НАР 900 САЯАР ЖИЙП АВААД ТАНСАГЛАЖ БАЙНА
2025-11-02 07:00:00
Ц.НАНДИН-ЭРДЭНЭ: ХҮМҮҮС НАМАЙГ ТАНИАД “АМИНА, САЙН ЖҮЖИГЛЭСЭН ШҮҮ” ГЭЖ МАГТАЖ, ХҮНДЭТГЭХ НЬ САЙХАН БАЙГАА
2025-11-02 07:00:00
Б.ХОНГОРЗУЛ: ХОРВОО ЕРТӨНЦТЭЙ ДӨНГӨЖ ТАНИЛЦАХ 16-ХАН НАСАНДАА ОЛОН ХЭЦҮҮ ЗҮЙЛ ТУУЛЖ БАЙГАА АМИНАГАА ӨРӨВДӨЖ, ХАЙРЛАЖ ДҮРЭЭ БҮТЭЭСЭН
2025-11-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |