Эх орныхоо нэрийг өндөрт өргөж, бөхийн спортыг шинэ түвшинд гарган, олон шилдэг тамирчин, дасгалжуулагч бэлтгэн, Монгол Улсад бөхийн спортыг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан “Хангайн хүчтэн” дэвжээний зөвлөх дасгалжуулагч, Ардын багш, Гавьяат тамирчин Чимэдбазарын Дамдиншарав өчигдөр Хөдөлмөрийн баатар болсон билээ. Түүний сэтгэгдлийг уншигч та бүхэнд хүргэе.
-Та 79 настайдаа хөдөлмөрөө дахин үнэлүүлж, Хөдөлмөрийн баатар хэмээх эрхэм хүндтэй шагналаар шагнууллаа. Ахмад хүний хувьд юу бодогдож байв?
-1964 онд Токиогийн олимпод анх удаа оролцож, 1968 оны Мехикогийн олимпоос анхны хүрэл медалийг авч байсан түүхтэй. 60-аад жилийн өмнөх хөдөлмөрийг минь төр засаг өндрөөр үнэлсэнд баяртай байна. Мөн би алтан үеийн тамирчин төдийгүй мөнгөн үеийн дасгалжуулагчдын нэг. Олимп, дэлхийн аваргын медальтай олон шавь бий. Тэдний минь хүч, хөдөлмөр, амжилтыг давхар үнэлж байгаад ахмад дасгалжуулагчийн хувьд туйлын баяртай байна. Шагнал аваад зогсож байхад Мехикогийн олимпоос медаль авч байсан үе минь санаанд бууж байлаа.
	.png)
-Та гарын шавь нараасаа дурдвал. Олон сайхан аварга “төрүүлсэн” шүү дээ. Шавь нар нь баяр хүргэж, ерөөлийн сайхан үгээр сэтгэлийг нь мялааж байгаа байх аа?
-Тэгэлгүй яах вэ. Үе үеийн ахмад шавь нараа эргэн дурсах, залуу шавь нараараа хүндүүлэх сайхан мөч давхар тохиож байна. Миний шавь нарын төлөөлөл болох Д.Цэрэнтогтох, Г.Өсөхбаяр, улсын арслан Б.Ганбаатар, С.Довчин, Н.Бүрэнбаатар, О.Энхээ, залуу арслан Ц.Бямба-Отгон гээд нэрлэвэл дуусахааргүй олон сайхан шавь бий. Бүгд баяр хүргэж, ерөөлийн сайхан үгээр намайг баярлуулж, хүндэтгэл үзүүлж байна. Мөн Гучин-Ус сумын нутаг усныхан, ах дүүс, найз нөхөд гээд таньдаг бүхэн холбогдож, баяр хүргэсэн ерөөл билэгтэй сайхан өдөр болж байна.
-Та Хөдөлмөрийн баатар цолоор шагнуулж байхдаа олимпын наадмаас медаль авч байсан үеэ эргэн санаж, дурсаж байлаа гэлээ шүү дээ. Тэр үеийг эргэн дурсахад ямар байсан бэ?
-Би тухайн үедээ Хөдөлмөрийн хүндэт медиалаар шагнуулчихаад гавьяат болж чадаагүйдээ харамсаж байсан. Гэхдээ тухайн цаг үеийн шагнах, урамшуулах систем нь чанга байсан гэсэн үг. Гавьяат болчих хүмүүсийг 10 жилийн дараа гавьяат цолыг нь өгч байх жишээний байлаа шүү дээ. Тухайн үед тамирчдад амжилтын хөшүүрэг болох шагнал урамшуулал, мөнгө төгрөг тун бага байсны нэгэн жишээ нь энэ. Тэр үед миний сэтгэл санаа хэсэг хямарсан байсан нь үнэн. Удалгүй гартаа гэмтэл авч, 1970 онд "Алдар спорт хороо”-нд дасгалжуулагчаар ажилласан. Цэргийн залуучуудыг бөх болгох ажил тэгж эхэлсэн гэсэн үг. Харин одоо хичээх л юм бол, амжилт гаргах л юм бол тал бүрээр нь хэн бүхэн туслах боломжтой цаг үед залуучууд ажиллаж, амьдарч байна. Үүнд би тамирчин хүний хувьд баярладаг юм.
	
-Тамирчнаас дасгалжуулагч болох үеийн ялгаа, танд мэдрэгдэж байсан өөрчлөлт юу байв?
-Тамирчин хүн зөвхөн өөрийнхөө төлөө санаа зовж, багшийнхаа хэлснээр дасгал сургуулилалтаа хийж, өөртөө л цаг гаргадаг. Харин дасгалжуулагч хүн 10 шавьтай байлаа гэж бодоход бүгдийнх нь төлөө санаа тавьдаг, тэдний тухай боддог, хүн тус бүртэй ажилладаг, сэтгэл зүйг нь хянаж, тайвшруулах гээд олон асуудалтай тулгардаг. Мөн гэр бүлийнхэнд нь тус дэм болж байж хамтын амжилт бий болдог. Дасгалжуулагч бэлдэх сургууль одоог хүртэл Монголд байхгүй. Би тухайн үед багш нарынхаа ачаар л дасгалжуулагч болж байсан. Одоо ч тэдний надад сургасан үндсэн зарчмаар зөвлөх дасгалжуулагчаар ажиллаж байгаа.
	.jpg)
-Таны дүү Д.Насантогтох олны хайртай багш, дасгалжуулагчдын нэг шүү дээ. Ах, дүү хоёр Хөдөлмөрийн баатар болдог хувь заяа тун ховор байх?
-Харин тун ховор хувь тавилан юм байна. Хувь заяаны эрхээр бөхийн амьдралаар амьдарч, бөхөөр өвчилж явсны эцэст дүүтэйгээ хамт Хөдөлмөрийн баатар цолтой боллоо. Их сайхан байна. Төрүүлж, өсгөсөн аав, ээж, мөн нутаг усандаа чин зүрхнээсээ талархаж байна.
-Таны аав, ээжийн удамд бөх хүн байсан болов уу?
-Миний өвөө 13 тамгатай ноён хутагтын нэг Б.Содномцэрэн гэж хүн байсан. Өвөөгийн минь нэрэмжит наадам Өвөрхангай аймагт болдог. Мөн аавын төрсөн дүү Хоовон гэж аймгийн цолтой бөх байсан гэдэг. Ер нь аав, ээжийн талд аймаг, сумын цолтой, бяртай олон бөх байсан юм билээ. Тэднийхээ тус дэмээр бөх болсон гэж боддог. Бас хөдөө өсөж, торнисны ачаар морь малтай ноцолдож, номхруулж, хоорондоо барилдаж байгаад л бөхөд дуртай болцгоосон доо. Би эцэг, эхээс наймуулаа. Батдорж ах минь Монголын анхны спортын мастер болж байсан. Ах минь одоо байхгүй ч тэнгэрийн орноос хоёр дүүгээрээ бахархаж байгаа байх.
	
-Та хэдэн настайдаа барилдах сонирхолтой болсон бэ. Бөх болоход нь хамгийн ихээр юу нөлөөлсөн бэ?
-Би Гучин-Ус сумандаа долдугаар ангиа төгссөн. Тухайн үед биеийн тамирын багш гэж байдаггүй байлаа. Сургуулийнхаа гаднах талбайд турник дээр эргэж, савлуур дээр сууж, тоглодог байсан. Өвөл нь Харгуй голын мөсөн дээр гулгаж өнждөг хүүхэд байлаа. Тэр бүхэн бие задарч, хөгжихөд их нөлөөлсөн болов уу гэж боддог. Тухайн үеийн эрэгтэй хүүхдүүд хоорондоо их барилддаг байсан. Зун нь унага, даага сургахаас эхлүүлээд зүгээр суухгүй тул бие хөгжих нь амархан байсан байх. Дээрээс нь үхрийн борц, хонины шөлөөр хооллож, хүч тэнхээ авдаг байсан болохоор чийрэг биетэй залуучууд өсөж, торнисон доо.
-Та тамирчин байхдаа нэлээд жин хасдаг байсан юм билээ. Жингээ хэрхэн хасдаг байсан бэ?
-Тамирчин хүний хувьд жин хасах гэдэг хамгийн хэцүү нь. Ялангуяа бага жингээс жин хасахын хэцүүг тамирчид л мэднэ. Илүү өөхгүй болчихсон үед булчин болон махнаасаа хасдаг. Тэгэхийн тулд 100 орчим хэмийн саунд сууна. Тухайн үед халуун ус, бэлтгэлийн заал ч байдаггүй байлаа. Тэгээд бид хатигтаа баригдаад л явдаг байсан. Тэр үеийн тамирчид тун хэцүү нөхцөлд бэлтгэлээ хийдэг байсан. Ихэнх нь шантарч, амжилт гаргаж чадаагүй.
-Таны ач, зээ нар бөхөөр хичээллэж байгаа юу?
-Хүүхдүүдийнхээ боловсролд нь илүүтэй анхаарч байгаа. Муу бөх болох юм бол бэртэж, гэмтээд хэцүү. Их спорт гэдэг тун эрсдэлтэй. Өөрийнхөө мэдэрсэн зовлонг хүүхдүүддээ үзүүлэхгүй гээд бөх болгоогүй.
-Та манай уншигчдад баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэхгүй юү?
-Эргэлт.мн мэдээллийн сайтын уншигч түмэнд дэлгэр сайхан наадахын ерөөлийг дэвшүүлье. Мөн ахмад шавь нар болон тэдний гэр бүлийнхэнд баяр наадмын мэнд дэвшүүлж байна.
| Ч.ДАМДИНШАРАВ: ХУВЬ ЗАЯАНЫ ЭРХЭЭР НАСААРАА БӨХИЙН АМЬДРАЛААР АМЬДАРЧ, 79 НАСТАЙДАА ХӨДӨЛМӨРИЙН БААТАР БОЛСОНДОО БАЯРТАЙ БАЙНА | 
         | 
      
			                  
             
                Б.Отгонжаргал уламжлалт харвааны дэлхийн цомоос хүрэл медаль авлаа 
                
            
             2025-11-04 16:15:23
			                  
             
                М. Болор-Эрдэнэ ОХУ-ын жүдогийн фестивалиас мөнгөн медаль хүртэв 
                
            
             2025-11-04 16:02:41
			                  
             
                Буудлагын дэлхийн аваргад манай 11 тамирчин цэц мэргээ сорино 
                
            
             2025-11-04 15:38:14
			                  
             
                “Мөнгөн гүүр”-ийн дэргэдэх туслах замыг хоёр эгнээ болголоо 
                
            
             2025-11-04 13:20:59
			                  
             
                Төлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 
                
            
             2025-11-04 12:16:30
			                  
             
                Б.Ганзориг уламжлалт харвааны дэлхийн аваргаас хос алтан медаль хүртэв 
                
            
             2025-11-04 10:35:13
			                  
             
                “ГРАНД МАСТЕРС”-ын дэлхийн аваргын эхний өдөр таван хүрэл медаль хүртэв 
                
            
             2025-11-04 10:06:27
			                  
             
                Санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэж, мөнгө угаасан хэргийг шүүхэд шилжүүллээ 
                
            
             2025-11-04 10:05:17
			                  
             
                Энэтхэгийн Элчин сайд иогийн дөрвөн багшид “ITEC” тэтгэлэг гардууллаа 
                
            
             2025-11-04 08:48:57
			                  
             
                ИНЭЭД, ХАЙР ДҮҮРЭН ЖАВХААЛАГ ДҮРИЙН ЭЗЭН МУГЖ Ш.АЛТАНЦЭЦЭГ 
                
            
             2025-11-04 08:27:15
			                  
             
                УВС АЙМГИЙН ТАРИАЛАН СУМЫН МАЛЧИН Т.ШИЖИРМАА:20 НАСТАЙДАА АДУУ, САРЛАГ БУГУЙЛДАХЫГ ААВААСАА СУРСАН  
                
            
             2025-11-04 07:00:58
			                  
             
                МАН-ЫН ТОМЧУУДЫН ЗОДООН ДУНДААС АЛБАН ТУШААЛ ХОЖИГСОД 
                
            
             2025-11-04 07:00:00
			                  
             
                “ЭРЧИСТ МОНГОЛ” ТӨХК-ИЙГ “ХАС”-ЫН Ч.ГАНХУЯГИЙН ХУВИЙН КОМПАНИ ГЭЖ АНДУУРАХААР БОЛЖЭЭ 
                
            
             2025-11-04 07:00:00
			                  
             
                УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ 
                
            
             2025-11-04 07:00:00
			                  
             
                Ц.ЦЭРЭНДОРЖ: ЗОХИОЛЧ Д.НАЦАГДОРЖИЙН ДҮРД ТОГЛОЖ БАЙХДАА ХҮН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ БАЙХДАА Л ХАМГИЙН АЗ ЖАРГАЛТАЙ БАЙДГИЙГ ОЙЛГОЖ АВСАН 
                
            
             2025-11-04 07:00:00
			                  
             
                Ж.Нямсүрэн: Иогийн дасгалаар сэтгэлээ ажиж, чадвараа хөгжүүлэх нь чухал 
                
            
             2025-11-04 07:00:00
			                  
             
                Б.Хулан жюү жицү-гийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ 
                
            
             2025-11-03 12:48:07
			                  
             
                Дорнод аймагт гарсан гурван хээрийн түймрийг унтраажээ 
                
            
             2025-11-03 10:39:06
			                  
             
                Нийт нутгийн 23 хувьд цастай байна 
                
            
             2025-11-03 09:54:47
			                  
             
                Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 49 дуудлага бүртгэгджээ 
                
            
             2025-11-03 09:51:47
			                  
             
                Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын улсын аваргууд тодров 
                
            
             2025-11-03 09:17:47
2025-11-03 09:00:07
			                  
             
                ДАЯН АВАРГА С.ЦЭРЭНГИЙН ОХИН БАТСҮРЭН: МИНИЙ ААВ МОНГОЛ БӨХИЙН 33 ШИНЖИЙГ ЦОГЦЛООХООС ГАДНА ОЙН ОДТОЙ БӨХ ГЭДГЭЭРЭЭ АЛДАРТАЙ БАЙЛАА 
                
            
             2025-11-03 08:15:17
			                  
             
                Ш.ГАНБАТ: Сэлэнгэ мөрний усанд ширээний тавцан шиг мөсөн дээр урсаж алга болсон эхнэр, хүүгээ амьд, үхсэнийг мэдэж чадалгүй 13 жил боллоо. Гэхдээ ОХУ-ын Наушик тосгоноос адилхан эмэгтэйн цогцос олдсоныг шинжилж байгаа гэсэн 
                
            
             2025-11-03 07:00:09
			                  
             
                БАГШ, ЭМЧ НАРЫНХАА ЦАЛИНГ НЭМЭХ ГАРГАЛГАА ГАРГАХ СЭТГЭЛТЭЙ УЛСТӨРЧ МОНГОЛЫН ТӨРД АЛГА 
                
            
             2025-11-03 07:00:00
			                  
             
                ТАНИЛЦ: ТӨСӨВГҮЙ ГЭХ ТӨРИЙН ЭНЭ ОНД ХУДАЛДАЖ АВСАН ТАНСАГ ЖИЙПНИЙ ЖАГСААЛТ 
                
            
             2025-11-03 07:00:00
			                  
             
                Т.БАРХҮҮ: Уран бүтээлчийн бүхнээ зориулж, өөрт байгаа нөөц боломж, авьяас билгээ тултал дайчилдаг газар бол тайз 
                
            
             2025-11-03 07:00:00
			                  
             
                Б.БЭЛГҮТЭЙ: АЗИЙН ЗАЛУУЧУУДЫН НААДАМД ШАГАЙН БЭРТЭЛТЭЙ ОРОЛЦСОН Ч ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА 
                
            
             2025-11-03 07:00:00
			                  
             
                Т.УРТНАСАН: Гадаадын тамирчдын бичлэг үзээд л гар дээр суниалтын спортыг сонирхож эхэлсэн 
                
            
             2025-11-03 07:00:00
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     | Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц | 
| 7509-1188 |